Тэнхимийн тухай: 2015 онд Оношзүйн тэнхим нэртэйгээр 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Анхны тэнхимийн эрхлэгчээр Докторант П.Отгонтогос ажиллаж байсан. 2016 онд тэнхимийн бүтэц шинэчлэгдэж Докторант Б.Ганзориг багш томилогдон ажиллаж байна.
Тэнхимийн зорилго:
Танин мэдэхүйн бүтэн тайлал дээр суурилсан Уламжлалт ба ОҮАУ, NCM АУ-ны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор дэлхийн түвшингийн эмч мэргэжилтэнг бэлтгэхэд Орчин цагийн анагаах ухааны хичээлийг дэлхийн эмнэлзүйн шинжлэх ухааны ололт амжилтаар шинэчлэн баяжуулж, эмнэлзүйн дадлага – туршлага, сургалт- судалгааны чадамжтай, шинжлэх ухаанч хандлага бүхий мэргэжилтэн бэлдэх нь бидний зорилго юм.
Тэнхимийн зорилт:
-
Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг Монгол улсын болон олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн онол-арга зүйг ашиглан заах
-
Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг эмнэлзүйн баазад тулгуурлан дадлага-туршлага эзэмшүүлэх
-
Орчин цагийн анагаах ухааны хичээл нэг бүрийг NCM АУ-ны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор баяжуулан эс-молекул биологийн түвшинд гүнзгийрүүлэн судалж, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээг төлөвлөж, хэрэгжүүлэх хандлагыг бий болгох
Тэнхимийн бүрэлдэхүүн
-
Б.Ганзориг Тэнхимийн эрхлэгч, Докторант, Дотор өвчин судлалын эмч
-
С.Цэвэлмаа Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч
-
Г.Мягмарбаатар АУ-ы магистр, Уушигны эмч
Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл
-
Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагаа
-
Үйлдвэрлэлийн дадлагын үйл ажиллагаа
-
Төгсөгчдийн Холбооны үйл ажиллагаа
-
Сургуулийн эмнэлзүйн гэрээт эмнэлгүүдийн хамтын ажиллагаа
-
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах багц цагийн сургалтын үйл ажиллагаа
-
Оюутны дотуур байрны үйл ажиллагаа
Тэнхимийн гадаад, дотоод хамтын ажиллагаа
-
Энэрэл эмнэлгийн ёс хорооны гишүүн
-
Монголын хүүхэд судлалын нийгэмлэг
-
Монгол Бөөрний эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга
-
Монголын уушигны эмч нарын нийгэмлэгийн гишүүн
-
Европын амьсгалын холбооны гишүүн
Нийтлэгдсэн: 2019-02-28 12:28:34