Төгсөлтийн шалгалт

Сургуулийн төгсөлтийн шалгалтын журамд заасны дагуу УАУ-ы ангийн төгсөгчдөөс авах улсын шалгалтыг тест болон гардан үйлдлийн хэлбэрээр явуулдаг. Тестийн шалгалтыг УАУ-ы болон ОҮАУ-ы гэж 2 хуваан авах бөгөөд гардан үйлдлийг 13 блокоор шалгадаг. Үүнд:

I. Хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн хэсэг:

1. Эмэгтэйчүүд

2. Эх барих

3. Хүүхдийн өвчин

II. Дотор, УАУ, ДокАм программ

1. Уламжлалт эмийн түүхий эд

2. УАУ-ы оношлогоо ДокАм программ дээр оношлох

3. Уламжлалт дотор өвчин судлал

4. УАУ-ы засал

5. Лаборатори

6. Эм судлал

7. Дүрс оношлогоо, биоцахилгаан үзэгдэлд тайлбар өгөх

8. Дотрын өвчин

9. Мэс заслын өвчин

III. NCM анагаах ухаан

1. NCM анагаах ухаан

2. Билет татаж  амаар хариулах     

3. Кодын тайллыг үргэлжлүүлж хийх

Нийт төгсөгчдөөс сурлага, идэвхи санаачлагаараа тэргүүний манлайлагч төгсөгчийг шалгаруулж “Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбагын нэрэмжит өргөмжлөл” гардуулдаг уламжлалтай болно.

"Шинэ Анагаах Ухаан" дээд сургуулийн төгсөгчдийг сүүлийн 3 жилээр үзүүлвэл:

2008-2009 оны хичээлийн жилд нийт 22 оюутан төгссөн бөгөөд улсын болон лицензийн шалгалтыг 100%-ийн амжилттай өгсөн. Эдгээр оюутнуудаас УАУ-601-р хэсгийн оюутан П.Цэцэгням, Ч.Цэнд-Аюуш, УАУ 602-р хэсгийн оюутан Э.Золжаргал нар онцгойлох дипломтой төгссөн бөгөөд “Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбагын нэрэмжит өргөмжлөл”-ийг УАУ 601-р хэсгийн төгсөгч П.Цэцэгням  хүртлээ.

2009-2010 оны хичээлийн жилд манай сургуулийн УАУ-ы төгсөх ангид 53 оюутан суралцаж 100%-ийн сурлагын амжилттай төгссөн бөгөөд эдгээрээс УАУ 601-р хэсгийн оюутан А.Бадампагмадулам, Б.Ганзориг, УАУ 602-р хэсгийн оюутан Б.Түвшинжаргал, Т.Энхцэцэг, УАУ 603-р хэсгийн оюутан Г.Ариунжаргал, М.Орхонбаяр, УАУ 604-р хэсгийн оюутан Д.Гэрэлмаа, УАУ 605-р хэсгийн оюутан У.Оюунцэцэг, Э.Сайханжаргал нар онцгойлох дипломтой төгслөө.

Төгсөгчдөөс сурлага, идэвхи санаачлагаараа тэргүүний манлайлагч төгсөгчөөр УАУ 601-р хэсгийн төгсөгч Б.Ганзориг шалгарч “Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбагын нэрэмжит өргөмжлөл”-ийг гардан авлаа.

2010-2011 оны хичээлийн жилд нийт 55 оюутан 100%-ийн сурлагын амжилттай төгссөнөөс УАУ 601-р хэсгийн оюутан Т.Баасанхүү, УАУ 605-р хэсгийн оюутан Б.Даваалхагва нар онцгойлох дипломтой төгсч, “Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбагын нэрэмжит өргөмжлөл”-ийг УАУ 603-р хэсгийн төгсөгч Р.Ёндонпэрэнлэй  хүртлээ.


Нийтлэгдсэн: 2019-02-28 11:10:51