Шинэ арга зүй

NCM анагаах ухааны тулгуур ойлголтыг электрон,протоны түвшинд сорил-туршилтын цоо шинэ арга зүй, аргачлалаар нотолсон дүн

Судалгааны ажлын ач холбогдол.

Манай зарим эрдэмтдийн үзэж байгаагаар амьд эсийн язгуур шинжийг бүрэн бүтнээр нь хамгийн сайн кодолсон, амьд эсийн бүтэц үйл ажиллагааны хамгийн анхны зураглалыг бий болгосон, биологи анагаах ухааны салбард хийгдсэн өнөөдрийн бүх нээлтийг багтаасан, энэ утгаараа “өнөөдрийн бүх нээлт бол өмнөх нээлтийг л дахин нээж байгаа зүйл юм” гэсэн суут хүмүүсийн хэлсэн зүйлийг баталдаг анагаах ухаан бол ДДАУ, түүний ХШБ-ы онол юм. ДДАУ ба түүний ХШБ-ы онол, түүнтэй төстэй онолуудын хоорондох логик холбоог хэрхэн ойлгох бэ? гэвэл ХШБ-ы онол, түүнтэй төстэй онолуудын мөн чанарыг нээж, тогтоож чадвал ДДАУ-ы мөн чанарыг нээж, тогтоож чадлаа гэсэн үг юм.

Судалгааны ажлын зорилго.

Ротенон, динитрофенол зэрэг Н, е-ийн урсгалд шууд нөлөөлдөг нэгдлүүдийн оролцоотойгоор туршлагын амьтдад 1-р компартмент - мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартмент дээр нэг тохиолдолд окси өндөр, нөгөө тохиолдолд ред өндөр, эсвэл редокси сул  төлөв байдлыг үүсгэх замаар хий, шар, бадганы билиг чанар, ХШБ-аар кодчиллын загварыг бий болгох онол арга зүйн үндсийг боловсруулах, хийн, шарын, бадганы кодчиллын тус, тусын загвар дээр 4 гол параметрүүдийн онцлогийг тогтоон, ”ХШБ-мембран, редокси потенциалын 3 төлөвт шугам” шинэ санааг дахин батлах ерөнхий зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавилаа.

Үүнд:

  1. Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон судлах
  2. Ротеноны эсийн түвшин эсийн түвшин дэхь үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон судлах
  3. Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийн үед илэрдэг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний өвөрмөц параметрүүдийг УАУ-ы ХШБ онол дахь шарын хурц, халуун билиг чанар, шарын кодчилолтой холбон шүтэлцээг гаргах
  4. Ротеноны эсийн түвшин эсийн түвшин дэхь үйлдлийн үед илэрдэг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний өвөрмөц параметрүүдийг УАУ-ы ХШБ онол дахь бадганы хүнд, хүйтэн билиг чанар, бадганы кодчилолтой холбон шүтэлцээг гаргах
  5. Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийнхожуу үед илэрдэг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний өвөрмөц параметрүүдийг УАУ-ы ХШБ онол дахь хийн хөнгөн, хөлбрөнхий билиг чанар, хийн кодчилолтой холбон шүтэлцээг гаргах гэсэн зорилтуудыг тавилаа.

Судалгааны ажлын шинэлэг тал:

1.Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийг Н, е-ы хэвийн урсгалын  алдагдалтай холбон судалсан судалгаанууд олон байдаг боловч, түүний үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон судалсан  цэгцтэй судалгаа огт байгаагүйг бид  анх удаа нөхөн цоо шинэ шийдэл бүхий судалгааг явууллаа.

2. Ротеноны эсийн түвшин эсийн түвшин дэхь үйлдлийг Н, е-ы хэвийн урсгалын  алдагдалтай холбон судалсан судалгаанууд олон байдаг боловч, түүний үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон судалсан цэгцтэй судалгаа огт байгаагүйг бид  анх удаа нөхөн цоо шинэ шийдэл бүхий судалгааг явууллаа.

3.Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон, улмаар УАУ-ы ХШБ онол дахь шарын хурц, халуун  билиг чанар, шарын кодчилолтой холбосон судалгааг  анх удаа явууллаа.

4. Ротеноны эсийн түвшин эсийн түвшин дэхь үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон, улмаар УАУ-ы ХШБ онол дахь бадганы хүнд, хүйтэн билиг чанар, бадганы кодчилолтой холбосон судалгааг  анх удаа явууллаа.

5.Динитрофенолын эсийн түвшин дэхь үйлдлийг 1-р компартмент - мембран-реодкси потенциалын 3 төлөвт шугам болон 2, 3, 4-р компартментийн хүрээний параметрүүдтэй холбон, улмаар түүний хожуу үе дэхь үйлдлийг УАУ-ы ХШБ онол дахь хийн хөнгөн, хөлбөрөнхий билиг чанар, хийн кодчилолтой холбосон судалгааг анх удаа явууллаа.

NCM анагаах ухааны тулгуур ойлголтыг электрон, протоны түвшинд сорил-туршилтын цоо шинэ  аргазүйгээр  нотолсон судалгааны явцад гарсан дүгнэлт:

  1. Туулайд динитрофенолоор үүсгэгдсэн “протоны алдагдагдал” үзэгдлийн үед биеийн дулаан нэмэгдэж,  НАДФН үүсэх эрчим багасан, гемоглобины молекулийн исэлдүүлэх чадамж ихсэн, 2-р болон 4-р компартментийн ред:окси харьцаа буурч, мембран-редокси потенциалын 3 төлөвт шугамын “чөлөөт радикал хэлбэрт молекулыг протонжуулах чадамж сулран, 2-р компартмент дээр агуулагдах депротонжсон нэгдлийн агууламж нэмэгдэж, 1-р компартмент - мембран-реокси потенциалын 3 төлөвт шугамын мембрант бүтцийн  тэсвэрт чанар буурч, 2-р компартмент дээр ИНЛП-ийн тоо хэмжээ нэмэгдэн, 1-р компартмент дээр глюкозийн молекул ашиглагдах эрчим нэмэгдэж, 2-р компартмент дээр глюкозийн молекулын ашиглалт хурдсан, 4-р компартмент болох 5 гол мембрант бүтцийн орчинд исэлдсэн метаболитууд нэмэгдэн, УАУ-ы онолоор бол шарын хурц, халуун  билиг чанар, шараар кодлогдсон төлөв байдал  сэдээгдэж байгаа нь тогтоогдлоо.
  2. Туулайд динитрофенолоор үүсгэгдсэн “протоны алдагдагдал” үзэгдлийн үед 1 ба 2-р компартментийн хоорондын орчилд ИНЛП зэрэг ханаагүй фосфолипидийн хувийн жин ихэсч, ХС, ТГ, БНЛП-ийн агууламж бууран, 1-р компартмент болох мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр шингэн альфа төлөв, окси потенциал давамгайлж,  УАУ-ы онолоор бол шарын хурц, халуун, халуун тослог билиг чанар, шараар кодлогдсон төлөв байдал сэдээгдэж байгаа нь тогтоогдлоо.
  3. Туулайд ротеноноор үүсгэгдсэн протон,электроны “НАДН-аас коэнзим Q рүү чиглэгдсэн урсгалын  саатал” сэдээгдсэн үзэгдлийн үед биеийн дулаан болон НАДФН үүсэх эрчим бууран, гемоглобины молекулийн исэлдүүлэх чадамж суларч, 2-р болон 4-р компартментийн ред:окси харьцаа нэмэгдэн, мембран-реокси потенциалын 3 төлөвт шугамын “чөлөөт радикал хэлбэрт молекулыг протонжуулах чадамж эрчимжиж, 2-р компартмент дээр агуулагдах депротонжсон нэгдлийн агууламж багасан, 1-р компартмент буюу мембран-реокси потенциалын 3 төлөвт шугамын мембрант бүтцийн тэсвэрт чанар нэмэгдэж, 1-р компартмент болон 2-р компартмент дээр глюкозийн молекул ашиглагдах эрчим сулран, 2-р компартмент дээр глюкозийн молекулын ашиглалт удааширч, 4-р компартмент болох 5 гол мембрант бүтцийн орчинд ангижирсан метаболитууд нэмэгдэн, УАУ-ы онолоор бол бадганы хүнд, хүйтэн билиг чанар, бадганаар кодлогдсон төлөв байдал сэдээгдэж байгаа нь тогтоогдлоо.
  4. Туулайд ротеноноор үүсгэгдсэн протон,электроны “НАДН-аас коэнзим Q рүү чиглэгдсэн урсгалын саатал” сэдээгдсэн үзэгдлийн үед, 1 ба 2-р компартментийн хоорондох  орчилд ИНЛП зэрэг ханаагүй фосфолипидийн хувийн жин багасч, ХС, ТГ, БНЛП-ийн агууламж нэмэгдэн, 1-р компартмент болох мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр хатуу, бетта  төлөв, ред потенциал давамгайлж, УАУ-ы онолоор бол бадганы хүнд, хүйтэн, хүйтэн тослог  билиг чанар, бадганаар кодлогдсон төлөв байдал  сэдээгдэж байгаа нь тогтоогдлоо.
  5. Туулайд динитрофенолоор үүсгэгдсэн “протоны алдагдагдал” үзэгдлийн  хожуу үед буюу судалгааны 30 дахь хоногоос эхлэн uncoupling үзэгдлийн улмаас АТФ багасан, үүний улмаас протоны АТФ-аза ферментийн идэвхи сулран, дан болж салсан протоныг мембран хоорондын зай руу шахах хүч эрс бууран, slip redox үзэгдэл сулран, хийн хөнгөн, хөлбрөнхий билиг чанар, хийн кодчилол илэрч байгаа нь тогтоогдлоо.
  6. Туулайд ротеноноор үүсгэгдсэн протон, электроны “НАДН-аас коэнзим Q  рүү чиглэгдсэн урсгалын саатал” сэдээгдсэн үзэгдлийн хожуу үед  2-р компартмент дээр ИНЛП-ийн агууламж бууран, ИНЛП-ийн зүгээс үзүүлдэг БНДП болон ХС,ТГ-ийг багасгадаг идэвхи сулран, бадганы хүнд, хүйтэн тосдог билиг чанар, бадганы  кодчилол улам тод илэрч байгаа нь тогтоогдлоо.
 

Нийтлэгдсэн: 2019-02-28 11:52:47