Уламжлалт эмийн тэнхим
Уламжлалт эмийн тэнхим нь 2014 онд байгуулагдсан. Тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор Ц.Мөнхтуяа ажиллаж байна. 
Багш Ц.Мөнхтуяа:
2001 онд АУИС-ийг уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. 
2002-2003 онд зүү төөнө заслын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн. 
2005 онд ЭМШУИС-д “Дэгд-8 эмийн фармакологийн судалгааны дүн” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 
2005-2009 онд МУИС, ХФ болон ЭМШУИС-ийн докторантурын сургалтанд хамрагдаж “Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifloia Pall)-ы фармакологийн судалгаа” сэдвээр АУ-ы докторын зэрэг хамгаалсан.  
2006, 2009 онд сургуулийн “Шилдэг багш”, 2009 онд БСШУЯ-ы “Шилдэг багш” өргөмжлөлөөр шагнагдсан.
2014 онд дэд профессор цол хүртсэн. 
УАУ-Эм судлал, УАУ-Эм найрлагын судлал, Уламжлалт эмийн технологи хичээлүүдийг заадаг
 
Багш, АУ-ы магистр Г.Алтанцэцэг 
2013 онд “Шинэ анагаах ухаан” Дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн.
2015 онд “Хоёр өөр орчинд ургуулсан Артишок (Cynara scolymus L) ургамлын элэг хамгаалах үйлдлийн харьцуулсан судалгаа” сэдвээр АУ-ы магистрын зэрэг хамгаалсан.
2015 онд “Хөдөлмөрийн алдар” тэмдэг, 2015 онд “Шилдэг эко ажилтан”, 2017 онд “Оюутанд ээлтэй багш”-аар шагнагдсан. 
Латин хэл, УАУ-ы биеийн эмгэг үйл судлал, УАУ-Эм судлал хичээлүүдийг заадаг.
Багш, АУ-ы магистр Э.Баттулга
2013 онд “Шинэ анагаах ухаан” Дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн.
2015 онд “Цэцэг-3 жорын фармакологийн судалгааны үр дүн” сэдвээр АУ-ы магистрын зэрэг хамгаалсан.
Уламжлалт эмийн жор судлал, номхотгол, Уламжлалт эм судлал, эмийн түүхий эд хичээлүүдийг заадаг. 
 

Нийтлэгдсэн: 2019-02-28 12:14:20