Шинэ эмийн судалгаа

2011 онд дэвшүүлсэн үр дүн, үйл ажиллагаа

Явцын байдал

1. Хоффитас-бөөр хамгаалах, хорт бүтээгдэхүүнийг биеэс зайлуулах, чихрийн шижин, хэт таргалалтын эсрэг бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог Cynara scolymus ургамлыг Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Дашгайн Арын 3 га-гийн биостанци дээр 60 квадрат метр хүлэмж болон Төв аймаг Бор нуур сумын нутаг Нарт биостанцийн 60 квадарат метр хүлэмжинд тарималжуулах ажлыг гүйцэтгээд байна.

2. Шинар-8 нийлмэл жор–бөөрний эсийн гэмтлийг багасгах, иммуномодулятор бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог Чихэр өвс, Сэма, Бирааг, Нарийн навчит цахилдаг, Зээргэнэ, Артищок, Нохойн хошуу, Тэхийн шээг зэрэг ургамлуудын түүхий эдийг бэлдээд байгаагийн зэрэгцээ Бираагийг Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Дашгайн Арын 3 га биостанци дээр тарималжуулаад байна. Уг эмийн фармакологи судалгааг явуулж байна.

3. Элэг хамгаалах, цөс хөөх, вирусийн эсрэг үйлдэлтэй Барбадин эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог Цэх галуун таваг ургамлын дээжийг Булган аймгийн Баяннуур сумаас бэлдсний зэрэгцээ, хуурайшуулсан усан хандан дээр хими, технологи, фармакологийн судалгаа явагдаж байна.

4. Астрадин бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог Цагаалин хунчир ургамлын дээжийг Төв, Хэнтий  аймгийн  зарим сумдаас бэлдсний зэрэгцээ, хуурайшуулсан спиртэн  хандан дээр хими, технологи, фармакологийн судалгаа явагдаж байна. Ялангуяа туршилтын амьтанд ротеноноор үүсгэгдсэн эсийн амьсгалын дутагдлын загвар дээр сонирхолтой үр дүн гарган аваад байна.

5. Нефромон+хүчлүүр хэлбэрт нэг савлалтын Артишок хослолт эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог ургамлын дээжийг Өмнөговь болон Төв аймгийн зарим сумдаас бэлдсний зэрэгцээ, хуурайшуулсан спиртэн хандан дээр хими, технологи, фармакологийн судалгаа явагдаж байна. 

6. Барбадин+нэг савлалтын Чин тан-10   хослолт  эмийг  эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

Уг эмэнд ордог ургамлын дээжийг Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдаас бэлдсэний зэрэгцээ хими-технологийн судалгааг эхлүүлээд байна.


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:51:07