Бакалавр
  • Хүний бие дэхь 4 компартмент болон 8 гол тогтолцоот хэсгүүдийн үйл ажиллагаа нь 1, 4-р компартмент дээрхи мембран-редоксипотенциалын 3 төлөвт шугам шүтэлцээт үзэгдлээс хамаардаг.
  • Хүний бие дэхь 4 компартмент болон 8 гол тогтолцоот хэсгүүдийн үйл ажиллагаа нь 1, 4-р компартмент дээрхи мембран-редоксипотенциалын 3 төлөвт шугам шүтэлцээт үзэгдлээс хамаардаг зүй тогтол нь УАУ-д хий, шар, бадганаар кодлогдсон.
  • Хүний бие дэхь 4 компартмент болон 8 гол тогтолцоот хэсгүүдийн үйл ажиллагаа нь 1, 4-р компартмент дээрхи мембран-редоксипотенциалын 3 төлөвт шугам шүтэлцээт үзэгдлээс хамаардаг зүй тогтол нь УАУ-д хий, шар, бадганаар кодлогдсон байдлыг нээснээр эмнэл зүйн тохиолдолд ХШБ кодчиллоос нь хөөгөөд мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам шүтэлцээт байдлыг нь олж болох, эсвэл мембран-редоксипотенциалын 3 төлөвт шугам шүтэлцээт байдлаас нь хөөгөөд ХШБ кодчиллыг нь олж болох оньч санааг олсон.
  • Хүний бие дэхь 4 компартмент болон 8 гол тогтолцоот хэсгүүдийн үйл ажиллагаа нь өөр хоорондоо маш нарийн холбоонд оршдог.

Хүний биеийн дээрхи 4 компартмент болон 8 гол тогтолцоот хэсгүүдийн үйл ажиллагаа нь өөр хоорондоо маш нарийн холбоонд  оршдогийн баталгаанууд:

а.  1-р тогтолцоот хэсэг дээр Н, е донаторууд полимер хэлбэрээс мономер хэлбэрт хувирах үзэгдэл нь 1-р компартментээс хамаарч, тэнд үүссэн Н-оос HCL үүсч, пепсин, панкреатин, химиотрипсин, трипстин идэвхжих, мөн HCO3, NaHCO3 үүсэн, хамгаалалтын тогтолцоог нөхцөлдүүлэх хэлбэрээр явагдана.

б. 1-р компартмент дээр Н үүсэх үзэгдэл нь 8-р тогтолцоот хэсгээс хамаарч, тэнд симпатико-адреналин тогтолцоо идэвхжих тутам чөлөөлөлт нь хурдасч, тэнд холинореактив тогтолцоо, парасимпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжих тутам чөлөөлөлт нь удааширна.

в.  3-р тогтолцоот хэсэг дээр зигот үүссэний дараа хуваагдалт явагдан бластомер үүсэх үзэгдлийн эрчим нь 1-р компартмент дээр үүсдэг АТФ, натри, кали-АТФ-аза ферментийн идэвхээс хамаарна.

г.  2-р компартмент хэсэг дээр хэт ихэсч, 1-р тогтолцоот хэсэг дээрхи зүрх судасны тогтолцоонд сөрөг нөлөөлөөл үзүүлдэг холестерол, триглицерид нь 4-р компартмент хэсэг дээр НАДФН, хүчилтөрөгчийн оролцоотойгоор прегналон – бэлгийн гормонд хувиран 3-р тогтолцоот хэсэг дээр нөхөн үржихүйн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлнэ.

д. 8-р тогтолцоот хэсэг дээр симпатико-адреналин тогтолцоо идэвхжих тутам 1-р тогтолцоот хэсгийн амьсгалын зам дээр бронх дилатаци явагдан, акцепторуудыг нэвтрүүлэх хурд ихсэх, холинореактив тогтолцоо, парасимпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжих тутам бронх констрикци явагдаж, акцепторуудыг нэвтрүүлэх хурд суларна.

е.   Биеийн хөдөлгөөн, тэнцвэрт байдлыг хангадаг 4-р тогтолцоот хэсгийн үйл ажиллагаа идэвхжих тутам 1-р компартмент хэсэг дээр АТФ үүсэлт, хэрэгцээ ихсэн, тэр хэмжээгээр 2-р компартмент хэсэг дээр холестерол, триглицеридийн хуримтлал багасна.

ё.  5-р тогтолцоот хэсэг дээр харах, үнэрлэх зэрэг мэдрэхүйн үйл ажиллагаа явагдах эрчим нь 1, 4-р компартмент дээрхи мембран редокси шугам болон 8-р тогтолцоот хэсэг дээрхи симпатико-адреналин тогтолцоо, холинореактив тогтолцоо, парасимпатик мэдрэлийн тогтолцооноос хамаарч, альфа төлөв, симпатико-адреналин тогтолцоо идэвхжих тутам эрчим нь нэмэгдэн, бетта төлөв, холинореактив тогтолцоо, парасимпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжих тутам эрчим нь харьцангуй суларч, гамма төлөв ихсэн, АТФ багасах үед эрчим нь эрс суларна.

ж. 4-р тогтолцоот хэсэг дээр биеийн хөдөлгөөн явагдаж, булчин агших, үе тулгуур эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдах нь 8-р тогтолцоот хэсэг-нейроэндокрин тогтолцооны хяналтын дор 1-р компартментээс АТФ, НАДФН-ийг авч, тэдгээрийн оролцоотойгоор холбогч эд-коллаген, эластин ширхэг, хондроитинсульфатийн нийлэгжилт 4-р компартмент дээр  хэвийн явагдах байдлаар илэрнэ.

з.  Биед нэвтрэн орсон микроб, вирусийн нөлөөгөөр 4-р компартментэд хамаарагдах плазмын мембран гэмтэж, арахидоны хүчил чөлөөлөгдөн, простагландин, лейкотриен ихээр ялгарснаар хүний биеийн 4 гол компартмент, 8 гол тогтолцоот хэсэг аль аль нь гэмтэх нөхцөл бүрдэнэ.

и. 4-р компартментэд хамаарагдах плазмын мембраны фосфолипидээс үүсдэг простагландины нөлөөгөөр 1-р тогтолцоот хэсэг дээр хоол боловсруулах зам -ходоодны салст бүрхүүл гэмтлээс хамгаалагдахын зэрэгцээ 3-р тогтолцоот хэсэг дээр бөөрний эдээс прессор хүчин зүйл ялгарах эмгэг үзэгдэл хориглогдон, 1-р тогтолцоот хэсэг дээр уушги-амьсгалын замд бронходилататор үйлдэл илэрч, мөн 1-р тогтолцоот хэсэг дээр зүрх судасны тогтолцоон дээр коронари судас хэт агшихын эсрэг коронародилататор үйлдэл явагдана.

й.  4-р компартмент дээр явагддаг плазмын мембранд харгалдсан мэдээлэл хариу урвал үйл ажиллагаа нь 4-р тогтолцоот хэсэг дээр биеийн хөдөлгөөн явагдаж, булчин агших, үе тулгуур эрхтэний үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэн, 1-р компартментээс АТФ, НАДФН-ийг авч хэвийн үйл ажиллагааны үндсээ хангана.

к.   Т, В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсгийн хэвийн үйл ажиллагаа нь 4-р компартмент дээрхи бөөмийн, митохондрийн, микросомийн, плазмын, лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембран дээр явагддаг  мэдээлэл-хариу урвалын, бионийлэгжилтийн, биохувирлын, биоэнергийн, ген-удамшихуйн гэсэн 5 гол биологийн ажилтай нягт шүтэлцэн, 8-р тогтолцоот хэсэг болох мэдрэл-сэтгэхүй, нейро эндокрин тогтолцооны нөлөөлөл дор 1-р компартмент хэсэг дээрхи мембраны төлөв, ред болон оксипотенциал, Н,е-ы урсгал, АТФ, НАДФН үүсэлтээс нягт хамааран явагдана.

л.   Т, В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсгийн үйл ажиллагаа хэт эмгэгээр эрчимжих үед хүний биеийн 4 гол компартмент, 8 гол тогтолцоот хэсэг гэмтэх нөхцөл бүрдэнэ.

м.  Т, В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсгийн үйл ажиллагаа хэт эмгэгээр сулрах үед 4-р компартмент дээр явагддаг лизосомийн мембранд харгалдсан үхэжсэн эд, эсийн полимер молекулуудыг мономер болгон задалж, нийлэгжилт-дахин нийлэгжилтийг явуулдаг үйл ажиллагаа сулрахад хүргэнэ.

н.  4-р тогтолцоот хэсэг дээр биеийн хөдөлгөөн эрчимтэй явагдаж, булчин агших, үе тулгуур эрхтэний үйл ажиллагаа хурдтай явагдах тутам энэ үйл ажиллагаа 8-р тогтолцоот хэсэг болох мэдрэл-сэтгэхүй, нейро эндокрин тогтолцооны нөлөөлөл дор улам эрчимжих тутам 1-р компартмент хэсэг дээр АТФ үүсэлт, хэрэгцээ ихсэн, тэр хэмжээгээр 3-р компартмент дээр альфа 10% : бетта 90% тосны бодисуудын хуримтлал багасах нөхцөл тавигдаж, 1-р тогтолцоот хэсэгт хамаарагдах зүрх судасны тогтолцоон дээр коронаросклероз сэдээгдэх магадлал багасан, мөн уг тогтолцоот хэсэгт хамаарах уушги, амьсгалын тогтолцоон дээр Н, е акцептор болох хүчилтөрөгчийг гадаад орчноос авах хурд нэмэгдэн, тэр хэмжээгээр 1-р компартмент хэсэг дээр Н, е урсах хурд, акцепторын хэрэглээ  эрчимжинэ.

о.8-р тогтолцоот хэсэг болох мэдрэл-сэтгэхүй, нейро эндокрин тогтолцоо эрчимжих тутам 1-р компартмент хэсэг дээр АТФ үүсэлт, хэрэгцээ ихсэн, тэр хэмжээгээр 2-р компартмент хэсэг дээр ХС, ТГ багасан, энэ хэмжээгээр 3-р компартмент дээр альфа 10% : бетта 90% тосны бодисуудын хуримтлал багасах нөхцөл тавигдан, Т, В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсэг дээр альфа төлөв хамааралт дархлаа идэвхжилт явагдана.

ө.  Хүний нэгэн биеийн хөгжлийг хангаж өгдөг 7-р тогтолцоот хэсэг дээр хөгшрөлтийн процесс явагдахын хирээр донатораас акцепторууд руу чиглэсэн  электрон, протоны байнгын урсгалтай холбоотойгоор оршин, АТФ, НАДФН, дулааны энерги, олон тооны интермедиатуудыг нийлэгжүүлдэг олон дамжлагат мембран-редокси-потенциалын 3 төлөвт шугамаас голлон тогтсон 1-р компартмент болон 1-р компартментээс АТФ, НАДФН, дулааны энерги болон олон тооны интермедиатуудыг авч бөөмийн, митохондрийн, микросомийн, плазмын, лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембран дээрээ мэдээлэл-хариу урвалын, бионийлэгжилтийн, биохувирлын, биоэнергийн, ген-удамшихуйн гэсэн 5 гол биологийн ажлыг гүйцэтгэж байдаг 4-р компартментийн чадамж сулран, мөн 1 болон 4-р компартменттэй байнгын холбоонд оршин ийлдэс, шингэний орчин дахь донатор, акцептор-хүчилтөрөгч, хүчил-шүлтийн тэнцвэр, иончлогдсон : үл иончлогдсон нэгдлүүдийн харьцаа, исэлдсэн : ангижирсан нэгдлүүдийн тоон харьцаа, БНЛП:ИНЛП-ийн тоон харьцаа, ХС:ИНЛП-ийн тоон харьцаа, ТГ:ИНЛП-ийн тоон харьцаа, ХС+БНЛП+ТГ-ийн нийлбэр, АО:ӨХИП нэгдлүүд, олон уун медиатор, цитокин, мессенжер молекулуудын тоо, харьцааны  тэнцвэрийг ханган оршдог 2-р компартмент дээр БИБ-ууд багасан, 1 болон 4-р компартменттэй байнгын холбоонд оршиж, биеийн гадаргуугийн висцераль болон экстернал хэсэг дээр харгалдан байрладаг, “альфа 10% : бетта 90%” болон “альфа 30% : бетта70%” тосны нэгдлүүдийн тоо хэмжээ буурч, тэдгээрийг дагалдан 1-р компартмент рүү entry хийх нөхцлийг нь хангаж өгдөг амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэнээс голлон бүрдсэн 1-р тогтолцоот хэсэг, 1-р компартмент дээр үүссэн Н, е болон метаболитуудыг саарамагжуулах, гадаад орчин рүү exit хийх нөхцлийг нь хангаж өгдөг ус эрдэс, хүчил-шүлтийн тэнцвэрийн тогтолцоо болон бөөр, шээс ялгаруулах эрхтэнээс голлон бүрдсэн 2-р  тогтолцоот хэсэг, дээрхи компартмент хийгээд тогтолцоот хэсгүүдийг дараа дараагийн үр удамд дамжуулахад нийцсэн үржихүйн эрхтэний 3-р тогтолцоот хэсэг,биеийн хөдөлгөөн, тэнцвэрт байдлыг хангадаг 4-р тогтолцоот хэсэг, харах, үнэрлэх, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн мэдрэлийг хангаж өгдөг 5-р тогтолцоот хэсэг, Т, В-лимфоцит, макрофагаас тогтсон дархлааны хариу урвалын 6-р тогтолцоот хэсэг, хүний нэгэн биеийн хөгжлийг хангаж өгдөг 7-р тогтолцоот хэсэг, тэдгээр дээр зохицуулгын нөлөөллөө үзүүлдэг мэдрэл-сэтгэхүй, нейроэндокрин зохицуулгын төв - 8-р тогтолцоот хэсгийн хэвийн идэвхжилт суларна.

п.  8-р тогтолцоот хэсэг болох эндокрин тогтолцоон дээр тироксин гормоны нийлэгжилт ихсэх үед түүнийг дагалдан 1-р компартмент дээр десатураза ферментийн идэвхи нэмэгдэн, мембран дээр альфа шингэн төлөвийн эзлэх хувийн жин ихэсч, түүнийг дагалдан Н, е урсгал хурдсан, АТФ нийлэгжилт багасан, дулаан үүсэлт нэмэгдэх ба үүний үр дагавраар 4-р компартмент дээр нийлэгжилт - бионийлэгжилт үйл ажиллагаа сулрахын зэрэгцээ мэдээлэл хариу урвалын үйл ажиллагаа хэт зохицуулгагүй эрчимжинэ, үүний үр дагавраар 2-р компартмент дээр ХС, ТГ, уураг, БНЛП багасна, мөн 3-р компартмент дээр альфа 10% : бетта 90% тосны хүчлүүд багасна, эдгээрийн үр дагавраар 8-р тогтолцоот хэсэг дээр сэтгэхүйн үйл ажиллагаа өөрчлөгдөн, хэт сэрэмтгий, цочиромтгой зан төрхийн  хэлбэршил давамгайлна.

Хий, шар, бадганы онол, уг онолыг нөхцөлдүүлсэн субстанцийг  “Монос” Дээд сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны сургуулийн эрдэмтдийн дэвшүүлсэн 21-р зуун дахь Уламжлалт анагаах ухааны сургалтын технологи ба s-NCM анагаах ухаан

  1. Хий, шар, бадганы онолгүйгээр Уламжлалт анагаах ухааны 21-р зуун дахь сургалт байж болохгүй.
  2. Дан хий, шар, бадганы онол бүхий  Уламжлалт анагаах ухааны 21-р зуун дахь сургалт байж болохгүй.
  3. Хий, шар, бадганы онолыг бидний дэвшүүлсэн шинэ /NCM анагаах ухаан/ анагаах ухааны 3 дахь тогтолцооны түвшингийн тайлалгүйгээр  Уламжлалт анагаах ухааны 21-р зуун дахь сургалт бас байж болохгүй.
  4. Хий, шар, бадганы онолыг ашиглалгүйгээр NCM түвшингийн тайллыг хийх боломжгүй.
  5. Хий, шар, бадганы онолын NCM түвшингийн тайллыг хийж чадвал “УАУ ба ОҮАУ-ы интегратив тогтолцоонд суурилсан NCM шинэ анагаах ухаан  буюу анагаах ухааны 3 дахь тогтолцоо” гэсэн 21-р зуун дахь сургалтын цоо шинэ технологи бий болно.
  6. “УАУ ба ОҮАУ-ы интегратив тогтолцоонд суурилсан NCM шинэ анагаах ухаан - анагаах ухааны 3 дахь тогтолцоо” гэсэн сургалтын цоо шинэ технологи  нь  хий, шар, бадганы онол хэлбэрт сургалтын уламжлалт технологийг ч, s-NCM хэлбэрт Уламжлалт анагаах ухааны сургалтын шинэ технологийг ч аль алиныг агуулж байгаагаараа онцлог юм.

Жишин тайлбарлахуй: Бидний анх удаа гаргаж ирсэн эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт, амьд эсийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлал буюу эс дотор  электрон, протоны урсгал, АТФ, НАДФН, дулааныг нийлэгжүүлдэг мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам оршдог, уг шугам хамааралтайгаар 5 гол мембранд харгалдан 5 гол биологийн ажил хийгддэг байдлыг тусгасан загварчлалын шинэ хувилбар, хүний биеийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлал буюу хүний бие нь дээр дурьдсан 4 компартментээс тогтдог байдлыг тусгасан  загварчлалын шинэ хувилбарын параметрүүд дотор уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онол хийсвэрлэгдэн гарахад хүргэсэн тэр субстанцилаг зүйл ч харагддаг, мөн нэг зэрэг орчин үеийн биологи, анагаах ухааны салбарт нээгдсэн олон арван эрэмбэлэгдээгүй параметрүүд, зүй тогтлуудмөн нэг зэрэг энэ хоёр загварчлалын гол тулгуур хэсэг дээр “олж харсан”, “оруулж байршуулсан” тэр зүйлүүд хоёр талаасаа ирж нэгэн зүй тогтолт эрэмбэлэлтэнд орж интеграцилагдан, түүн дээр УАУ ба ОҮАУ-ы интегратив тогтолцоо төлөвшин бий болж, анагаах ухааны гуравдахь шинэ тогтолцоо NCM анагаах ухаан гарч ирсэн.

Түүхэн хэсэг: Үе үеийн эрдэмтэд, сэтгэгчид хүний биеийн ерөнхий зохиомж, өргөн утгаараа бол амьд эсийн ерөнхий зохиомжийг өөр, өөрийнхөөрөө янз бүрээр ойлгож, төсөөлж, зураглаж, загварчилж ирсэн байх юм.

УАУ-ы сэтгэгчид хүний биеийн ерөнхий зохиомж, өргөн утгаараа бол амьд эсийн ерөнхий зохиомжийг хий, шар, бадган, гал, ус, шороо, хий гэсэн таван махбодоор төлөөлүүлэн зурж, томъёолж, загварчилж ирсэн байна. Харамсалтай нь энэ салбарт хожуу орж ирсэн хүмүүс хий, шар, бадган, гал, ус, шороо, хий гэсэн таван махбодыг хүний биед байдаг  бодитой зүйл гэж огтын буруу худлаа тайлбар өгөөд эргээд тэр буруу худлаа зүйлдээ итгэчихсэн явж байх юм. Хүний биеийн ерөнхий зохиомж, өргөн утгаараа бол амьд эсийн ерөнхий зохиомжийг хий, шар, бадган, гал, ус, шороо, хий гэсэн таван махбодоор төлөөлүүлэн зурж, томъёолж, загварчилж ирсний сайн тал нь ерөнхий зохиомжоо, загварчлалаа маш сайн гаргасанд байх ба сул тал нь ерөнхий зохиомж, загварчлалыг бүрдүүлдэг тодорхой параметрүүдээ гаргаж чадаагүй, тийм боломж ч байгаагүйд байгаа юм.

Орчин үеийн биологи, анагаах ухааны салбарын эрдэмтэд, сэтгэгчид хүний биеийн ерөнхий зохиомж, өргөн утгаараа бол амьд эсийн ерөнхий зохиомжийг эст бүтцийн онолоороо илэрхийлдэг бөгөөд сул тал нь ерөнхий зохиомжоо, загварчлалаа сайн гаргаж чадаагүйд байх ба сайн тал нь ерөнхий зохиомж, загварчлалыг бүрдүүлдэг тодорхой параметрүүдээ гаргаж ирсэнд байх ба гэхдээ тэдгээрийг мөн нэг загварчлалын хүрээнд оруулж эрэмбэлж чадаагүй байгаа юм.

Харин бид амьд эсийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлалыг эс доторхи   электрон, протоны урсгал, АТФ, НАДФН, дулааныг нийлэгжүүлдэг мембран-редокси потенциалын гурван төлөвт шугамыг оролцуулан, уг шугам хамааралтайгаар 5 гол мембранд харгалдан хийгддэг 5 гол биологийн ажлыг оролцуулан, хүний биеийн бүтэц-үйл ажиллагааны шинэ загварчлалыг энерги нийлэгжүүлдэг 1-р компартментыг оролцуулан, нийлэгжсэн энергиэр 5 гол биологийн ажил гүйцэтгэдэг 4-р компартментыг оролцуулан, акцептор, донатор болон 1-р компартментыг оролцуулан, 4-р компартмент дээр нийлэгжсэн биологийн идэвхит нэгдлүүдийг байршуулдаг 2-р компартмент, донаторуудыг нөөцлөн хадгалдаг 3-р компартментыг оролцуулан цоо шинэ хувилбараар гаргасан бөгөөд үүнийгээ Уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэх сургалтын технологидоо бүрэн утгаар нь хэрэгжүүлж байна.

 УАУ-ы хий, шар, бадганы онолын мөн чанарыг тайлбарласан арга зүйн цоо шинэ шийдэл ба эрэмбэлэлт, NCN анагаах ухааны төлөвшилт 

УАУ-д таван махбод, хий, шар, бадганы онол гарч ирсэн танин мэдэхүйн шатлал нь “гадаад шинж-хийсвэрлэлт-субстанци” гэсэн мөчлөгөөр буюу эхлээд эртний мэргэд бидний дэвшүүлсэн хүний биеийн бүтэц үйл ажиллагааны шинэ загварчлалаар бол түүнийг бүрдүүлэгч 4 гол компартмент хэсгийн гол гол гадаад шинжүүдийг бүртгэж, халуун, хүйтэн, хүнд, хөнгөн, хөлбрөнхий гэсэн гадаад шинжийг буюу g-г гаргаад дараа нь халуун, хүйтэн, хүнд, хөнгөн, хөлбрөнхий гэсэн гадаад шинжийг базан хийсвэрлэлтэнд оруулж, “хөнгөн - хий махбод - хий”, “халуун, хурц - гал махбод - шар”, “хүнд, хүйтэн - ус, шороо махбод - бадган” гэсэн хийсвэрлэлтийн шатлалаар ХШБ-ы онолыг бий болгон (х), үүн дээрээ үндэслэн “Анагаах ухааны 4 үндэс” зэрэг судар номыг бичиж, анагаах ухааны биеэ даасан тогтолцоог субстанцийн асуудлыг нь орхигдуулсан байдлаар гаргаад даруй 1000-гаад жил болсны дараа бид уг асуудлыг (s) шинээр хөндөн тавьж, орчин үеийн анагаах ухааны s-today хэлбэртэй эсийн загварчлалын онолыг, сүүлийн үед нээгдсэн, гэхдээ нэн салангид байсан мэдээллүүдийг эрэмбэлэн s-NCM гэсэн эрэмбэлэгдсэн загварчлалд оруулах замаар субстанцийн асуудлыг нь бүрэн шийдсэн шийдэл дотор нэгдүгээрт: УАУ-ы онол, арга зүйн асуудлууд х,g байдлаараа бүхэлдээ тусгагдаж, хоёрдүгаарт: УАУ-ы онол, арга зүйн асуудлууд  s-today байдлаараа бүхэлдээ  тусгагдаж, гуравдүгаарт: УАУ ба ОҮАУ-ы интеграци s-NCM гэсэн эрэмбэлэгдсэн загварчлалаар дамжигдан бүхэлдээ илэрч, NCM-анагаах ухаан гэсэн анагаах ухааны биеэ даасан гуравдагч тогтолцоо  “х+g+s-NCM= NCM анагаах ухаанд суурилсан УАУ ба ОҮАУ” гэсэн шийдлээр  бий болсныг батлан харуулдаг онцлогтой юм.

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:44:10