Элсэлтийн журам

ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛЬД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн элсэгчийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд БСШУС Сайдын 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн А/194, 2018 оны 6-р сарын 19-ны өдрийн А/391 тоот тушаалын заалтыг үндэслэн элсүүлэнэ.

1.2.   “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авъяасыг бодитойгоор үнэлэх, уламжлалт анагаах ухааны их эмч, хүний их эмч, эм зүйч, сувилагч болох чин хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино. 

1.3.   Элсэлтийн ажлыг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.4.   Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

1.5.   Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.4-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.4-д заасан болзлыг хангасан иргэний хүсэлтийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

1.6.  Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэргэжлийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага буюу Боловсролын Үнэлгээний Төв улс даяар нэгдсэн журмын дагуу зохион байгуулна.

1.7.   Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн  www.ncm.edu.mn.  вэб сайтад байрлуулна.

 

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт

 

  1. Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн элсэгчийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд БСШУС Сайдын 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн А/194, 2018 оны 6-р сарын 19-ны өдрийн А/391 тоот тушаалын заалтыг үндэслэн элсүүлэнэ.
  2. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид сургууль дээр биеэрээ ирж бүртгүүлнэ.
  3.  Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид өөрийн аймаг дээр ажиллах элсэлтийн комисст биеэрээ бүртгүүлэх ба мөн Улаанбаатар хотод  ирж, “Шинэ Анагаах ухаан” Их сургуулийн элсэлтийн комисст бүртгүүлж болно.
  4. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн аль салбарт, ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг доор тусгав. Үүнд:

 

 

 

 

 

 

Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)

Шалгалт

(ЕШ)

Бүртгүүлэхэд тооцох ЕШ-ийн минимум оноо

Суралцах хэлбэр,  хугацаа (жил)

Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг

Уламжлалт анагаах ухаан

Хими, Биологи,

Математик, Физик,

Англи хэлний хичээлийн аль нэг

БСШУСЯ-аас тогтоосон босго оноо

Өдөр, 6 жил

 

 

 

Бакалавр

Ерөнхий анагаах ухаан

Эм зүй

Өдөр, 5 жил

Сувилахуй

Өдөр, 4 жил

  1. Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй.
  2. 2017-2019 оны ЕШ-ийн батламжууд дээрх ЕШ-ийн оноо нь босго оноондоо хүрч байвал сургуульд элсэн ороход хүчин төгөлдөрт тооцогдоно.
  3.  Дээрх хүснэгтэд заасан хичээлүүдийн аль нэгэн дээр ЕШ-д авбал зохих босго онооноос дээш оноо авсан элсэгчдийг бүртгэн, хяналтын тоонд багтаан шалгаруулж элсүүлнэ.
  4. Урьд нь дээд боловсрол болон анагаахын чиглэлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлэхдээ тус сургуулийн оюутны шилжилт хөдөлгөөний тухай журмыг баримтлан элсүүлнэ.
  5. Гадаадын иргэдийг элсүүлэх ажлыг жич шийдвэрлэнэ.

 

Гурав. Элсэгчдийг бүртгэх, хяналтын тоонд багтаан элсүүлэх

 

  1. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд элсэхийг хүсэгчдийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2019 оны 6-р сарын 19-өөс 7-р сарын 1 хүртэл “Шинэ Анагаах Ухаан” Их сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
  2.  Элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Ерөнхий шалгалтын батламж (ЕШ дээр авсан оноогоо хэвлэмэл хэлбэрээр гаргаж авчрах)
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг 2 хувь
  • Бүртгэлийн хураамж 2000 ₮
    1. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана.

 

Дөрөв. Оюутан элсүүлэх

 

  1. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны тоог БСШУСЯ-аас тогтооно.
  2. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноо нь босох оноонд хүрсэн болон тус сургуулийн мэргэжлийн чиглэлээр суралцах хүсэлтэй элсэгчидтэй ярилцлага хийх болон шаардлагатай тохиолдолд эссэ бичүүлж элсүүлнэ.
  3. Элсэгчид 2019 оны 7 сарын 1-ны дотор дараах материалыг бүрдүүлэн өөрийн сонирхолын дагуу мэргэжилээ сонгон суралцах гэрээ байгуулах эрхийн бичгээ авна.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт
  • ЕШ-ын батламж
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Бүртгэлийн хуудас
    1. Элсэгчид сургалтын төлбөрийг Хас банкны 5000 429 347 тоот дансанд тушаана.

 

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

5.1. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

5.3.   Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 40 хувь хөнгөлнө.

5.4.   Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 25 хувь хөнгөлнө.

5.5.   Ерөнхий шалгалтанд 500-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.

5.6.   Ерөнхий шалгалтанд 450-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 5 хувь хөнгөлнө.

5.7.   5.1-5.7 дугаар заалтууд нэгдүгээр дамжаанд хүчин төгөлдөр болно.

5.8. 2018, 2019 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчид болон аймаг, хот, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ.

 

Зургаа. Элсэх болзол хангасан элсэгчдийг хичээлийн жил эхлэхэд бүртгэх

 

6.1. Хяналтын тоонд багтсан элсэгчид 2019 оны 8-р сарын 26-30-нд “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн Оюутны албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

6.2.  Дурьдсан хугацаанд ирээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

6.3.   Улаанбаатар хотоос элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  4. Сургалтын төлбөр төлсөн баримт
  5. Цээж зураг 4

6.4. Хөдөө орон нутгаас элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  2. ЕШ-ын батламж
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  6. Цээж зураг 4 ш
  7. Сургалтын төлбөр төлсөн баримт
    1. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой асуудлыг “Шинэ Анагаах Ухаан” Их сургууль хариуцахгүй бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:05:59