Элсэлтийн журам
“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛЬД 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаал, 2016 оны А/87 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/195 тоот “Их дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” тушаалыг үндэслэн элсүүлэнэ. 1.2. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авъяасыг бодитойгоор үнэлэх, уламжлалт анагаах ухааны их эмч, хүний их эмч, эм зүйч, сувилахуйн мэргэжилтэн (сувилагч), шим тэжээл судлал (эмчилгээний хоол зүйч) болох чин хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино. 1.3. Элсэлтийн ажлыг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна. 1.4. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна. 1.5. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.4-д заасны дагуу Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.4-д заасан болзлыг хангасан элсэгч “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлж, анги сонголтыг сургууль дээр өөрийн биеэр ирж баталгаажуулна. 1.6. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэргэжлийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага буюу Боловсролын Үнэлгээний Төв улс даяар нэгдсэн журмын дагуу зохион байгуулна. 1.7. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн www.ncm.edu.mn. вэб сайтад байрлуулна.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт
Гурав. Элсэгчдийг бүртгэх, хяналтын тоонд багтаан элсүүлэх
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
Бүрдүүлэх материал:
Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх
5.1. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. 5.3. Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 40 хувь хөнгөлнө. 5.4. Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 25 хувь хөнгөлнө. 5.5. Ерөнхий шалгалтанд 500-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө. 5.6. Ерөнхий шалгалтанд 450-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 5 хувь хөнгөлнө. 5.7. 5.1-5.7 дугаар заалтууд нэгдүгээр дамжаанд хүчин төгөлдөр болно. 5.8. 2019, 2020 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчид болон аймаг, хот, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ.
Зургаа. Элсэх болзол хангасан элсэгчдийг хичээлийн жил эхлэхэд бүртгэх
6.1. Хяналтын тоонд багтсан элсэгчид 2020 оны 8-р сарын 24-28-нд “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн Оюутны албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 6.2. Дурьдсан хугацаанд ирээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна. 6.3. Улаанбаатар хотоос элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
6.4. Хөдөө орон нутгаас элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
Нийтлэгдсэн: 2019-02-28 11:05:59
|