Оюутны тэтгэлэг

Оюутанд нэрэмжит стипенди олгох болзол

Доор заасан болзолыг бүрэн хангасан УАУ-ы хэсгийн оюутанд "Шинэ Анагаах Ухаан" дээд сургуулийн захирлын нэрэмжит стипендийг 50 000 төгрөгийн мөнгөн урамшуулалын хамт гардуулна. Үүнд:

  1. Хоёр улирлын турш бүх хичээлдээ “А” дүнтэй суралцсан байх
  2. Суралцах бүх хугацаандаа ямар нэг хичээл дээр F дүн аваагүй болон С-ээс доош үнэлгээ авч байгаагүй байх
  3. Нэрэмжит шагнал хүртэгч оюутан нь бүх талаараа жишиг үлгэрлэхүйц хэв шинжтэй, анги хамт олондоо үлгэр жишээч, хошуучлагч, сургуулийн захиргаа, оюутны холбооноос зохиогддог ажилд идэвхитэй оролцогч байх
  4. Нэрэмжит шагнал хүртэгч оюутны нэр дээр хичээл заасан бүх багш нар санал өгөх бөгөөд дүнг гуйж дээшлүүлэх мэтийн ёс зүйн алдаа гаргаагүй байх

 Шагнал авч байгаа оюутанд дипломыг мөнгөн шагналын хамт нийт багш, оюутны өмнө хүндэтгэлтэй гардуулна.

“Лүнрэг Дандар”-ын нэрэмжит стипенди олгох болзол

 Доор заасан болзолыг бүрэн хангасан "Шинэ Анагаах Ухаан" дээд сургуулийн оюутанд “Лүнрэг Дандар”-ын нэрэмжит стиденди гардуулна. Үүнд:

  1. Зургаан улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцсан байх
  2. Суралцах бүх хугацаандаа ямар нэг хичээл дээр F дүн аваагүй болон С-ээс доон үнэлгээ авч байгаагүй байх
  3. Нэрэмжит шагнал хүртэгч оюутан нь бүх талаараа жишиг үлгэрлэхүйц хэв шинжтэй, анги хамт олондоо үлгэр жишээч, хошуучлагч, сургуулийн захиргаа, оюутны холбооноос зохиогддог ажилд идэвхитэй оролцогч байх
  4. Нэрэмжит шагнал хүртэгч оюутны нэр дээр хичээл заасан бүх багш нар санал өгөх бөгөөд дүнг гуйж дээшлүүлэх мэтийн ёс зүйн алдаа гаргаагүй байх

“Лүнрэг Дандар”-ын нэрэмжит стипенди авах болзол хангасан оюутанд 200 000 төгрөгний урамшуулалт стипендийг нэг удаа олгох ба уг цолыг сургуулийн хүндэт самбарт байрлуулж мөнхөлнө. Үүнээс цааш үргэлжлүүлэн онц суралцсан оюутнуудад захирлын нэрэмжит олгож байна.

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:47:27