ШИНЭ АНАГААХ УХААН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЗҮЙН ТҮШИЦ “ХУЛЖ БОРЖИГОН” ЭМНЭЛЭГ
“ХУЛЖ БОРЖИГОН” эмнэлэг нь 2002 онд байгуулагдсан. 
Уламжлалт ба дотрын өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг. ELISA болон клиник биохимийн лабораторитой, 25 ортой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг үнэлэх магадлан итгэмжлэлд нийт 7 удаа амжилттай орсон. Тус эмнэлэг нь Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан s-NCM анагаах ухааны шинэ мэдлэгт суурилсан “Амьд эс Мембран-редокси потенциалын 9 дамжлагат битүү хэлхээний түвшинд” УАУ болон Орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээг эмнэл зүйн тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа анхны эмнэлэг юм.
 
ОНОШЛОГООНЫ ЧИГЛЭЛЭЭР  
  • Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ 
  • Амбулаторын тусламж үйлчилгээ
    • Дотрын эмчийн үзлэг
    • Уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг
    • NCM анагаах ухааны эмчийн үзлэг 
  • Клиник, биохимийн лаборатори, ELISA аппарат
  • Зүрхний цахилгаан бичлэг 
  • Хэт авиан оношлогоо (ЭХО)
  • Судас оношлогоо /автомат анализатор багаж/
ОНОШЛОГООНЫ ЧИГЛЭЛЭЭР  
  • ОҮАУ-ы эм бэлдмэлүүд
  • Уламжлалт, тан, талх, үрэл, тосон эмүүд
  • Уламжлалт засал
    • Зүү төөнө 
    • Бариа засал 
    • Шавар эмчилгээ 
    • Хануур, шивүүр, самнуур 
    • Соронзон бумба 
    • Таван рашаан 
  • Нөхөн сэргээх эмчилгээ
    • Хүзүү, нурууны татлага
    • УВЧ (шарлага)
    • УФО (шарлага)
    • Хөдөлгөөнт засал
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУДАС ШИНЖЛЭЛИЙН АВТОМАТ АНАЛИЗАТОР БАГАЖИЙН (СШААБ) ТАНИЛЦУУЛГА
 
СШААБ нь УАУ-ы судас оношлогооны онол, туршлага дээр суурилсан оношлогооны цогц багаж юм. 
СШААБ нь зүрх, судас, амьсгал, хоол боловсруулах, бөөр шээс ялгаруулах зэрэг олон эрхтэн тогтолцоог хамарч бие махбодын үйл ажиллагааны төлөв байдалд нэг агшинд нэгэн зэрэг нэгдсэн дүгнэлт гаргадаг багаж болно. 
 
СШААБ оношлогоо
  • 12 дотор эрхтний үйл ажиллагааны нэг агшингийн оношлогоо 
  • Бие махбодын ерөнхий байдлын нэгдсэн үнэлгээ 
  • ОҮАУ болон УАУ-ны эмнэл зүйн ялган оношлогоо 
  • Богино хугацааны цогц тэмтрүүл оношлогоог хийдэг.
  • СШААБ-ийн ажиллах горим:
  • Нэгэн агшинд судасны долгионыг бүртгэх электро-кардиограмм, кинетикокардиограмм, фонокардиограмм, поли-кардиограмм, полисфигмограммыг хүлээн авч боловсруулалт хийдэг. 
 
СШААБ-ийн зориулалт: 
  • Эмчилгээний явцыг хянах
  • Эмчилгээний үр дүнг хянах 
  • Туршилт судалгаа явуулах 
  • Богино хугацаанд бие махбодын ерөнхий төлөв үнэлгээ өгөх 
  • ОҮАУ болон УАУ-ны урьдчилсан онош тавих
  • Сургалт явуулах 
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг-20, Сонсголонгийн зам – 12/A 
Утас: 70171898, 99047151, 99868380
 

Нийтлэгдсэн: 2019-02-28 09:01:32