Морфо-физиологийн тэнхим нь 2001-2002 оны хичээлийн жилд анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр нь АУ-ны магистр Д.Сарангэрэл томилогдон, Морфологийн багш АУ-ны магистр Х.Гэрэл, Эмгэг физиологийн багш АУ-ны магистр Б.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр анхны тулгын чулууг тавьж, тус тэнхимийн түүхийг эхлүүлж байжээ. Тус тэнхим нь өргөжин 2013-2014 оны хичээлийн жилд багш Ц.Энхбат тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн нийт 11 багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим 2003-2004, 2013-2014, 2016-2017 оны хичээлийн жилд шилдэг тэнхимээр шалгарсан.
Мэргэжлийн суурь дараах хичээлүүдийг зааж байна. Үүнд:
-
Анатоми
-
Гистологи
-
Эрүүл физиологи
-
АУ-ны удам зүй
-
АУУЗ - молекул биологи
-
Дархлал судлал
-
Микробиологи
-
Эмгэг физиологи
-
Эмгэг анатоми
-
Шүүх эмнэлэг
-
Латин хэл
Тэнхимийн бүрэлдэхүүн:
-
Ц.Энхбат АУ-ны магистр эрүүл физиологийн багш тэнхимийн эрхлэгч дотоод шүүрлийн эмч
-
Т.Хоролсүрэн шүүх эмнэлэг эмгэг анатомийн багш, АУ-магистр, клиникийн профессор эмгэг судлаач эмч
-
Д.Мөнхцэцэг АУ-ны магистр эмгэг физиологийн багш,сэргээн засахын эмч
-
Т.Сувдаа эмгэг физиологийн багш АУ-ны магистр, эх барих эмэгтэйчүүдийн эмч
-
Р.Ёндонпэрэнлэй дархлал судлалын багш АУ-ны магистр докторант
-
Б.Энэбиш анатомийн багш АУ-ны магистр, докторант дотрын эмч
-
Б.Уртнасан анатомийн багш, АУ-ны магистр Докторант хүүхдийн эмч
-
Л.Маралмаа гистологийн багш АУ-ны магистрант
-
Д.Энхзаяа микробиологи, удам зүйн багш, биологийн ухааны магистр, микробиологич
-
Г.Орхонтуяа АУУЗ, молекул биологийн багш АУ-ны магистр
-
Б.Буянжаргал латин хэл, гистологийн багш магистрант
Нийтлэгдсэн: 2019-02-28 10:30:16