"Шинэ анагаах ухаан" Их сургууль "Шим тэжээл судлал-Эмчилгээний хоол зүй" шинэ ангиа нээж хүн төрөлхтний ирээдүйн анагаах ухаанд суралцах боломжийг нээлээ.

Шинэ зууны залууст  шинэ –NCM анагаах ухаан мэдлэг эзэмшүүлнэ.

 

Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)

Суралцах хэлбэр,  хугацаа (жил)

 

Нэгдүгээр хичээл

Босго оноо

 

Хоёрдугаар хичээл

Босго оноо

Уламжлалт анагаах ухаан

Өдөр, 6 жил

 

Хими, Биологи,

Математик, Физик,

Англи хэл хичээлийн аль нэг дээр

410

Хими, Биологи,

Математик, Физик,

Англи хэл хичээлийн аль нэг дээр

400

Анагаах ухаан (хүний их эмч)

Эм зүйч

Өдөр, 5 жил

Сувилахуй

Өдөр, 4 жил

Шим тэжээл судлал (эмчилгээний хоолзүй)

 


1.Нобелийн хоёр удаагийн шагналт Лайнус Полингийн "Ирээдүйн анагаах ухаан бол зөв хооллолт юм” гэсэн ирээдүйлэг томьёоллыг  "Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн эрдэмтдийн боловсруулсан Оюуны өмчийн патент бүхий NCM-хоол зүй- фүүд кинетик шинэ санаан дээр электрон, протоны урсгал- АТФ-ын   түвшинд улам гүнзгийрүүлэн тайлбарлаж, хэт таргалалт, хөгшрөлтийн  эсрэг үйлдэлтэй хоолны найрлага зохион бүтээхээр ажиллаж байгаа нь манай сургууль дээр шинээр нээгдэж байгаа “Шим тэжээл  судлал-эмчилгээний хоол зүйн ангийн” сургалтын бусдаас ялгагдах нэг гол онцлог юм."Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн  сургалтын өөр нэг онцлог бол “Хий,шар,бадган –мембрант байгууламж” шинэ санаагаа сүүлийн 30 жилд "Хүн,амьтны бие дэхь протоны урсгалын 9 дамжлагат хэлхээ", түүний ХШБ кодчилол шинэ онол, гурвалсан хандлагат  шинэ -NCM  анагаах ухаан болтол нарийсган гүнзгийрүүлж, 2000 онд байгуулсан “Монос” коллежийг  "Шинэ Анагаах Ухаан" Их Сургууль болтол өргөтгөж,  Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухааны түгээмэл зүй тогтолд тулгуурлан, “21-р зууны өндөр түвшингийн мэрэгжилтэн бэлдэх", Сургуулийн Сургалт, Эрдэм шинжилгээ, Багшийн хөгжил-9 чадамж, Оюутны  хөгжил- 3 чадамж , Инноваци-үйлдвэрлэл, Эмнэлэг-үйлчилгээ, Боловсон хүчин, Судалгааны материаллаг базын  ирээдүйн хандлага, хөгжил, дүр төрхийг 30 жил, 50 жилийн алгасалтайгаар  Дэлхий дахины хөгжил дэхь цаг хугацааны хүчин зүйл, сэтгэлгээний  шинэлэг байдлын хувьсал өөрчлөлттэй уялдуулан оновчтойгоор төлөвлөж эрчимтэй хөгжлийг ханган ажиллаж  байгаа явдал юм.

3. "Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн  Алсын харааны нэн дэвшилтэт тал бол  “УАУ +ОҮАУ ( Англи хэлд суурилсан Соёмбо хөтөлбрөөр баяжуулсан ) + NCM анагаах ухаан" гурвалсан хандлагаар  энэ эрин зуунд, дараагийн дараагийн эрин зуунд энэ хоёр анагаах ухааныг онол арга зүйн өндөр түвшинд авч явах цорын ганц  цоо шинэ хандлагыг боловсруулсан холч санаа  бөгөөд энэ хүрээнд Орчин үеийн анагаах ухааны эмч, Уламжлалт анагаах ухааны эмч, Эм зүйч, Сувилахуйн мэрэгжилтэн, Шим тэжээл судлал -эмчилгээний хоол зүйч гэсэн  5 гол чиглэлээр мэрэгжилтэн бэлдэж байна .

4.Энэ олон олон шинэ хандлагууд ирээдүйд эх орондоо Нобелийн шагнал авчрах үндэс болно гэсэн билигдэл, мэдрэмж, мөн Салимон, Нефромон, Хоффитас, Барбадин зэрэг шинэ эмүүдийг бүтээсэн явдал  сургуульдаа “Шинэ Анагаах Ухаан” гэсэн нэрийг өгөх үндэс болсон юм.

Та бүгдийг Манай "Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн Орчин үеийн анагаах ухааны эмч, Уламжлалт анагаах ухааны эмч, Эм зүйч, Сувилахуйн мэрэгжилтэн, Шим тэжээл судлал -эмчилгээний хоол зүйч ангид элсч, Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн суралцахыг урьж байна.


 

Шинэ зууны залууст  шинэ –NCM анагаах ухаан мэдлэг эзэмшүүлнэ.

Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан-20, Сонсголон тойруу-5 

Утас: 70183235, Оюутны алба: 99028000, СБЗА: 91925888, 88147926, 99682001, Мэдээлэл сурталчилгаа, Оюуны өмчийн алба: 88031493 


Нийтлэгдсэн: 2020-05-04 05:48:43