|
Эрдэм шинжилгээний төв
Сургалтын технологийн шинэчлэл ба багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт
Тус сургуулийн дэргэдэх ЭШТ дээр явагддаг судалгаа шинжилгээний ажлын үндсэн зарчмууд:
-
Сургууль дээр явагддаг судалгааны ажил нь сургалтанд баримтлагддаг SPICES болон PBL зарчмуудын гол суурь хүчин зүйл болсон “асуудал-problem” буюу гадаад орнуудын Уламжлалт анагаах ухааны сургуулиуд дээр өргөнөөр баримтлан суурь үзүүлэлт болгодог “finding of common language and building of bridge between Oriental and Modern Medicine, finding of molecular correlates theory of Oriental Medicine, as theory -vata, kapha, pitta” гэсэн томъёоллуудын шинжлэх ухааны онол арга зүйн үндсийг гаргахад чиглэгдэх ёстой гэсэн зарчим
-
Сургууль дээр явагддаг судалгааны ажил нь багш, оюутнуудыг чадваржуулдаг гол хүчин зүйл болж хувирсан байх ёстой гэсэн зарчим
-
Сургууль дээр явагддаг судалгааны ажил нь манай сургуулийг дэлхийн болон өөрийн орны ижил төстэй сургалтын үйл ажиллагаа бүхий сургуулиудтай жиших, эрэмбэлэх гол хүчин зүйл болох ёстой гэсэн зарчим
-
Сургууль дээр явагддаг судалгааны ажил нь манай сургуулийн эдийн засаг санхүүгийн чадамжийн 30%иас доошгүй хувийг бүрдүүлдэг байх ёстой гэсэн зарчим
-
Сургууль дээр явагддаг судалгааны ажил нь манай сургуулийн сургалтын технологид гарч болох зарим хоцрогдлыг арилгахад чиглэгдэх ёстой гэсэн зарчмууд юм.
Манай сургууль өөрийн дэргэдэх байнгын ажиллагаатай, орон тооны 3 эрдэм шинжилгээний ажилтан бүхий Эрдэм Шинжилгээний Төв дээр туршлагын амьтдад чихрийн шижин, элэг, бөөрний, зүрх, тархины цусан хангамжийн эсийн гэмтэл эмгэг загвар үүсгэх, өвчтөн хүмүүс дээр 1, 2, 3, 4-р компартментийн тоон харьцаа тодорхойлох, зарим эмийн бодисын элэг хамгаалах, бөөр хамгаалах, ийлдсэн дэх глюкоза, холестерол, БНЛП-ийн үйлдлийг тогтоох зэрэг судалгааны 50 гаруй арга зүйг судалгаанд нэвтрүүлэн байнга ашигладаг, туршлагын амьтдад чихрийн шижин өвчин чихрийн шижин, элэг, бөөрний эсийн гэмтэл эмгэг загвар үүсгэх арга зүйд бүрэн нийцсэн 200-аад амьтан бүхий виваритай, судалгааны ажлын арга зүй түвшинг дээшлүүлэх үүднээс эрдэм шинжилгээний ажилд хуваарилагдах зардлыг “Монос” Дээд Сургуулийн Уламжлалт анагаах ухааны сургууль өөрийн судалгааны хөрөнгө хуваарилалтаас гарган ажиллаж байна.
Бид элэг хамгаалах, цөс хөөх болон иммуномодулятор үйлдэлтэй Барбадин шахмал эм, зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулах, хүчилтөрөгчийн хангамж, парциаль даралт буурсан үед миокардиоцит эсийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх үйлдэлтэй Астрадин эм, бөөр хамгаалах үйлдэлтэй Нефромон, ийлдсэнд глюкоза, холестерол, триглицерид, бага нягттай липопротеид, азотийн хорт нэгддлүүд болох креатинин, мочевинийг бууруулах үйлдэлтэй Хоффитас, иммуномодулятор үйлдлийн механизмаар бөөрний эдийн гэмтлийг бууруулах үйлдлийг нь нэмж тогтоосон Шинар-8 уламжлалт нийлмэл жорыг гарган авч, эмчилгээнд нэвтрүүлэх судалгаа явуулж байна.
"Шинэ Анагаах Ухаан" дээд сургууль дээр хийгдсэн судалгаа, сургалт, эрдэм шинжилгэээний холбогдолтой гол гол шинэлэг зүйлүүд:
-
УАУ-ы асар их мэдлэг, мэдээллийг х, g гэсэн хүрсэн түвшингээс нь “s-NCM” гэсэн танин мэдэхүйн цоо шинэ орон зай руу, ОҮАУ-ы асар их мэдлэг, мэдээллийг S- гэсэн эрэмбэлэгдээгүй түвшингээс нь “s-NCM” гэсэн танин мэдэхүйн цоо шинэ орон зай руу гүнзгийрүүлэн тайлал хийх явцдаа “s-NCM” гэсэн танин мэдэхүйн цоо шинэ орон зайг амьд эсийн түвшинд анх удаа илрүүлсэн.
-
Энэ хүрээндээ амьд эсийн дотор Н, е урсгал явуулдаг, АТФ, НАДФН, дулаан нийлэгжүүлдэг, ийм замаар аль ч эсийн оршин тогтнохуйн үндсийг хангадаг олон арван өртөөт урвалууд бүхий бүтэц үйл ажиллагааны биеэ даасан нэгж байгааг илрүүлэн, тэдгээрийг “мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам” гэсэн нэр томьёоллоор анх удаа эрэмбэлэн, тодруулж гаргасан.
-
Амьд эсийн дотор мөн мэдээлэл хариу урвал, ген удамшихуй, нийлэгжилт-бионийлэгжилт, биоэнерги, биохувирлын гэсэн 5 гол үйл ажиллагаа, биологийн ажил явуулдаг митохондрийн, бөөмийн, рибосом-микросомийн, плазмийн, лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембрант бүтэц байгааг анх удаа эрэмбэлэн тодруулж гаргасан.
-
Амьд эсийн доторхи “мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам” болон 5 гол үйл ажиллагаа, биологийн ажил явуулдаг митохондрийн, бөөмийн, рибосом-микросомийн, плазмийн, лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембрант бүтцүүд нь хоорондоо АТФ, НАДФН, дулаанаар дамжин холбогддог болохыг анх удаа эрэмбэлэн тодруулж, үүнийгээ эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт, эсийн шинэ загварчлалын онолоор илэрхийлж гаргасан.
-
Мөн “амьд эсийн мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам” буюу бүтэц үйл ажиллагааны биеэ даасан нэгдүгээр компартмент хийгээд 5 гол үйл ажиллагаа, биологийн ажил явуулдаг 5 гол мембрант бүтцүүд буюу бүтэц үйл ажиллагааны биеэ даасан хоёрдахь компартменттэй үйл ажиллагааны нарийн холбоо бүхий ийлдэс, шингэний орчин буюу бүтэц үйл ажиллагааны биеэ даасан гуравдахь компартмент, биеийн хөндлөн тэнхлэг хэсэг дээр зарим донаторуудыг нөөцөлдөг бүтэц үйл ажиллагааны биеэ даасан дөрөвдэх компартмент байгааг илрүүлэн, тэдгээрийг хүний биеийн 4 гол компартмент хэсэг гэсэн нэр томьёоллын дор анх удаа эрэмбэлэн тодруулж гаргасан.
-
Эдгээр 4 гол компартмент болон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны гол гол нэгжүүдийг холбож, хүний биеийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлалыг гарган, “хүний бие=10 гол тогтолцоот хэсэг+4 гол компартмент хэсэг” гэсэн томьёоллыг бий болгосон эрэмбэлэлтийг анх удаа хийсэн.
-
“Хүний бие=10 гол тогтолцоот хэсэг+4 гол компартмент хэсэг”-ийн мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам хамааралт байдал нь УАУ-ы хий, шар, бадганы онолд тусгагдан кодчилогддог болохыг анх удаа илрүүлэн, “ХШБ-мембраны 3 төлөв-редокси потенциалын 3 төлөв” гэсэн кодын шүтэлцээг анх удаа гарган, энэ хүрээнд УАУ ба ОҮАУ-ы бүх онол, үзэл баримтлалыг холбож эрэмбэлсэн.
-
Ийм зарчмаар УАУ ба ОҮАУ-ы тус тусад нь байгаа өнөөдрийн суурь мэдлэг, мэдээллийг “s-NCM” гэсэн танин мэдэхүйн цоо шинэ орон зай дээр дахин нэг шинэ шат ахиулан тайлал хийж, тэдгээрийг s-NCM гэсэн танин мэдэхүйн муфтэн дээр холбон, NCM гэсэн нэршил бүхий, “х, g, S, s-NCM” гэсэн өөр хорондоо салшгүй холбоотой, 4 гишүүнт тэгшитгэлээр онол, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн бүх асуудлаа шийддэг, эмч мэргэжилтнүүд нь “эмнэл зүйн олон хүчин зүйлт тэгшитгэл - нэг эмч - 4 анагаах ухааны тэгш мэдлэг - нэг бодолт - нэг нэгдмэл зөв хариу” гэсэн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байх чадамжийг бүрэн дүүрэн эзэмшсэн анагаах ухааны гуравдахь биеэ даасан тогтолцоог бий болгосон нь сурах ба сургах үйл ажиллагааны гол зүйл юм.
"Шинэ Анагаах Ухаан" дээд сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээний төвийн 2011 оны ажлын төлөвлөгөө
Хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
|
Хариуцах эзэн, хугацаа
|
А. Судалгааны цоо шинэ аргачлал нэвтрүүлэх чиглэлээр:
1. Туулайд ротеноноор мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын НАДН-цитохром өртөөн дээр Н, е урсгалыг зогсоох замаар 1-р компартмент хамааралт энергийн дутагдлын эмгэг загвар үүсгэн, тэр нь 4, 3, 2-р компартментийн параметрүүддээ хэрхэн нөлөөлөх байдлыг тогтоох судалгаа явуулах
2. Туулайд динитрофенолоор мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын митохондрийн дотоод мембран дээр цооролт үүсгэн, протоны градиентыг АТФ-д биш, дулаанд шилжүүлэн, 1-р компартмент хамааралт энергийн дутагдлын эмгэг загвар үүсгэн, тэр нь 4, 3, 2-р компартментийн параметрүүддээ хэрхэн нөлөөлөх байдлыг тогтоох судалгаа явуулах
3. Туулайд Д-галактозаминаар 4-р компартментэд харгалдсан рибосом-микросомийн мембран дээр уураг нийлэгжих үйл ажиллагааны дутагдлыг сэдээх үед 1-р компартментэд хамаарагдах мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр Н, е урсгал алдагдах-энергийн дутагдал өдөөгдөх, түүнийг дагалдан 4, 3, 2-р компартментийн параметрүүд дээр эмгэг урвал өдөөгдөх онцлогийг тогтоох судалгаа явуулах
4. Цагаан хулганад second type-коллагенаар үений хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэн, эмгэг жамын явцыг TNF-гээр хянах туршилтыг явуулах
|
М.Амбага, С.Долгор,
Б.Наранцэцэг, Ж.Наранцэцэг
|
Б. Шинэ эм бэлдмэлийн судалгааны чиглэлээр:
1. Шинар -8 бэлдмэлийн бөөр хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх, элэг хамгаалах, биеийн ачаалал даах чадвар, иммунотроп үйлдлийн судалгааг явуулах
2. Шинар-8 бэлдмэлийн чихрийн шижингийн эсрэг болон бага:их нягттай липопротеидийн солилцоонд үзүүлэх идэвхийг тогтоох судалгааг явуулах
3. Шинар -8 бэлдмэлийн ходоодны шархлаанд үзүүлэх идэвхийг тогтоох судалгааг явуулах
4. Удвал навчит тавилганы бөөр хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх, элэг хамгаалах, биеийн ачаалал даах чадвар, иммунотроп үйлдлийн судалгааг явуулах
5. Дол-1 бэлдмэлийн бөөр хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх, элэг хамгаалах, биеийн ачаалал даах чадвар, иммунотроп үйлдлийн судалгааг явуулах.
6. Артишок бэлдмэлийн бөөр хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх, элэг хамгаалах, биеийн ачаалал даах чадвар, иммунотроп үйлдлийн судалгааг явуулах
|
М.Амбага, С.Долгор,
Б.Наранцэцэг, Ж.Наранцэцэг
|
В. Эрүүл залуу хүмүүс дээр эсийн болон хүний биеийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлалын 4 гол компартмент, 8 гол тогтолцоот хэсгүүдийн үндсэн параметрүүдийг тогтоох судалгааны чиглэлээр:
1.Эрүүл залуу хүмүүс дээр“Донатораас акцепторууд руу чиглэсэн электрон, протоны байнгын урсгалтай холбоотойгоор оршин, АТФ, НАДФН, дулааны энерги, олон тооны интермедиатуудыг нийлэгжүүлдэг” олон дамжлагат мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамаас голлон тогтсон 1-р компартментийн төлөв байдлыг тогтоох судалгаа явуулах
2.1-р компартментээс АТФ, НАДФН, дулааны энерги болон олон тооны интермедиатуудыг авч бөөмийн, митохондрийн, микросомийн, плазмийн,лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембран дээрээ мэдээлэл-хариу урвалын, бионийлэгжилтийн, биохувирлын, биоэнергийн, ген-удамшихуйн гэсэн 5 гол биологийн ажлыг гүйцэтгэж байдаг 4-р компартментийн төлөв байдлыг тогтоох судалгаа явуулах
3. 1 болон 4-р компартменттэй байнгын холбоонд оршин, ийлдэс, шингэний орчин дахь донатор, акцептор-хүчилтөрөгч, хүчил-шүлтийн тэнцвэр, иончлогдсон:үл иончлогдсон нэгдлүүдийн харьцаа, исэлдсэн:ангижирсан нэгдлүүдийн тоон харьцаа, БНЛП:ИНЛП-ийн тоон харьцаа, ХС:ИНЛП-ийн тоон харьцаа, ТГ:ИНЛП-ийн тоон харьцаа, ХС+БНЛП+ТГ-ийн нийлбэр, АО:ӨХИП нэгдлүүд, олон зуун медиатор, цитокин, мессенжер молекулуудын тоо, харьцааны тэнцвэрийг ханган оршдог 2-р компартментийн төлөв байдлыг тогтоох судалгаа явуулах
4. 4-р компартменттэй байнгын холбоонд оршиж, биеийн гадаргуугийн висцераль болон экстернал хэсэг дээр харгалдан байрладаг, “альфа 10%:бетта 90%” болон “альфа 30%:бетта 70%” тосны нэгдлүүдийн тоон харьцаагаар донатор хуримтлал-дулаан зохицуулгын үйл ажиллагаа нь нөхцөлдөж байдаг 3-р компартментийн төлөв байдлыг тогтоох судалгаа явуулах
5. 4 гол компартмент хэсгээс тогтохын зэрэгцээ гадаад орчноос Н, е донатор, акцепторуудыг авч, боловсруулж, мономер хэлбэрт хувиргаж, чөлөөлж, 1-р компартмент рүү entry хийх нөхцлийг нь хангаж өгдөг амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтнээс голлон бүрдсэн 1-р тогтолцоот хэсэг, 1-р компартмент дээр үүссэн Н, е болон метаболитуудыг саармагжуулах, гадаад орчин рүү exit хийх нөхцлийг нь хангаж өгдөг ус эрдэс, хүчил-шүлтийн тэнцвэрийн тогтолцоо болон бөөр, шээс ялгаруулах эрхтнээс голлон бүрдсэн 2-р тогтолцоот хэсэг, дээрхи компартмент хийгээд тогтолцоот хэсгүүдийг дараа дараагийн үр удамд дамжуулахад нийцсэн үржихүйн эрхтний 3-р тогтолцоот хэсэг,биеийн хөдөлгөөн, тэнцвэрт байдлыг хангадаг 4-р тогтолцоот хэсэг, харах, үнэрлэх, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн мэдрэлийг хангаж өгдөг 5-р тогтолцоот хэсэг, Т,В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсэг, хүний нэгэн биеийн хөгжлийг хангаж өгдөг 7-р тогтолцоот хэсэг, тэдгээр дээр зохицуулгын нөлөөллөө үзүүлдэг “мэдрэл-сэтгэхүй”, “нейроэндокрин зохицуулгын төв-8-р тогтолцоот хэсэг”-ийн төлөв байдлыг тогтоох судалгаа явуулах
Г. Судалгааны шинэ хувилбруудын чиглэлээр:
Knockout SCD-/-,UCP 3 зэрэг амьтад дээр судалгаа эхлүүлэх
Д. Судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр:
ЭШТ-ийн дэргэд Knockout амьтны вивари шинээр байгуулах
Е. Судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр:
ЭШТ-ийн эмийн туршилт үйлдвэрийн цех байгуулах
Ё. Судалгааны холбогдолтой зарим эмийн ургамлын дээж бэлдэх чиглэлээр:
Хөдөөгийн бирага, зэлэн зангуу, байгалийн гүн хөх, сормууст дэгд, Монгол хунчир зэрэг ургамлуудын дээж бэлдэх
Ж. Судалгааны холбогдолтой зарим эмийн ургамлыг тарималжуулах чиглэлээр:
Өөрийн дэргэдэх биостанци дээр Толбот силибум, Шинэсэрхүү бударган зэрэг зарим ургамлуудыг тарималжуулж эхлэх
|
М.Амбага, С.Долгор,
Б.Наранцэцэг, Ж.Наранцэцэг
М.Амбага, С.Долгор,
Л.Халтар, Т.Пүрэвдорж
|
Нийтлэгдсэн: 2019-02-28 10:40:17
|