Дотуур байранд оршин суух хүсэлтэй оюутнуудын анхааралд

Дотуур байранд оршин суух хүсэлтэй оюутнуудын анхааралд

2019-2020 оны хичээлийн жилд оюутны дотуур байрны бүртгэл хичээлийн 1-р байрны 203 тоот өрөөнд 2019 оны 08-р сарын 26-30 өдөр хүртэл явагдана. Оюутан өөрийн биечлэн ирж бүртгүүлнэ.

Дотуур байранд бүртгүүлэхдээ:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  • Анкет бөглөх

Дотуур байранд орших суух оюутны тоо-48

Сургууль дээр бүртгэл хийгдсэний дараа Оюутны Өргөө-II цогцолбор байранд очиж, дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Сургуулийн тодорхойлолт (сургуулийн байр хариуцсан багшаас авах)
  2. Байранд оршин суух эрхийн бичиг (сургуулийн байр хариуцсан багшаас авах)
  3. Байрны төлбөрийг (Хаан Банк 5031713339 тоот дансанд 850000₮ тушаасан баримт, гүйлгээний утга дээр овог, нэр регистрийн дугаар, утасны дугаар тодорхой зөв бичсэн байх)
  4. Хаан Банк 5031713339 тоот дансанд барьцаа төлбөр 20000₮ төгрөгийг тушаасан баримт (овог, нэр регистрийн дугаар, утасны дугаар)
  5. 3*4 хэмжээтэй цээж зураг 5 хувь
  6. Иргэний үнэмлэхний хуулбар А4 хэмжээтэй 2 хувь
  7. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас (Оюутны Өргөө-I байрны В зааланд)

 

Лавлах утас:99682001

 


Нийтлэгдсэн: 2019-08-23 05:37:21