NCM анагаах ухааны тэнхим

“Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн эрдэмтэн багш нарын дэвшүүлж буй “Шинэ s-NCM мэдлэг” хэмээх шинэ санааг сургалтын технологид үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монос” дээд сургуулийн захирлын 2007 оны 3-р сарын нэгний 18 тоот тушаалаар 7 багштайгаар “Newly codod medicine” Анагаах ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдсан.


Шинэ мэдлэг:
Хий, шар, бадган, таван махбодын онол дээр суурилсан УАУ-ны онолын мэдлэгийн багтаамж нь амьд эсийг бодитойгоор харж тооцож байж онош тавьдаг, эмчилгээ төлөвлөдөг өвчин, эмгэг болгон дээр тодорхой хэмжээнд дутагдана, энэ нь уг анагаах ухааныг үгүйсгэн муулж байгаа зүйл огт биш, гагцхүү энэ анагаах ухаан 1665 онд Роберт Гуук амьд эсийг харахаас өмнө төлөвшин бий болсон учраас ийм байхаас аргагүй ба уламжлалт анагаах ухааны мэдлэгийн энэ дутагдалт талыг зөвхөн NCM-анагаах ухаан, s-NCM мэдлэг л нөхөж тэнцвэржүүлж өгч чадна, энд л уламжлалт анагаах ухааны X, G мэдлэг болон шинэ s-NCM мэдлэгийн харилцан бие биеэ нөхсөн шинжлэх ухаанч холбоо харагдана.


Амьд эсийг харж, тооцож байж оношлогоо, эмчилгээ явуулдаг ОҮАУ-д амьд эс дэх протон, электроны урсгал, мембран-редокси потенциалын гурван төлөвт шугамын түвшингийн мэдлэг зүй ёсоор дутагдана, учир нь энэ анагаах ухаан “амвдралын бүх үзэгдэл 15 тэрбум жилийн өмнө манай орчлон дээр үүссэн протон, электроноос хамааралтай байдаг зүй тогтол” гэсэн шинэ томъёолол гарахаас өмнө төлөвшин бий болсон, иймээс үүнийг NCM-анагаах ухаан, s-NCM мэдлэг л нөхөж, тэнцвэржүүлж өгч чадна, энд л орчин үеийн анагаах ухааны S-knowledge мэдлэг болон шинэ s-NCM мэдлэгийн харилцан бие биеэ нөхсөн шинжлэх ухаанч холбоо харагдана.


NCM анагаах ухааны тэнхмийн зорилго:
Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт гэсэн дундач кодын хүрээнд нэгтгэн зангидаж, “х + g + S – NCM = УАУ ба ОҮАУ-ы интегратив тогтолцоонд суурилсан NCM шинэ анагаах ухаан - анагаах ухааны 3 дахь тогтолцоо” буюу “Мембраны 3 төлөв - редокси потенциалын 3 төлөв” гол цөм шугам бүхий 1-р компартментийн гол, гол  параметрүүдийн  2, 3, 4-р компартмент дээрхи тусгал - илрэлүүд, тэдгээрийн хүний биеийн 10 гол тогтолцоот хэсэг дээрхи тусгал, тэдгээрийн ХШБ хэлбэрт кодчилол”  гэсэн энэ 2 анагаах ухааны онол үзэл баримтлалын хоорондох нийцэл - тохирооны кодыг бий болгон, анагааах ухааны 3 дахь тогтолцоо гэсэн шинжлэх ухааны шинэ чиглэлийг бий болгож, “ген (генотип) - энзим - субстрат - гадаад шинж фенотип - хүний биеийн 20 билиг чанар, эм, заслын үйлдлийн 17 чадал, эрдэм” хийгээд тэдгээрийг 5 махбодийн онолоор тусган илэрхийлсэн байдал – тэдгээрийг ХШБ-ы онолоор мөн тусган илэрхийлсэн байдал” гэсэн танин мэдэхүйн нэг бүтэн тайлалын хүрээнд уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухааны интегратив тогтолцооны эмч, судлаачийг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа бэлтгэн гаргана. 


Тэнхмийн багшлах бүрэлдэхүүн:
Тэнхмийн багшлах бүрэлдэхүүн 2007 оноос тэнхмийн эрхлэгчээр С.Нансалмаа /АУ-ы магистр, Уламжлалт хоол хүнс судлал, Халуун хүйтэн өвчин судлалын багш/, Тэнхмийн зөвлөх багшаар Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага, Ж.Наранцэцэг /АУ-ы магистр, Уламжлалт дотор өвчин судлалын багш/, Б.Наранцэцэг /АУ-ы магистр, NCM анагаах ухааны багш/, Б.Ариунцэцэг /АУ-ы магистр, Уламжлалт дотор өвчин судлалын багш/, Д.Аръяа /АУ-ы магистр, Уламжлалт анагаах ухааны онолын үндэс, Лабораторийн багш/, Д.Шагдарсүрэн /АУ-ы магистр, Өвчний зурхай, Гүн ухааны багш/ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байв.
Тэнхмийн анхны магистр Б.Наранцэцэг багш 2007 оны 10 сард “Хий, шар, бадган-Мембрант байгууламж-Редокси потенциалын 3 төлөвт шугамыг эрүүл залуу хүмүүс дээр тодорхойлсон дүн” сэдвээр хамгаалсан.  


Тэнхмийн анхны доктор С.Нансалмаа багш 2012 онд “Хүнсний зохицуулагч үйлдлийн зарим судалгаа” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Тэнхмийн багш Ж.Наранцэцэг 2008 оны шилдэг багш, С.Нансалмаа 2010 оны шилдэг багшаар тус тус шагнагдсан.
NCM анагаах ухааны тэнхмээс 2007 оноос эхлэн жил бүр “ЭШБТ-ыг хэн сайн мэдэх вэ?” уралдааныг Төрийн шагналт, Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор М.Амбага багшийн санаачлагаар 3-р курсээс дээш бүх оюутнуудын дунд зохион байгуулж ирсэн ба энэхүү тэмцээний нэр сүүлийн 4 жилийн хугацаанд “NCM анагаах ухааныг хэн сайн мэдэх вэ?” нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Дэлхийд анх удаа ХШБ-ы кодчилолын эмгэг загварыг амьтан дээр үүсгэх туршилтын арга зүйг 2011 оны 6-9 сард нэвтрүүлсэн.
2015 оноос тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Ж.Наранцэцэг сонгогдон ажиллаж байна.

 

Багш нарын танилцуулга


Багш нарын нэрс

Албан тушаал

Зэрэг цол

1

Ж.Наранцэцэг

Тэнхмийн эрхлэгч, Уламжлалт дотор өвчин судлалын багш

АУ-ы доктор

2

Д.Аръяа

Уламжлалт анагаах ухааны онолын үндэс, лабораторийн хичээлийн багш

АУ-ы магистр, докторант

3

Б.Ариунцэцэг

Уламжлалт дотор өвчин судлал, мэдрэл судлалын багш

АУ-ы магистр, докторант

4

Ц.Насантогтох

NCM анагаах ухаан хичээлийн багш

АУ-ы магистр, докторант

5

Э.Жаахандүү

Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт ёс, Таван эрхтний өвчин судлалын багш

АУ-ы магистр, докторант

6

Д.Отгондулам

Англи хэл-3, УАУ-хүүхэд эмэгтэйчүүдийн өвчин судлал хичээлийн багш

АУ-ы магистр

7

М.Мөнхцэцэг

Клиник эмзүй-1, 2 хичээлийн багш

АУ-ы магистр

8

Б.Сугармаа

NCM эмзүйн асуудлууд хичээлийн багш

АУ-ы магистр

9

А.Батдулам

NCM анагаах ухааны тэнхмийн дэргэдэх “Судас оношлогооны автомат анализатор багажны кабинет”-ийн эмч

АУ-ы магистр

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 10:34:16