Танилцуулга

Alternative text - include a link to the PDF!

  • Манай сургууль анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдсан.
  • БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар дээд сургуулийн статуст орж  “Монос” Дээд Сургууль болсон.
  • Үүсгэн байуулагчид: Монгол улсын Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Миеэгомбын Амбага, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бандийн Саранцэцэг
  • 2004, 2005 онуудад Монгол улсын шилдэг менежменттэй “Топ-5” сургуулийн нэгээр шалгарсан.
  • 2004 оны 05 сард доктор М.Амбага Москва хотноо Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид очиж “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны нэгдсэн тогтолцоо” сэдвээр Олон улсын Grand doctor-ийн зэргийг амжилттай хамгаалж, Ази тивээс анхны Grand doctor, Олон улсын Full professor цол хүртсэн.
  • БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 08-ны өдрийн 227 тоот тушаалаар Магистрантурийн сургалт явуулах эрх авч, магистрантурын сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • 2006 онд “Сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний интеграци”-г хэрэгжүүлж буй Монгол улсын “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан.
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон.
  • 2006 онд тус сургуулийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн багш Миеэгомбын Амбага дархлал сэргээх үйлдэлтэй “Салимон”, бөөр хамгаалах үйлдэлтэй “Нефромон”, байгалийн гаралтай “Биомон”  бүтээгдэхүүнүүдээрээ Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.
  • 2006 онд МИДСХ, "Багш" сонины редакц "Багшлах боловсон хүчин хүрэлцээ хангамж сайтай сургууль"-р шалгарсан.
  • 2007 онд “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” болсон.
  • 2007 онд “Сурагч” сонины нэрэмжит "Соён гэгээрүүлэгч хамт олон" өргөмжлөл авсан.
  • 2008 онд БСШУЯ, БМИҮЗ, зарим олгогчдийн хамтарсан судалгаагаар манай орны төрийн ба төрийн бус өмчийн нийт 162 их, дээд сургуулиудаас “Хамгийн сайн сургууль” номинацийн 20-р байранд орсон.
  • 2010 онд “Шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн интеграцийг хамгийн зохистой хэлбэрээр хэрэгжүүлж буй тэргүүлэх Топ-6 дээд сургууль”-ийн нэгээр шалгарсан

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 10:23:38