Бүрэлдэхүүн сургуулиуд
|
Ерөнхий анагаах ухааны тэнхмийн түүх
Эмнэлзүйн тэнхим нэртэйгээр анх 2004 оны 9 сард 4 багштайгаар байгуулагдсан ба энэ үед тэнхмийн бүрэлдэхүүнд: тэнхмийн эрхлэгчээр Б.Мэндбаяр /Клиникийн профессор/, Л.Алтанхуяг /АУ-ы магистр, дотрын өвчин судлалын багш/, Л.Сосорбарам /мэс заслын багш/, Д.Агваандорж /АУ-ы доктор, Клиникийн профессор, хүүхдийн өвчин судлалын багш/ нар ажиллаж байв. 2004 оны 12-р сараас дотрын өвчин судлалын багш П.Отгонтогос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн.2018 оны байдлаар Ерөнхий анагаах ухааны тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэнхимийн бүрэлдэхүүнд: Тэнхмийн эрхлэгчээр О.Оюунбилэг /АУ-ны доктор/ зүрх судас, үений эмгэг судлалын багш, Ш.Жаргалсайхан / АУ-ны доктор, мэс заслын ТЗЭ,Клиникийн профессор Зэвсэгт хүчний хурандаа, мэс заслын багш/, С.Хишгээ /Гавъяат эмч,Клиникийн профессор Зөвлөх эмч, Эх барих, Нөхөн үржихүйн хичээлийн багш/, Ц.Наранцэцэг /АУ-ны доктор,Клиникийн профессор, Анагаах ухааны сургуулийн захирал/ Э.Өнөржаргал /АУ-ны магистрант,мэс заслын дадлагажигч багш/ гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус тэнхим нь 2006, 2008, 2010 онд сургуулийн тэргүүний хамт олноор шалгарсан.
“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн Эмнэлзүйн тэнхмийн эрхэм зорилго
Танин мэдэхүйн бүтэн тайлал дээр суурилсан Уламжлалт ба ОҮАУ, NCM АУ-ны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор дэлхийн түвшингийн эмч мэргэжилтэнг бэлтгэхэд “х+g” хэлбэрт онолуудыг судлах замаар ямар ч өвчний оношлогоо-эмчилгээг мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр сэдээгдсэн эмгэг үзэгдэл болон, 5 гол мембран-5 гол үйл ажиллагааны хүрээнд сэдээгдсэн эмгэг үзэгдэлтэй байнга холбон авч үзэж, эм, засал, эмчилгээний бүх аргуудын үйлдлийн механизм, тэдгээрийн нийцэлт байдлыг эсийн бүтэц, үйл ажиллагааны энэ хоёр нэгжийн түвшинд байнга авч үзэн, төлөвлөх мэдлэг, чадвар, сэтгэлгээ, хандлагатай болгон оюутны бие даасан үйл ажиллагааг хөгжүүлж, ОҮАУ-ы онол, оношлогоо, эмчилгээ, сургалт-судалгааны аль ч асуудлыг “х+g+s”–ийн түвшинд авч үзэх хандлагыг бий болгоно.
Нийтлэгдсэн: 2019-02-28 12:31:24
|