Бүрэлдэхүүн сургуулиуд
|
Өрхийн анагаах ухааны тэнхмийн танилцуулга
Өрхийн анагаах ухааны тэнхим 2011 оны 9-р сард 5 багштайгаар байгуулагдсан бөгөөд Тэнхмийн эрхлэгчээр тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АУ-ны доктор Б.Цэнгэлмаа томилогдож, тэнхмийн бүрэлдэхүүнд ахлах багш, докторант Ц.Наранцэцэг, магистрант, багш Б.Ганзориг, магистрант, багш Б.Даваалхагва, магистрант, багш Б.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.
2015 оноос эхлэн тэнхмийн зарим багш нарын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн тэнхмийн эрхлэгчээр Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Цэнгэлмаа, Анагаах ухааны докторант, ахлах багш Б. Батболд, Клиникийн профессор, ахлах багш Б. Цэгмид нар ажиллаж байна. Өрхийн анагаах ухаан хичээлийг СХД-ийн “Гурванжаргалхайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн явуулж, өрхийн эмчийн үйлдвэрлэлийн дадлагыг бусад дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээгээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.
2018 оны байдлаар тус тэнхимд Тэнхимийн эрхлэгчээр тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АУ-ы доктор, ӨАУ-ы хичээлийн багш Б.Цэнгэлмаа, Халдварт өвчин судлалын багш, Клиникийн профессор, АУ-ы магистр Б.Цэгмид, Сувилахуйн багш, докторант Д.Батболд, багш Л.Баттөгс бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тус тэнхим нь ХУЭМН, ХӨСҮТ, ГССЗК, Оточ манал өрхийн эмнэлэг, Тэгшжаргал өрхийн эмнэлэгүүдтэй гэрээгээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Өрхийн анагаах ухааны тэнхмийн зорилго
Мембран-редоксипотенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат хэлхээний талаархи шинэ үзэл баримтлалыг өрхийн анагаах ухааны сургалтад бүрэн нэвтрүүлж, дэлхийн болон өөрийн оронд өрхийн эмчийн тусламжийг үйлчлүүлэгчдэд ойртуулах талаар явуулж байгаа бодлогын онол арга зүйн үндэс, менежмент, хүүхдийн болон дотрын өвчин, эх барих, эмэгтэйчүүд, мэс заслын эмчилгээ оношлогооны тусламжийг өрхийн эмчийн хүрээнд хэрэгжүүлэх үндэслэл, арга барилыг эзэмшүүлэх
Өрхийн анагаах ухааны тэнхмийн зорилт
Өрхийн эрүүл мэндийн төвийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг чанартай үзүүлэх замаар тэдний эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэх онолын мэдлэг эзэмшүүлэх.
Үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн багц тусламж үйлчилгээг үзүүлэх чадвар эзэмшүүлэх
Өрхийн эрүүл мэндийн төвд хөтлөгдөх анхан шатны маягтыг үнэн зөв хөтөлж, мэдээ тайлан гаргах ба үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх
Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэндийн идэвхтэй хяналт хийх чадварыг эзэмшүүлэх.
Өрхийн ангаах ухааны чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмших болон цаашид энэ чиглэлээр тасралтгүй үргэлжлүүлэн суралцах хандлагатай болгох.
Нийтлэгдсэн: 2019-02-28 10:35:48
|