Магистр

Магистрын сургалтыг Төгсөлтийн дараах сургалтын алба /ТДСА/ хариуцан ажиллаж байна. ТДСА нь магистрантурын сэдэв зарлуулах, магистрантуудыг элсүүлэх, элсэлтийн шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах, бүртгэх, хичээлийн хуваарийг зохиох, сургалтын явцад хяналт тавих, хамгаалах зөвлөлийг зарлаж хуралдуулах, хамгаалалтад орох магистрантуудын материалыг бүрдүүлэх, элсэлт, төгсөлттэй холбогдолтой мэдээллийг холбогдох дээд газруудад гаргаж өгөх зэрэг өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг хариуцан гардан явуулна.

Зорилго:

Магисртын сургалтын гол зорилго нь бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлж, Уламжлалт ба орчин үеийн анагаах ухаан, NCM анагаах ухааны гурвалсан тогтолцоот сургалтын технологийн дагуу судалгааны арга зүйг эзэмшүүлэх, бие даан онолын болон эм судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж түүндээ статистик боловсруулалтыг хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, гадаад дотоодын эх сурвалжуудаас материал цуглуулах, харьцуулах, нотлох чадварыг эзэмшүүлэх, улмаар мэргэжлийнхээ чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис бичих, илтгэл тавих чадварт суралцуулна.

Сургалтын онцлог:

Магистрын сургалт нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу 2 жилийн хугацаанд нийт 32.0 багц цагийн багтаамжтай хичээлийг ерөнхий эрдэм, мэргэжлийн болон мэргэших хичээл гэсэн ангиллаар судална.

Манай сургуулийн сургалтын технологийн онцлогтой холбоотойгоор заагддаг хичээлүүд:

  • Эсийн ба хүний биеийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлал
  • Newly coded medicine
  • Физиологи, патофизиологийн үндэс ба эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт
  • Мембран судлалын үндэс

 Сүүлийн 3 жилд магистр хамгаалсан хүмүүсийн товчоон:

 2009 онд магистрын зэрэг хамгаалсан хүмүүс

Хамгаалалт хийсэн хүмүүсийн нэрс

Судалгааны ажлын сэдэв

Мэргэжил

1

Рэнцэн Эрдэнэцэцэг

Чихрийн шижин өвчтэй хүмүүст бодис энергийн солилцооны хэлбэршлүүдийн шүтэлцээг судалсан дүн

АУ

2

Даваадорж Мөнхцэцэг

Уламжлалт зарим жоруудын уушгины сурфактантын тогтворт чанарт үзүүлэх нөлөө болон АО идэвхийн хоорондох шүтэлцээ

АУ

3

Довдон Аръяа

Гипертиреоз болон гипотиреоз өвчнүүдийн үед бодис энергийн солилцоо, иммунобиологийн 12 хэл-бэршлийг тогтоосон судалгааны дүн

АУ

4

Болд Гэрэлцэцэг

Хоол боловсруулах үйл ажиллагаанд “Шижид-6” талх эмийн нөлөөлөх үйлдлийг судалсан дүн

АУ

5

Цогт Гэрэлт-Од

Сэмбэрүү-8 жорын гурван хувилбарын фармакологи үйлдлийг constant-60%: variable 40% хандлагын дагууд элэгний эмгэг загвар дээр судалсан дүн

АУ

6

Бат-Эрдэнэ Ариунцэцэг

Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамыг бодис энергийн 12 хэлбэршил дээр холбон судалсан дүн

АУ

7

Гэрэл Мөнхтуяа

Сэмбэрүү-8 жорын гурван хувилбарын фармакологи үйлдлийг constant-60%: variable 40% хандлагын дагууд бөөрний эмгэг загвар дээр судалсан дүн

АУ

8

Цэрэнпунцаг Энхбат

Түвд Монголын уламжлалт анагаах ухааны онол дахь ходоодны галын илч ® шингээлтийн хүч гэсэн хоёр гол ойлголтыг “Тунгалаг-5”, “Жамц-4” жоруудын фармакологи үйлдлээр төлөөлүүлэн судлах

АУ

9

Энхжаргал Наранчимэг

“Гишүүн-3” уламжлалт жорын туулгах үйлдлийг эмийн зарим хэлбэрт судалсан дүн

Эмзүй

10

Наранхүү Мөнхбаяр

Эрүүл болон эмгэг урвалын үед хэт исэлдэлтийн эрчмийг тодорхойлох аргуудын мэдрэг байдлыг харьцуулан судалсан дүн

Эмзүй

11

Гончигсүрэн Баттулга

Чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлтэй “Диабетомон-10” бэлдмэлийн химийн бүтэц, фармакологийн үйлдлийн уялдааг судлах

Эмзүй

2010 онд магистрын зэрэг хамгаалсан хүмүүс

Хамгаалалт хийсэн хүмүүсийн нэрс

Судалгааны ажлын сэдэв

Мэргэжил

1

Тилек Ахтолхын

“Сэма-5” шинэ бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийн фармакологи судалгаа

ЭЗ

2

Дорж Энхгэрэл

Урал чихэр өвс (Glycyrrhiza Uralensis Fisch) ургамлын бөөр хамгаалах идэвхийг үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь холбон судалсан дүн

ЭЗ

3

Дамираншилэг Хашгэрэл

Сэрдэг, Дэгдийн овгийн зарим зүйл ургамлын цөс хөөх үйлдлийн харьцуулсан судалгаа

ЭЗ

4

Ренчин Тулгуур

“Ренчиннида уламжлалт жорын үйлдлийн механизмыг судалсан дүн

АУ

5

Дашдондов Дугарсүрэн

“Зүрхний ишеми өвчтэй хүмүүст биеийн 2,3-р компартментийн зарим параметрүүдийн хөдлөл зүйг хий, шар, бадганы кодчилолтой холбон судалсан дүн”

АУ

2011 онд магистрын зэрэг хамгаалсан хүмүүс

Хамгаалалт хийсэн хүмүүсийн нэрс

Судалгааны ажлын сэдэв

Мэргэжил

1

Содовжамц Оюунцэцэг

“Нурууны мөгөөрсөн таваг товойсон гэм зэрэг эмгэгүүдийн уламжлалт заслын үр дүнг редокси хамааралт үзэгдлүүдтэй шүтэлцүүлэн судалсан дүн”

АУ

2

Лувсаннянраг Пүрэвдулам

“Трансфер Фактор Эдвенсдийн дархлал сэргээх үйлдлийг судалсан дүн”

АУ

3

Тулга Сувдаа

“Шинар-8 нийлмэл бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийн судалгаа”

АУ

2010-2011 оны хичээлийн жилд зарлагдсан магистрын ажлын сэдвүүд:

  1. Уламжлалт анагаах ухааны зарим жоруудын иммунофармакологийн судалгаа
  2. Монгол оронд ургадаг эмийн зарим ургамлуудын чихрийн шижингийн эсрэг үйлдлийг туршилтын эмгэг загвар дээр харьцуулан судлах
  3. Зүрхний титэм судасны дутагдлын үед зүрхний эсийн доторхи 1, 4-р компартментийн үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх
  4. Элэгний хатуурал өвчний үед элэгний эсийн доторхи 1, 4-р компартментийн болон 2, 3-р компартментийн үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх
  5. Туршлагын амьтдад ротеноноор үүсгэгдсэн электрон, протоны урсгалын хоригийн үед хэт исэлдэлтийн процессийн эрчмийг судлах
  6. Туршлагын амьтдад динитрофенолоор үүсгэгдсэн “исэлдэлт:фосфоржилтийн” тасалдлын үед эсийн доторхи 1, 4-р компартментийн үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх
  7. Уушгины бөглөрөлт өвчний үед эсийн доторхи 1, 4-р компартмент болон 2, 3-р компартментийн үндсэн параметрүүдийн хөдлөл зүйг судлах
  8. Туршлагын амьтдад галактозаминаар үүсгэгдсэн 4-р компартментийн гэмтлийн үед уураг, амин хүчил, липопротеидын солилцооны үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх

2011-2012 оны хичээлийн жилд зарлагдсан магистрын ажлын сэдвүүд:

  1. Астрадин, Барбадин эмийн стандартчилал-эмийн технологийн шинэчилсэн хувилбарын судалгаа
  2. Хоффитас  эмийн стандартчилал-эмийн технологийн судалгаа
  3. Уушгины өвчний үед 1, 4-р компартментийн үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх судалгаа
  4. Ходоодны шархлаа  өвчний үед эсийн доторхи 1,4-р компартментийн болон 2, 3-р компартментийн үндсэн параметрүүдэд харьцуулсан үнэлгээ өгөх судалгаа
  5. Туршлагын амьтдад олигомицинээр үүсгэгдсэн АТФ нийлэгжилтийн алдагдлын үед хий,шар,бадганы кодчиллыг судлах асуудалд
  6. Туршлагын амьтдад антимицинээр үүсгэгдсэн протон, электроны хоригийн үед хий, шар, бадганы кодчиллыг судлах асуудалд
  7. Туршлагын амьтдад динитрофенолоор үүсгэгдсэн “исэлдэлт:фосфоржилтийн” тасалдлын үед Удвал навчит тавилганы бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах асуудалд
  8. UCP-3 гений идэвхижил бүхий нутгийн үүлдрийн хонины мах, өөх тосны атеросклерозийн эсрэг судалгаа
  9. UCP-3 гений идэвхижил бүхий нутгийн үүлдрийн хонины мах, өөх тосны чихрийн шижингийн эсрэг үйлдлийн судалгаа
  10. UCP-3 гений идэвхижил бүхий нутгийн үүлдрийн хонины мах, өөх тосны элэг хамгаалах үйлдлийн судалгаа

Нийтлэгдсэн: 2019-02-28 11:44:55