Шинэ Анагаах Ухаан их сургуулийн оюутны дотуур байрны танилцуулга
“Оюутны өргөө” цогцолборт 2014 онд тохижилт, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж, сургуулийн оюутан суралцагчдыг хүлээн авч, орчин үеийн тохилог, тав тухтай оюутанд ээлтэй дотуур байраар ханган ажиллаж байна. 
Манай сургуулийн оюутны дотуур байр Б 2 блок байны 6  давхарт байрладаг ба 6 хаалга, 12 өрөөтэй. Нэг өрөөнд 4 оюутан оршин суух боломжтой бөгөөд оюутны амьдрах өрөөнөөс гадна орчин үеийн гал тогооны тавилга, хөлдөөгч бүхий гал тогооны өрөө, стандарт шаардлагыг хангасан ариун цэврийн цогц тохижилт бүхий өрөөтэй. 
Монгол улсын стандартанд заасны дагуу 1 оюутны амьдрах зай талбайн хэмжээг бүрэн хангасан бөгөөд нийт 48 оюутан оршин суух боломжтой. 
 

Оюутны дотуур байрны бүртгэл
Тухайн хичээлийн жилийн эхэнд буюу жил бүрийн 8-р сарын 25, 28-30 өдөр хүртэл явагдана. Дотуур байранд оршин суух хүсэлтэй оюутан өөрийн биеэр сургууль дээр хүрэлцэн ирж дотуур байр хариуцсан багшид бүртгүүлсэн байна. Байр хариуцсан багшид хүсэлт гаргахдаа дараах материалыг бэлтгэн ирсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  • Оюутны дотуур байрны бүртгэлийн анкет бөглөх

Сургууль дээр бүртгэл хийгдсэний дараа Оюутны Өргөө-II цогцолбор байранд очихдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

  • Сургуулийн тодорхойлолт (Байр хариуцсан багшаас авах)
  • Байранд оршин суух эрхийн бичиг (Байр хариуцсан багшаас авах)
  • Байрны төлбөр
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 5 хувь
  • Иргэний үнэмлэхний хуулбар А4 хэмжээтэй 2 хувь
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас

Холбоо барих хаяг:


Нийтлэгдсэн: 2019-02-28 12:57:49