Түүхэн товчоон:
“Шинэ Анагах Ухаан” дээд сургуулийн захиралын 2016 оны 09 дугаар сарын 01 өдрийн 09 тоот тушаалаар анх 5 багшийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд анхны тэнхимийн эрхлэгчээр доктор, дэд профессор Л.Одсүрэн ажиллаж байв.
2016 оны 11 сараас АУ-ны магистр С.Мөнхбаяр тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Зорилго
Эм судлал, эмнэл зүйн эм судлалын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг өөрийн салбарын орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн манай дэлхий дээр амьд эс, амьдрал үүссэн 4 тэрбум жилийн сүүлийн 1 тэрбум жилд протон, электроны урсгал хамааралт хлорофиллд суурилсан нэгдүгээр тэгшитгэл дээр үүссэн хүчилтөрөгчийг хүний биеийн доторх протон, электроны урсгал хамааралт митохондрид суурилсан хоёрдугаар тэгшитгэл дээр хүргэх буюу үед Донатор+ мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам + О2 + АДФ + Pi + H+ + nH+memb.space = (ATP + дулааны энерги) + Н2О + nH+matrix+ СО2” тэгшитгэл хамааралт протоны урсгалын “хүрд адил” нэг чиглэлт хөдөлгөөний “хэвийн урсгалтай байх -түр сааталд орох, бүрэн зогсолтод орох , буруу эргэлт хийх” гэсэн дөрвөн гол үзэгдэл, протон, электроны урсгалын 9 дамжлагат - хүрд хэлбэрийн битүү эргэлтийн хэлхээ болон 4 компартмент, 10 гол тогтолцооны хэсгийн зүй тогтлын (30 жилийн өмнөөс) хүрээнд явуулж дэлхий нийтийн хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ.
Зорилтууд
Эм судлал болон клиник эм судлалын асуудлуудыг NCM анагаах ухааны хүрээнд авч үзэн бүрэн тайлалд оруулах
Сургалтыг чанар, орчин үеийн технологийн дэвшил дээр суурилан явуулах, оюутны сурч мэдэх таатай орчинг бүрдүүлэх.
Судалгааны лабораторийг орчин үеийн түвшинд ойртуулан эрдэмтэдийн чадварлаг баг бүрдүүлж эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэн шинэ шатанд гаргах.
Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл:
Шинэ эмийн фармакологийн судалгааны түвшинг орчин үеийн технологийн дэвшил дээр суурилан явуулах нарийсгах
Эмийн зохистой хэрэглээ болон эмнэлзүйн эм судлалын судалгаа
Эмийн фармакокенетикийн болон фармакодинамикийн судалгааг хийх
Төгсөлтийн өмнөх сургалт
-
АУ-ны III дамжаанд “Эм судлал”
-
Эм зүйн III дамжаанд “Эм судлал”
-
Эм зүйн IY дамжаанд “Клиникийн Эм судлал”
-
УАУ-ны III дамжаанд “Эм судлал”
-
Сувилахуйн lll дамжаанд “Эм судлал”
Тэнхмийн бүрэлдэхүүн
-
С.Мөнхбаяр / АУ-ы магистр, , тэнхмийн эрхлэгч Эм судлалын багш, ЭША/
-
М.Жигжидноров /АУ-ы магистр, Эм судлалын багш, ЭША/
-
Ц.Оюун-Эрдэнэ /АУ-ы магистр, Эм судлал, клиник эм судлалын багш, /
-
Х.Өнөржаргал /АУ-ы магистрант, клиник эм зүйн хичээлийн багш, /
Нийтлэгдсэн: 2019-02-28 12:17:23