Антропо-генетикийн хүрээлэн

Антропо-генетикийн тэнхим нь 2018 оны 4-р сарын 25 өдөр Шинэ Анагаах ухаан их сургуулийн ректорын Б/13 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд тэнхимийн эрхлэгчээр шинжлэх ухааны гавъяат ажилтан, БШУ-ы доктор, профессор Жамъянгийн Батсуурь томилогдон, докторант Р.Ёндонпэрэнлэй, докторант Т.Эрдэнэболд, боловсрол судлалын магистр Л.Батсайхан, АУ-ы магистр М.Мөнхцэцэг, БУ-ы магистр Д.Энхзаяа, АУ-ы магистр Г.Орхонтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус тэнхим нь одоогоор дараах хичээлүүдийн зааж байна.

  1. Дархлаа судлал
  2. Бичил амь судлал
  3. Анагаахын физик
  4. Биологи
  5. Анагаах ухааны удамзүй
  6. Молекул биологи
  7. Клиник эм зүй

Тэнхимийн бүрэлдэхүүн:

  1. Ж.Батсуурь – ШУ-ы гавъяат ажилтан, БШУ-ы доктор профессор – Тэнхимийн эрхлэгч
  2. Р.Ёндонпэрэнлэй – Докторант “Дархлаа судлал” хичээлийн багш
  3. Л.Батсайхан – БС-ын ухааны магистр – Анагаахын физик хичээлийн багш
  4. Д.Энхзаяа – БУ-ы магистр “Микробиологи” хичээлийн багш
  5. М.Мөнхцэцэг – АУ-ы магистр “Клиник эм зүй” хичээлийн багш
  6. Г.Орхонтуяа  - Докторант “Анагаах ухааны удамзүй” хичээлийн багш
  7. Д.Нямдэлгэр – Магистрант “Молекул биологи” хичээлийн багш

 

Шинэ Анагаахын  антропологи генетик судлалын хүрээлэн

Шинэ анагаах ухаан их сургууль дэргэдээ 2018 оны 11-р сарын 20нд ректорын А/40 тушаалаар “Шинэ Анагаахын антропологи, генетик судлалын хүрээлэн” байгуулж,  хүрээлэнгийн захиралаар БШУ-ы доктор, профессор Ж.Батсуурь, дэд захиралаар Докторант Р.Ёндонпэрэнлэй, зөвлөхөөр АУ-ы доктор Э.Энхмаа, эрдэмтэн нарийн бичгийн даргаар АУ-ы магистр Г.Орхонтуяа нарыг томилон ажиллаж байна.

 


Нийтлэгдсэн: 2019-07-01 04:09:59