Ерөнхий эрдмийн тэнхимийн танилцуулга

"Шинэ Анагаах Ухаан" их сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхим нь 2001 онд 8 багшийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Үүнээс хойш 2018 оныг хүртэл тус сургуулийн оюутнуудад суурь мэдлэгийн хичээлүүдийг зааж тасралтгүй ажиллаж ирсэн ба 2005 онд тус сургуулийн тэргүүний хамт олон өргөмжлөл хүртэж байсан юм. 2013-2014 оны хичээлийн жилд тэнхимийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Тэнхимийн зорилго
Оюутан суралцагчидад уламжлалт ба орчин үеийн анагаах ухаан мөн шинэ NCM анагаах ухааны  гурвалсан тогтолцоот технологийн сургалтыг явуулахад суурь мэдлэгийн хичээлүүдийн агуулгыг  холбож сургалтыг явуулахад оршино.


Тэнхимийн бүрэлдэхүүн

  • Тэнхимийн эрхлэгч, биологи, ургамал судлалын багш МУИС-ын магистр Төмөрбатын Эрдэнэболд
  • Монгол хэл, найруулга зүйн багш магистрант Лувсангонгорын Оюунчимэг
  • Монголын түүхийн багш МУБИС-ын магистр Должинсүрэнгийн Гэрэлтчимэд
  • Хими, органик химийн багш МУИС-ын магистр Баатарын Мөнх-Эрдэнэ
  • Хими, органик химийн багш МУИС-ын магистрант Жамъяндоржийн Цэцэгмаа
  • Биохимийн багш, магистр Лхамдоржийн Давгасамбуу
  • Биеийн тамирын багш "Аварга" дээд сургуулийн магистр Оюунбилэгийн Мөнхбаяр
  • Англи хэлний багш, МУБИС-ын магистр Бямбадоржийн Шүрэнцэцэг
  • Англи хэлний багш, МУБИС-ын магистр Баасандоржийн Дайриймаа

Нийтлэгдсэн: 2019-02-28 12:30:04