Төгсөгчийн загвар

"Шинэ Анагаах Ухаан" дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны салбараар  төгсөгчийн “мэдлэг- чадвар- хандлага”- ын загвар

1.  Онолын мэдлэг, практик чадамжийн хувьд:

1. Түвд хэлээр  “Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын түвшинд орчуулга хийх бүрэн чадамжтай бөгөөд тэр нь улсын шалгалтаар баталгаажсан, англи хэлээр мэрэгжлийн ном чөлөөтэй ашигладаг, тэр нь улсын шалгалтаар баталгаажсан, орос хэлээр мэрэгжлийн ном чөлөөтэй ашигладаг бөгөөд өвчний түүхийг уг хэл дээр хөтлөх чадамжтай.

2. Уламжлалт анагаах ухааны оношлогоо, зүү төөнүүр засал, уламжлалт дотор өвчний оношлогоо, эмчилгээ, эмт бодисыг MNS 2008- стандартын дагууд хэрэглэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжтай.

3. УАУ-ы оношлогоо-эмчилгээний аргууд нь хүн төрөлхтний анагаах ухааны мэргэдийн 3000 жилийн өмнөөс бодож ирсэн “х+g+s=амьд эсийн эрүүл, эмгэг төрх, түүний оношлогоо, эмчилгээ” гэсэн тэгшитгэлийн “х+g...=үе шатны гайхамшигтай сайн бодолт шийдэлтэй гэдгийг ойлгохын хамт s-ийг ололгүйгээр х нь х ч юм шиг, мөн ч юм шиг хоёрдмол ойлголтой байж болохгүй гэдгийг бүрэн ойлгосон

 4. УАУ-ы сэтгэгчид 3000 жилийн өмнө s-ийг олоогүйг буруутгах ямар ч үндэсгүй, харин УАУ-ы өнөөдрийн хүмүүс s-ийг олох тухай бодох ч үгүй, мэдрэх ч үгүй байгааг зөвтгөх ямар ч үндэсгүй, үүнд л 2000 жилийн өмнөх УАУ-ы сэтгэгчид ба 21-р зууны УАУ-ы салбрын хүмүүсийн ялгаа байдаг гэсэн илэрхийллийг бүрнээ ойлгон, сурах, судлах, оношлох, эмчлэх үйл ажиллагагаандаа ханддаг.

 5. УАУ-д  амьд эсийн доторхи мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам хамааралт үзэгдлүүдийг ХШБ-аар кодолсон болохыг тогтоосноор УАУ ба ОҮАУ-ы онол, оношлогоо, эмчилгээний аргуудыг  нэг ерөнхий хэлтэй (common language) болгож, NCM  шинэ анагаах ухааны тогтолцоог бий болгосон гэдгийг ойлгосон.

6. Хүн төрөлхтний анагаах ухааны мэргэдийн 3000 жилийн өмнөөс бодож ирсэн “х+g+s=амьд эсийн эрүүл, эмгэг төрх, түүний оношлогоо, эмчилгээ” гэсэн тэгшитгэлийн бүрэн шийдлийг гаргасан NCM анагаах ухаан нь төгсөгчийг ёс зүй, хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгодог, “х+g+s=амьд эсийн эрүүл, эмгэг төрх, түүний оношлогоо, эмчилгээ” гэсэн тэгшитгэл дутуу бодолттой буюу s дутуу байгааг анзаарч мэдсэн тохиолдолд шинжлэх ухааны хатуу хүтүүг  мэдэрч, уламжлалт анагаах ухааны сургалтын нарийн ээдрээтэй байдлыг ухааран ойлгож, эрдмийн ажлын төлөө яваа хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл үүсгэн, эрдмийн ажлыг сэтгэлээсээ хийхгүй, хөнгөн наазгай  хандахын хор холбогдлыг ойлгон, хүмүүжиж, ёс зүйждэг  гэдгийг бүрэн ойлгосон .

7. УАУ-ы оношлогоо-эмчилгээний аргууд, эм, засал, зүү төөнүүр заслын үйлдлийн мөн чанарыг  “х+g+s=амьд эсийн эрүүл, эмгэг төрх, түүний оношлогоо, эмчилгээ” гэсэн тэгшитгэлийн “х+g “ гэсэн үе шатан дээр нь сонгодог УАУ-ы үүднээс ч мэддэг, гардан хийж чаддаг, мөн үүнийгээ s  гэсэн шинэ гүнзгийрүүлсэн хувилбар дээр нь нарийвчлан авч үзсэн бүрэн шийдлийг ойлгож, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлж төгс эзэмшиж чадсан

8. ОҮАУ-ы оношлогоо-эмчилгээний бүх  аргуудын мөн чанарыг  УАУ-д ХШБ-аар кодлогдсон, аргын чанартай, амьд эсийн энерги хангамжийн  хэсэг -“мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам  болон амьд эсийн доторхи  ОҮАУ-д илүүтэй судлагдсан, билгийн чанартай, 5 гол мембран, 5 гол үйл ажиллагааны хүрээнд плазмийн мембраны мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембран дээр- нийлэгжилт дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны хүрээний патогенез-саногенезийн механизм дээр  ойлгодог шинэ шийдлийг ойлгон ухаарч, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэн, төгс эзэмшиж чадсан .

9. УАУ-ы судас, шээс, таванцэцэг, идээ ундаа зэрэг  оношлогооны аргуудын мөн чанарыг УАУ-д ХШБ-аар кодлогдсон, аргын чанартай, амьд эсийн энерги хангамжийн  хэсэг “мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам  болон амьд эсийн доторхи  ОҮАУ-д илүүтэй судлагдсан, билгийн чанартай, 5 гол мембран, 5 гол үйл ажиллагааны хүрээнд  плазмийн мембраны мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембран дээр нийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны хүрээнд ойлгодог шинэ шийдлийг ухааран мэдэж, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэн, төгс эзэмшиж чадсан .

10. Ямар ч өвчний оношлогоо-эмчилгээг төлөвлөхдөө эдгээр нь УАУ-д ХШБ-аар кодлогдсон, аргын чанартай, амьд эсийн энерги хангамжийн  хэсэг -“мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам  болон  ОҮАУ-д илүүтэй судлагдсан, билгийн чанартай, 5 гол мембран, 5 гол үйл ажиллагааны хүрээнд  плазмийн мембраны мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембран дээр явагддаг нийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны алин дээр нь сэдээгдээд  байгаа болон  эм, засал, эмчилгээний бүх хэлбрүүд  нь энэ хоёр бүтэц-үйл ажиллагааны нэгжийн алин дээр нь үйлчлээд байгааг байнга бодож, ухаарч байх сэтгэлгээ, хандлагыг  эзэмшсэн.

11. УАУ-д хэрэглэгдддэг эмт бодисуудын зөв хэрэглээ нь тэдгээрийн үйлдлийг  УАУ-д ХШБ-аар кодлогдсон, аргын чанартай, амьд эсийн энерги хангамжийн  хэсэг “мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр  болон амьд эсийн доторхи  ОҮАУ-д илүүтэй судлагдсан, билгийн чанартай, 5 гол мембран, 5 гол үйл ажиллагаа плазмийн мембранд харгалдсан мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембран дээр харгалдсан  нийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны хүрээний зохицуулгын түвшинд сайтар судлагдан, нотлогдсон  тохиолдолд л төлөвшин бий болно гэдгийг бүрэн ойлгож, энэ чиглэлээр эрэл хайгуул хийдэг чадамжтай .

12. Оношлогоо-эмчилгээний өдөр тутмын ажилдаа өвчтөн хүмүүс дээр Докам-1 программичлаллаар эсийн доторхи цөм байрлал дээрхи ХШБ код буюу мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын төлөв байдал (Б), эсийн гаднах-бүрхүүл байрлал дээрхи ХШБ код буюу мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын төлөв байдлыг (В) тодорхойлон, бодис энергийн солилцоо, иммунобиологийн 12 хэлбэршлийг гаргасны дараа тэдгээрийн зүгээс 5 гол мембран-5 гол үйл ажиллагаа плазмийн мембранд харгалдсан мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембранд харгалдсан нийлэгжилт- дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны хүрээний зохицуулгын түвшингийн эмгэг үзэгдэлд  буюу  А-д үзүүлэх нөлөөллийг А-гаас Б, Б-ээсВ, В-гээс А гэсэн эрэмбээр  тогтоодог шинэ шийдлийг ойлгон ухаарч, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэн, төгс эзэмшиж чадсан.

13. Оношлогоо-эмчилгээний өдөр тутмын ажилдаа  эмийн бэлдмэлүүд “эмийн 2 үйлдвэр” шинэ концепцийн дагууд prodrug эмүүд “исэлдэлт-ангижралт-фосфоржилтийн”  урвалын дагууд drug болж  хувиран идэвхиждэг зүй тогтлыг ашиглан, өвчтөн хүмүүс дээр Докам-1 программичлаллаар эсийн доторхи цөм байрлал дээрхи ХШБ код буюу мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын төлөв байдал (Б), эсийн гаднах-бүрхүүл байрлал дээрхи ХШБ код буюу мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын төлөв байдлыг (В) тогтоосон үзүүлэлтийн дагууд энэ зүй тогтлыг  хэрэгжүүлдэг шинэ шийдлийг  ойлгож, ухааран, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх боломжийг сүвэгчилдэг.

14. Тухайн сум, орон нутаг, популяцийн хүрээнд рositive конституцитэй  буюу “БДТГТТХХИП+БГТДТТХХИП” гэсэн тоон өгөгдөхүүний утга нь  хэвийн хэмжээнээс багагүй, БДТГТТХХИП:БГТДТТХХИП харьцаа өндөртэй, BMI:БДТГТТХХИП харьцаа багатай, булчингийн индекс:БГТДТТХХИП харьцаа  өндөртэй, үүнтэй холбоотойгоор антиоксидант хамгаалах тогтолцооны чадамж өндөр, дархлалын хариу урвал зөв эрчимжих боломжтой, мембран дээр альфа-гаас бетта, бетта-гаас альфа, гамма төлвийн шилжилтийн хурд болох ред-ээс окси, окси-гоос ред, редокси сул чиглэл рүү өөрчлөгдөх мэдрэмжийн сэлгэлтүүд, “АТФ:НАДФН:дулаан” гэсэн энергийн гол 3 хэлбэрийн харьцааны констант шилжилтийн утга  нь гадаад, дотоод орчны өөрчлөгдөн байгаа шинэ, шинэ нөхцөл байдалтай маш уян, харимхайгаар зохицох хөдлөл зүй  сайтай, оюуны болон биеийн ажиллах чадвар өндөртэй, чихрийн шижин, хэт таргалалт, артерийн судасны дутагдал, хорт хавдар, склерозод өртөх магдлал багатай харьцангуй эрүүл хүнийг олж илрүүлэх болон negative конституцитай буюу “БДТГТТХХИП+БГТДТТХХИП” гэсэн тоон өгөгдөхүүн хэвийн хэмжээнээс багагүй ч гэсэн, БДТГТТХХИП:БГТДТТХХИП харьцаа багатай, BMI:БДТГТТХХИП харьцаа өндөртэй, Булчингийн индекс:БГТДТТХХИП харьцаа багатай, мөн ”БДТГТТХХИП+БГТДТТХХИП” гэсэн тоон өгөгдөхүүн хэвийн хэмжээнээс багатай, үүнтэй холбоотойгоор антиоксидант хамгаалах тогтолцооны чадамж сул, дархлалын хариу урвал зөв эрчимжих боломж багатай, мембран дээр альфа-гаас бетта, бетта-гаас альфа, гамма төлөвийн шилжилтийн хурд болох ред-ээс окси, окси-гоос ред, редокси сул чиглэл рүү өөрчлөгдөх мэдрэмжийн сэлгэлтүүд, “АТФ:НАДФН:дулаан” гэсэн энергийн гол 3 хэлбэрийн харьцааны констант шилжилтийн утга  нь гадаад, дотоод орчны өөрчлөгдөн байгаа шинэ, шинэ нөхцөл байдалтай маш уян, харимхайгаар зохицох хөдлөл зүй  удаантай, оюуны болон биеийн ажиллах чадвар өндөр биш, чихрийн шижин, хэт таргалалт, артерийн судасны дутагдал, хорт хавдар, склерозод өртөх магадлал өндөртэй харьцангуй эмгэг хэлбэршил бүхий хүнийг олж илрүүлэн, эрүүлжүүлэх арга хэмжээг авч явуулах чадамжийг эзэмшсэн.

15. "Шинэ Анагаах Ухаан" дээд сургуульд судалсан 60 гаруй хичээлийн агуулгыг  “х+g+s=амьд эсийн эрүүл, эмгэг төрх, түүний оношлогоо, эмчилгээ” гэсэн тэгшитгэлийн “х+g...=үе шатанд УАУ-ы холбогдолтой бүх хичээлүүдийг, s-ийн хүрээнд биохими, биологи, физик хими, дархлал зэрэг ОҮАУ-ы хичээлүүдийг эрэмбэлэн байршуулсан суурь мэдлэг эзэмшин, түүнийгээ оношлогоо-эмчилгээний тохиолдол бүрд “60 хичээл-нэг агшин” гэсэн зарчмаар ашиглаж чаддаг мэдлэг, дадлага,  чадамжтай  байх.

16. Амьд эсийн доторхи энерги хангамжийн хэсэг-мембран редокси потенциалын 3 төлөвт шугамын эрүүл, эмгэг төлөв байдлыг тэдгээрийн УАУ-дахь ХШБ-ы кодлол талаас нь Докам-1 программичлаллаар тодорхойлоод, уг шугамын 69 өртөөн дээр байрлалыг нь олохын хамт,  5 гол мембран, 5 гол үйл ажиллагааны эрүүл, эмгэг төлөв байдлыг ОҮАУ-ы багажит шинжилгээгээр гаргаад, тэдгээрийн хоорондох шүтэлцээг NCM анагаах ухааны сонгодог арга барилаар тогтоох замаар уламжлалт анагаах ухааны ба орчин үеийн анагаах ухааны эм, эмчилгээний аргуудыг шинжлэх ухааны нэн нарийн үндэслэлтэйгээр зөв сэлгүүлэн хэрэглэдэг арга барилыг сайтар эзэмшсэн.

17. Суралцах хугацаандаа амьд эсийн доторхи аргын талыг (УАУ-д ХШБ-аар кодлогдсон-мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам), билгийн талаас нь (5 гол мембран, 5 гол үйл ажиллагааны тал) салгасан  дан УАУ-ы сургалт, судалгаа, эмнэлэг, эсвэл билгийн талаа аргын талаас нь салгасан дан ОҮАУ-ы сургалт, судалгаа, эмнэлэг байх үндэслэлгүй болохыг ухаарч, анагаах ухааны ийм ирээдүйлэг хандлага руу өөрийгөө байнга хөгжүүлдэг о.“х+g+s=амьд эсийн эрүүл орших, өвчин эмгэг, түүний оношлогоо, эмчилгээний төгс шийдэл“ гэсэн тэгшитгэлийн “х, g, s  гэсэн гурван гишүүний тухай төсөөлөл  үгүй хүн бол “юу эрж байгаагаа мэдээгүй шинжээч, нээсэн зүйлийнхээ учрыг олохгүйд хүрдэг” гэж К.Бернарийн  хэлсэнчилэн УАУ-ы оношлогоо-эмчилгээний салбард ажиллахдаа  өвчтөн хүн дээр чухам юуг оношлоод байгаагаа  мэдэхгүй, эм, эмчилгээ нь хаана очиж үйлчлээд байгааг  мэдэхгүй,  ийм зүйлийг ойлгохгүй байгаа тохиолдолд  “х+g... үе шатны  анагаах ухааны танин мэдэхүйн том хувьсгал 2000 жилийн өмнө явагдаж, энэ үед таван махбод, хий,шар,бадганы онол гарч ирснийг ойлгохгүй,ийм зүйлийг ойлгохгүй байгаа тохиолдолд s-дээр явагддаг гликолизийн процесс, Кребсийн цикл, тосны хүчлийн бетта исэлдэлт зэрэг үзэгдлүүд х-дээр таван махбод, хий, шар, бадганы онолоор кодлогджээ гэдгийг  ойлгохгүй гэдгийг анзааран мэдэж, ийм хандлаганд орохгүй байх бүх нөхцлийг өөртөө ханган ажиллаж чаддаг байх.

18. Практик дадлын хувьд УАУ-ы тэгшитгэлийн “х+g...”хэлбэр  бүхий бодолттой оношлогоо, эмчилгээний үе шатыг эхлээд Докам-1 программчлалаар цэвэр сонгодог уламжлалт аргаар явуулан, гарган авсан өгөгдөхүүнүүдээ s хэлбэрт бүрэн оруулж,  энерги хангамжийн хэсэг мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам (МРПТШ) болон 5 гол мембранд харгалдсан 5 гол үйл ажиллагааны эмгэг жам  дээр дахин  тайлал хийх замаар тэдгээрийг МРПТШ-ын 69 өртөөн дээр байршуулахын хамт, бүх  өгөгдөхүүнэээсийн дотор цөм болон  гадна бүрхүүл байрлал дээрхи ХШБ кодот илэрхийллүүд байдлаар гарган, бодис энерги, иммунобиологийн 12 хэлбэрийн алинд нь харгалдаж байгааг  олж, “амьд эсийн тухай” үзэл баримтлалыг  гол онолоо болгодог ОҮАУ-ы оношлогоо, эмчилгээний аргууд  болон  хий, шар, бадганы холбогдолтой  үзэл баримтлалыг  гол онолоо болгодог УАУ-ы оношлого, эмчилгээний аргуудыг нэг ерөнхий language-доруулж, “оношлогоо-эмчилгээний нэгдсэн шийдэл “гаргадаг тогтолцооны арга барилд бүрэн суралцсан байх.

19. Практикийн дадлын хувьд ямар ч өвчний оношийг УАУ-д ХШБ-аар кодлогдсон, аргын чанартай, амьд эсийн энерги хангамжийн  хэсэг -“мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр   болон амьд эсийн доторхи  ОҮАУ-д илүүтэй судлагдсан, билгийн чанартай, 5гол мембран-5 гол үйл ажиллагаа- плазмийн мембранд харгалдсан мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа, бөөмийн мембранд харгалдсан ген удамшихуйн үйл ажиллагаа, рибосомийн мембран дээр харгалдсан  нийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагааны хүрээний зохицуулгын маш нарийн түвшинд тавиад, харин эмчилгээг маш энгийн буюу амралт, нойр хоол, иога, пневмо дасгал зэрэг “мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр АТФ зэрэг энергийн гол эх булаг, макроэрг нэдлүүдийн хэрэгцээ шаардлагын багасахаас эхлэн эмчилдэг зарчимд суралцан бүрэн эзэмшсэн байх. 

2. Иргэний төлөвшилт, ёс суртахууны хувьд:

Эмчийн ёс суртахуун, энэрэнгүй үзлийн талаархи Буддын гүн ухаан, билиг бармидын сургаал, уламжлалт зарчмыг эмчийн деонтологийн орчин үеийн зарчмуудтай зөв хослуулан ойлгож, ухамсарлан өвчтөнтэй хандах, харьцах оношлогоо, эмчилгээний өдөр тутмын ажил амьдралдаа мөрдлөг болгосон эмчийн алдаа, оноог нүгэл, буяны хүрээнд дэнслэн ойлгож эмчилгээ, оношлогооны аливаа асуудалд хийсвэрээр бус шинжлэх ухаанчаар хандаж, амьдралын утга учраа өвчтөн хүнийг эдгээн илааршуулахтай холбож чаддаг байх.


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:12:31