Онош зүйн тэнхимийн танилцуулга

Тэнхимийн тухай: 2015 онд Оношзүйн тэнхим нэртэйгээр 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Анхны тэнхимийн эрхлэгчээр Докторант П.Отгонтогос ажиллаж байсан. 2016 онд тэнхимийн бүтэц шинэчлэгдэж Докторант Б.Ганзориг багш томилогдон ажиллаж байна.

Тэнхимийн зорилго:
Танин мэдэхүйн бүтэн тайлал дээр суурилсан Уламжлалт ба ОҮАУ, NCM АУ-ны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор дэлхийн түвшингийн эмч мэргэжилтэнг бэлтгэхэд Орчин цагийн анагаах ухааны хичээлийг дэлхийн эмнэлзүйн шинжлэх ухааны ололт амжилтаар шинэчлэн баяжуулж, эмнэлзүйн дадлага – туршлага, сургалт- судалгааны чадамжтай, шинжлэх ухаанч хандлага бүхий мэргэжилтэн бэлдэх нь бидний зорилго юм.

Тэнхимийн зорилт:

  • Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг Монгол улсын болон олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн онол-арга зүйг ашиглан заах
  • Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг эмнэлзүйн баазад тулгуурлан дадлага-туршлага эзэмшүүлэх
  • Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг NCM АУ-ны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор баяжуулан эс-молекул биологийн түвшинд гүнзгийрүүлэн судалж, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээг төлөвлөж, хэрэгжүүлэх хандлагыг бий болгох

Тэнхимийн бүрэлдэхүүн

  1. Б.Ганзориг Тэнхимийн эрхлэгч, Докторант, Дотор өвчин судлалын эмч
  2. С.Цэвэлмаа Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч
  3. Г.Мягмарбаатар АУ-ы магистр, Уушигны эмч

Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл

  1. Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагаа
  2. Үйлдвэрлэлийн дадлагын үйл ажиллагаа
  3. Төгсөгчдийн Холбооны үйл ажиллагаа
  4. Сургуулийн эмнэлзүйн гэрээт эмнэлгүүдийн хамтын ажиллагаа
  5. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах багц цагийн сургалтын үйл ажиллагаа
  6. Оюутны дотуур байрны үйл ажиллагаа

Тэнхимийн гадаад, дотоод хамтын ажиллагаа

  1. Энэрэл эмнэлгийн ёс хорооны гишүүн
  2. Монголын хүүхэд судлалын нийгэмлэг
  3. Монгол Бөөрний эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга
  4. Монголын уушигны эмч нарын нийгэмлэгийн гишүүн
  5. Европын амьсгалын холбооны гишүүн

Нийтлэгдсэн: 2019-02-28 12:28:34