Захирлын мэндчилгээ

21-р зууны хөгжил дэвшилийг хамтдаа бүтээлцэж, хамтдаа хөгжиж буй эрхэм танд “Шинэ анагаах ухаан” Их сургуулийн цахим орчинд хандан зочлож буйд талархал илэрхийлэн та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!

“Шинэ анагаах ухаан” Их сургууль нь NCM анагаах ухаан буюу Newly Coded Medicine орчуулвал “Шинээр кодлогдсон анагаах ухаан” гэсэн утгатай Шинжлэх ухааны шинэ Онол /УАУ+ОҮАУ+Био анагаах ухаан+NCM анагаах ухаан/ дээр тулгуурлан сургалтын арга зүй, сургалтын технологийг боловсруулж, Багш боловсон хүчин, бааз суурийн өндөр чадамж бүхий Шинэ онол, Шинэ мэдлэгт суурилсан  Их сургууль билээ.

Та “Шинэ анагаах ухаан” Их сургуульд элсэн суралцаж, Дэлхийн мэдлэгээс суралцаж, өөрийн авьяас  чадварыг хичээл зүтгэлээр нээн илрүүлж, ирээдүйн Нобелийн шагналтан болох ерөөл, боломж бий гэдгийг онцлон хэлье. 

Бид тийм л өндөрт тэмүүлж, алсыг харж Шинжлэх ухаан, Анагаах ухаанд шударга зарчим, хичээнгүй зүтгэлээр зүтгэж Хүн төрөлхтөний хэмжээнд Мэдлэг түгээж, өөрсдийн бий болгосон Шинэ мэдлэг, онолоор Хүн төрөлхтөний анагаах ухааныг өөрчлөх их хувь заяа, боломж та бидний өмнө ирж байгаа гэдгийг итгэл төгс хэлмээр байна.

Менделеевийн үелэх системийг энэ орчлон, дэлхий дээр бий болсон химийн элемент нэг бүрийн мөн чанарыг тайлбарлахад ашигладаг шиг, Миний нээсэн “Мембран – редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээг” манай дэлхийн сүүлийн 4,5 тэрбум жилийн явцад үүссэн  амьд эс болгоны болон  амьд бие махбодын амьд байгаагийн нууцыг олоход  хэрэглэх ёстой.

Тиймдээ ч “NCM анагаах ухаан” цаашид хүн төрөлхтөний анагаах ухааны цөм ойлголт болох боломжтой юм.

Гагцхүү та энэ цаг хугацаанд, энэ оршин буй нөхцөл байдалд, энэ хурдацтай хөгжиж буй технологи, мэдээллийн шуурганд, өөрчлөгдөж буй дэлхийн эерэг, сөрөг зүйлсэд хөл алдалгүй, өөрийгөө дайчлан хамтдаа хөгжин дэвших, Оюун санааны шинэ орон зайд хөл нийлүүлэн алхах боломжийг бид танд олгож байна.

Таны мэдлэгийн сав хязгааргүй, Бидний хүрэх цэгт хязгаар үгүй.

Танд амжилт хүсье.

 

Миеэгомбын Амбага

МУ-ын төрийн соёрхолт, “NCM” анагаах ухааныг үндэслэгч, АШУ-ны Доктор, Профессор, Хүний гавьяат эмч

“Шинэ анагаах ухаан” Их сургуулийн ректор   


Нийтлэгдсэн: 2019-02-28 09:19:40