Төгсөгчийн мөшгөх судалгаа

Alternative text - include a link to the PDF!

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛЬ

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛИЙН 2012 ОНЫ ТӨГСӨГЧДИЙГ МӨШГИХ СУДАЛГАА II тайлан

 

 

БСШУЯ-ы “Дээд боловсрол шинэчлэл” төслийн хүрээнд IRIMongolian судалгааны хүрээлэнгийн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээтэй хамтарсан судалгаа

 

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛИЙН 2012 ОНЫ ТӨГСӨГЧДИЙГ МӨШГИХ СУДАЛГАА II ТАЙЛАН

Тайлан бичсэн:                 сургалтын албаны мэргэжилтэн Б.Ганзориг

Тайлан хянасан:               сургалтын албаны дарга Б.Бадамцэцэг

Агуулга

Товчилсон үгийн жагсаалт. 3

Хүснэгтийн жагсаалт ................................................................................................ 2

Зургийн  жагсаалт. 3

СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ.. 4

Судалгааны зорилго, зорилт: 4

Судалгааны арга зүй, хамрах хүрээ, түүвэр: 4

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА.. 6

Судалгааны зорилго: 6

Судалгааны зорилт: 6

Судалгааны арга зүй.. 6

Судалгааны хамрах хүрээ, түүвэр: 6

Судалгааг зохион байгуулсан онцлог, гарсан бэрхшээл, анхаарах зүйл: 6

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ТӨГСӨГЧДИЙН ТАЛААРХ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ.. 7

ҮНДСЭН ҮР ДҮН: ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ.. 9

ҮНДСЭН ҮР ДҮН: АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НИЙЦЭЛ.. 13

Дүгнэлт: 15

    Зөвлөмж: .................................................................................................................. 17

Товчилсон үгийн жагсаалт

·         ААНБ – ажахуйнэгж, байгууллага

·         АШУҮИС – анагаахыншинжлэхухааныүндэснийихсургууль

·         ГССҮТ – гэмтэлсогогсэргээнзасахүндэснийтөв

·         ДС – дээдсургууль

·         МДИ – мэргэжилдээшлүүлэхинститут

·         ТДСА – төгсөлтийндараахсургалтыналба

·         СЭМҮТ – сэтгэцийнэрүүлмэндийнүндэснийтөв

·         УАУТТ – уламжлалтанагаахухаанытехнологийнтөв

·         УАУ – уламжлалтанагаахухаан

·         УГТЭ – улсынгуравдугаартөвэмнэлэг

·         УНТЭ – улсыннэгдүгээртөвэмнэлэг

·         ЭМХТ – эрүүлмэндийнхөгжлийнтөв

·         ЭМЯ – эрүүлмэндийняам

·         ЭХЭМҮТ – эххүүхдийнэрүүлмэндийнүндэснийтөв

·         IRIMongolian

 

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1 2012 оны төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлт болон ажилласан байгууллагын тоо  9

 

Зургийн  жагсаалт

Зураг 1 Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцаа. 7

Зураг 2 Төгсөгчдийн насныбүлэг. 7

Зураг 3 Төгсөгчдийн амьдарч буй газар зүйн байршил хот аймгаар. 8

Зураг 4 Төгсөгчийн амьдарч буй газар зүйн байршил, засаг захиргааны нэгжээр. 8

Зураг 5 Төгссөнөөс хойш эрхэлсэн ажлын байдал (тоогоор) 9

Зураг 6 Хөдөлмөр эрхэлсэн байгууллага, аж ахуйн нэгж.. 9

Зураг 7 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал. 10

Зураг 8 Сургууль төгссөнөөс хойш ажил эрхлээгүй байдал. 10

Зураг 9 Сургууль төгссөнөөс хойш ажил идэвхитэй хайсан байдал. 11

Зураг 10 Төгсөгчдийн одоогийн ажил эрхлэлтийн байдал. 11

Зураг 11 Төгсөгчдийн ажлын байран дээр ажиллаж буй мэргэжил. 12

Зураг 12 Хөдөлмөрийн орлого. 13

Зураг 13 Сурсан хөтөлбөр/мэргэжил ажлын нийцэл. 13

Зураг 14 Төгсөгчдийн цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх байдал. 14

Зураг 15 Мэргэжил, боловсролоо дээшлүүлсэн байдал. 14

 

 

 

 

 

СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

 

Судалгааны зорилго, зорилт:

Манай сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн бүрэн агуулгаар суралцан төгссөн 2012 оны төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх одоогийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлан тогтоож, гарсан үр дүн болон санал хүсэлтийг харгалзан цаашид сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход оршино.

 

Судалгааны арга зүй, хамрах хүрээ, түүвэр:

            IRIMongolian судалгааны хүрээлэнгийн боловсруулсан арга зүйг ашиглан  2015 оны  10-р сарын 19-21-ний хооронд “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг 2012 онд УАУ-ы их эмч мэргэжлээр төгссөн 65 төгсөгчидтэй гар утсаар холбогдон хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цуглуулж, авсан мэдээлэлдээ тулгуурлан дүн шинжилгээ хийсэн болно.

Судалгааны үр дүн:

1.    Судалгаанд хамрагсдыг хүйсийн байдлаар авч үзэхэд эрэгтэй 18,5 хувь байсан бол эмэгтэй 81,5 хувь байна.

2.    Насны байдлаар судлан үзэхэд 86.2 хувийг 25-29 насны залуучууд эзэлж байна.

3.    Төгсөгчдийн амьдарч буй газар зүйн байршлыг судлан үзэхэд 78.5 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа төгсөгчид хамрагдсан байгаагаас үзэхэд төв хот суурин газар ажиллах сонирхол давамгайлан байж болзошгүй байна.

4.    Судалгаанд хамрагсдын 54.1 хувь нь эмч мэргэжилээрээ ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дээрэмчийн ажлын байрны эрэлт буураагүй болохыг хэруулж байна.

5.    Төгсөгчдийн 54.8 хувь нь үндсэн мэргэжлээрээ нэг ажлын байранд тогтвор сууршилтай ажилласан байна.

6.    2012 оны төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 2013 онд 75 хувь байсан бол 2014 оны 10 сарын байдлаар 75.4 хувь болж хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхэлтийн байдал 0.4 хувиар өссөн байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт сүүлийн үед хувийн хэвшлийн эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагууд олноор байгуулагдаж байгаатай холбоотой байх талтай байна.

7.    Судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн 52.3 хувь нь дөнгөж төгссөний дараа шууд ажилд орсон ба 16.9 хувь  нь 1-6 сар, 7-24 сар ажлын байрны санал хүлээсэн бол 9.2 хувь нь 25 сараас дээш хугацаагаар одоог хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Төгсөгчдийн эхний жил буюу 1-12 сар дотор (27.7 хувь) ажилд орсон байдлыг хоёр дахь жилдээ буюу 24 сар дотор (20 хувь) ажилд орсонтой харьцуулахад 7.7 хувиар бага байгаа нь анагаах ухааны сургуулиудын суралцах хугацаа урт байдгаас гадна хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээтэй шууд хамааралтай байна. Мөн түүнчлэн ажил эрхлээгүй нийт сарын тоо 25 буюу түүнээс дээшхи нь 9.2 хувь байгаагийн шалтгааныг илүү нарийвчлан судлах, тодруулах шаардлага урган гарч байна.

8.    Судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн 72.3 хувь нь ажил хайгаагүй болон шууд ажилд орсон бол нэг жил хүртэл 27.6 хувь нь ажил идэвхитэй хайснаас 1-6 сарын хооронд илүү идэвхитэй ажил хайсан дүн харагдаж байна.

9.    Судалгаанд хамрагсдсан төгсөгчдийн 80 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд өмнөх онуудыхтай харьцуулбал хөдөлмөр эрхлэлтийн байдал 5 хувиар өссөн байна. Нөгөөтэйгүүр 16.9 хувь нь одоогийн байдлаар ажилгүй, ажил хайхгүй байгаа байдлыг өмнөх оныхтой харьцуулвал 7.7 хувиар буурсан байна.

10. Төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээр эрхэлж буй ажлын байрны албан тушаалын түвшингээр судлан үзэхэд 21 мэргэжлээр ажиллаж байна. Үүнээс удирдах түвшинд 7.5 хувь, УАУ-ы их эмчээр 22 хувь, ОҮАУ-ы их эмчээр 36.9 хувь, 12.3 хувь нь бусад ажлын байрны албан тушаал дээр мэргэжлийн чиглэлээр тус тус ажиллаж байна.

11. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 40.3 хувь нь 600000-799999 төгрөгийн цалинтай буюу дундаж орлоготой байна.

12. “Шинэ Анагаах Ухаан” ДС-ийг уламжлалт анагаах ухаан -D722000 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил нь одоогийн эрхэлж буй ажилтай нь хир уялдаа холбоотойг судлан үзэхэд 56.9 хувь нь маш их, 35.3 хувь нь их гэж үнэлсэн байгаа нь судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 92.2 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг гэж дүгнэж болохоор байна.

13. Цаашид төгсөгчдийн 73.6 хувь нь ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол 26.4 хувь нь уг ажлаа хийхгүй гэж үнэлсэн байна. Ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байгаагийн шалтгааныг судлахад 71.4 хувь нь үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөсөн байгаа нь эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны шаардлагаар мэргэжлийн мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх хэрэгцээ их байдагтай холбоотой гэж үзэж байна.

14. Судалгаанд хамрагдсан 66 төгсөгчдөөс сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд төгсөлтийн дараах сургалтанд 32 төгсөгч суралцсанаас 34.4 хувь нь магистрын зэрэг хамгаалж боловсролын түвшингээ ахиулсан бол 62.5 хувь нь ЭМЯ ЭМХТ-ийн ТДСА-ы харъяа УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТТ, ГССҮТ болон АШУҮИС-ийн МДИ-ийн үндсэн мэргэжил олгох Дотор өвчин судлал, гэмтлийн эмч, сэтгэцийн эмч, хүүхдийн эмч, шинжээч эмч, лабораторийн эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч, зүү төөнө заслын эмч зэрэг нарийн мэргэжил сургалтанд хамрагдсан байна. Эндээс харахад төгсөгчид мэргэжил дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах резидентурын сургалтанд илүү давамгайлан суралцаж байгаа нь харагдаж байна.

 

 

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА

 

Судалгаанызорилго:

Манай сургуулийг уламжлалт анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн бүрэн агуулгаар суралцан төгссөн 2012 оны төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх одоогийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлан тогтоож, гарсан үр дүн болон санал хүсэлтийг харгалзан цаашид сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход бидний судалгааны зорилго оршиж байна.

Судалгаанызорилт:

  • Төгсөгчдийн мэдээллийг үүрэн холбооны хэрэгсэл ашиглан цуглуулж тогтоох
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлан тогтоох

Судалгааныаргазүй

Төгсөгчдийг мөшгих-II судалгаанд IRIMongolianсудалгааны хүрээлэнгийн боловсруулсан арга зүйг ашиглан үүрэн холбооны хэрэгслээр төгсөгчдийн мэдээллийг цуглуулж, авсан мэдээлэлдээ тулгуурлан дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үндсэн мэдээллийг 2015 оны 10-р сарын 19-21-ний хооронд үүрэн холбоогоор төгсөгчдийн холбооны мэдээлэл дээр тулгуурлан тухайн төгсөгч нартай шууд холбогдох хэлбэрээр асуулга бөглөж авсан.

Судалгааныхамраххүрээ, түүвэр:

                   “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг 2012 онд УАУ-ы их эмч мэргэжлээр 75 хүн төгссөн. Үүнээс 65 төгсөгч-эмч нартай утсаар холбогдож судалгаанд оролцуулсан болно.

Судалгаагзохионбайгуулсанонцлог, гарсанбэрхшээл, анхаарахзүйл:

Судалгааг 2015 оны 10 сарын 19-өөс 10 сарын 21-ий өдөр хүртэл төгсөгч рүү үүрэн холбооны утсаар дамжуулан асуулгыг уншиж танилцуулан бөглүүлэх замаар хандалт хийхэд 66 төгсөгчтэй амжилттай холбогдсон бол 9 төгсөгчтэй холболт амжилтгүй болсон. Үүнээс төгсөгчийн байршил тодорхойгүй - 3, гадаад улс оронд амьдарч ажиллаж байгаа-3, утас нь холбогдох боломжгүйбуюу орох ярианы эрх хаагдсан - 3 төгсөгч байлаа. Нөгөө талаас нэг төгсөгчөөс судалгаа авахад асуулгын хувьд боломжийн байсан бөгөөд нэг судалгаанд 6-8 минут зарцуулж байгаа нь өмнөх судалгаануудаас эдийн засгийн өртөг зардал бага  байсны зэрэгцээ төгсөгчидтөй харилцан ойлголцоход дөхөм байлаа.

Энэхүү судалгааг авахад тулгарсан цөөн тооны хэд хэдэн бэрхшээл байснаас дурьдвал: төгсөгчийн ажлын газар буюу ажиллаж буй эсэх нь тодорхойгүй байх, утас холбогдох боломжгүй, дугаар буруу, төгсөгч гадаад улс руу сурахаар болон ажиллахаар явсан зэрэг бэрхшээл тулгарч байлаа. Эдгээр бэрхшээлээс гарахын тулд төгсөгчийн ажлын газар буюу ажиллаж буй эсэх нь тодорхойгүй, утасны дугаар буруу буюу солигдсон нөхцөлд төгсөгчийн талаар мэдэж болох ар гэр, хамаатан садан болон найз нөхдөөр дамжуулж төгсөгч нартай холбогдох утасны дугаарыг эргэн шинэчлэн авч асуудлыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэж ажилласан.

Цаашид судалгаа авахад төгсөгчдийн мэдээллийн баазад тулгуурлан цахим вэб хэлбэрийг өргөнөөр ашиглах нь зүйтэй санагдсан бөгөөд их, дээд сургуулиуд жил бүр өөрийн нөхцөл боломжид тулгуурлан санал асуумжийг тогтмол авч байх нь зүйтэй юм.

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ТӨГСӨГЧДИЙН ТАЛААРХ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

 


Манай сургуулийг 2012 онд 75 уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэн төгссөнбайна. Төгсөгчдийн мэдээллийн хэсэг нь төгсөгчдийн овог нэр, нас, хүйс, төгссөн сургуулийн нэр, эзэмшсэн мэргэжил, хөтөлбөр, төгссөн он, сар, төгсөгчдийн амьдарч буй газар зүйн байршил зэрэг мэдээллийг агуулж байв. Судалгаанд 75 төгсөгч оролцох байснаас 65 төгсөгчтэй утсаар холбогдон мэдээллийг авсан болно.

 

Зураг1Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцаа


 


Судалгаанд хамрагсдыг хүйсийн байдлаар авч үзэхэд төгсөгчдийн 18,5 хувь нь эрэгтэй байсан бол 81,5 хувь нь эмэгтэйчүүд байв.

Зураг2Төгсөгчдийн насныбүлэг


 

2012 оны төгсөгчдийг насны байдлаар судлан үзэхэд 86.2 хувийг 25-29 насны залуучууд эзэлж байна.4.6-7.7%-ийг 30-40 насны төгсөгчид эзэлж байв.

Төгсөгчдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг судлан үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй төгсөгч байхгүй байв /А4/.

 

 

Зураг3Төгсөгчдийн амьдарч буй газар зүйн байршил хот аймгаар

 

 

 

Зураг4Төгсөгчийн амьдарч буй газар зүйн байршил, засаг захиргааны нэгжээр

Төгсөгчдийн амьдарч буй газар зүйн байршлыг судлан үзэхэд 78.5 хувь нь Улаанбаатар хотод, 15.4 хувь нь аймгийн төвд, 6.4 хувь нь сумын төв, хөдөө орон нутагт амьдарч, ажиллаж байгаа төгсөгчид хамрагдсан байна.

 

 

ҮНДСЭН ҮР ДҮН: ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ

Үзүүлэлт

1

2

3

4

ажил огт эрхлээгүй

Ажил эрхэлсэн төгсөгчдийн тоо

34

20

9

2

3

Ажилласан ААНБ-ийн тоо

33

20

9

0

4

хүснэгт12012 оны төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлт болон ажилласан байгууллагын тоо

 

Зураг5Төгссөнөөс хойш эрхэлсэн ажлын байдал (тоогоор)

Судалгаанд хамрагсдын хөдөлмөр эрхэлсэн байдлыг судалж үзэхэд 34 төгсөгч ньнэг төрлийн ажил, 20 төгсөгч нь 2 төрлийн ажил, 9 төгсөгч нь 3 өөр төрлийн 2 төгсөгч 4 төрлийн, 3 төгсөгч огт ажил эрхлээгүй байна. Дээрхээс дүгнэхэд төгсөгчдийн дийлэнхнь мэргэжлээрээ тодорхой нэг байгууллагад ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дээр эмчийн ажлын байрны эрэлт хэрэгцээ буураагүй болохыг харуулж байна.

 

 

Зураг6Хөдөлмөр эрхэлсэн байгууллага, аж ахуйн нэгж

 

Төгсөгчдийн ажилласан байдлыг байгууллагаар судлахад1эмнэлгийн байгууллагад 54.8 хувь нь,2 байгуулагад 27.4 хувь нь, цөөхөн хэсэг нь буюу 3.2 хувь нь дөрвөн өөр аж аж ахуй нэгж, байгууллага(ААНБ)-д тус тус хөдөлмөр эрхэлсэн байна. Дээрхээс харахад төгсөгчдийн 54.8 хувь нь үндсэн мэргэжлээрээ нэг ажлын байранд тогтвор сууршилтай ажилласан байна.

 

 

Зураг7Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал

 

2012 оны төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 2013 онд 75 хувь байсан бол 2014 оны 10 сарын байдлаар 75.4 хувь болж хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхэлтийн байдал 0.4 хувиар өссөн байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт сүүлийн үед хувийн хэвшлийн эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагууд олноор байгуулагдаж байгаатай холбоотой байх талтай байна.

Үүнээс дүгнэхэд төгсөгчдийн дийлэнх ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь сайшаалтай үзүүлэлт бөгөөд харин ажил эрхлээгүй байгаа төгсөгчдийн хувьд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах нарийн мэргэжлээр болон магистрантурт суралцахаар төлөвлөх, шинэ залуу төгсөгчдийн олонх нь гэр бүл болж, үр хүүхэд төрүүлэх, цалингийн хэмжээ амьжиргааны түвшинд нь хүрэлцэхгүй байгаа зэрэг нийгмийн асуудалтай холбоотой байхмагадлал их тулцаашидилүүгүнзгийрүүлэн судлах хэрэгцээтэй нь харагдаж байна.

 

 

Зураг8Сургууль төгссөнөөс хойш ажил эрхлээгүй байдал

            Судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн 52.3 хувь нь дөнгөж төгссөний дараа буюу шууд ажилд орсон бол 16.9 хувь нь 1-6 сар, 7-24 сар ажлын байрны санал хүлээсэн бол 9.2 хувь нь 25 сараас дээш хугацаагаар одоог хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Төгсөгчдийн эхний жил буюу 1-12 сар дотор (27.7 хувь) ажилд орсон байдлыг хоёр дахь жилдээ буюу 24 сар дотор (20 хувь) ажилд орсонтой харьцуулахад 7.7 хувиар бага байгаа нь анагаах ухааны сургуулиудын суралцах хугацаа урт байдгаас гадна хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээтэй шууд хамааралтай байна. Мөн түүнчлэн ажил эрхлээгүй нийт сарын тоо 25 буюу түүнээс дээш 9.2 хувь байгаагийн шалтгааныг илүү нарийвчлан судлан тодруулах шаардлага урган гарч байна.

 

Зураг9Сургууль төгссөнөөс хойш ажил идэвхитэй хайсан байдал

Судалгааны дүнгээс харахад 72.3 хувийг ажил хайгаагүй болон шууд ажилд орсон төгсөгчид эзэлж байгаа нь тухайн жил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ сайн байсныг харуулж байна. Харин сургууль төгссөний дараа  нэг жил хүртэл 27.6 хувь нь ажил идэвхитэй хайснаас 1-6 сарын хооронд илүү идэвхитэй хайсан дүн харагдаж байна. Иймд цаашид төгсөгчдийн ажил хайлтын хугацааг богиносгох, ажилд оролтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр төгсөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэн ажиллах хэрэгтэй байна.

 

 

Зураг10Төгсөгчдийн одоогийн ажил эрхлэлтийн байдал

 

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 80 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд өмнөх онуудыхтай харьцуулбал 5 хувиар хөдөлмөр эрхлэлтийн байдал өссөн байна. Нөгөөтөйгүүр 16.9 хувь нь одоогийн байдлаар ажилгүй, ажил хайхгүй байгаа байдлыг өмнөх оныхтой харьцуулбал 7.7 хувиар буурсан байна. Энэхүүажилгүй, ажил хайхгүй байгаа байдлын шалтгаан(Б13)-ыг тодруулахад хүүхэд асрах, хүүхэд гаргах, үргэлжлүүлэн суралцах гэсэн байгаа нь өмнөх төгсөгчдийн судалгааны үр дүнгийн хэсэгтэй нийцэж байна.

 

 

Зураг11Төгсөгчдийн ажлын байран дээр ажиллаж буй мэргэжил

Төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээр эрхэлж буй ажлын байрны албан тушаалын түвшингээр судлан үзэхэд нийт төгсөгчдийн 21 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Үүнээс удирдах түвшинд 7.5 хувь, УАУ-ы их эмчээр 22 хувь,ОҮАУ-ы их эмчээр36.9 хувь, 12.3 хувь нь бусад ажлын байрны албан тушаал дээр мэргэжлийн чиглэлээр ажиллаж байна. Үүнээс их эмчээр 36.9 хувь нь ажиллаж байгаа нь ажлын байрны эрэлт хэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр илүү байдагтай холбоотой байна. Мөн УАУ-ы их эмч мэргэжлээр нийт төгсөгчдийн ердөө 22 хувь нь ажиллаж байгаа нь ажлын байрны эрэлт хэрэгцээ харьцангуй бага байж болох талтай юм. Нөгөө талаас УАУ-ы их эмчийн хөтөлбөрөөр төгссөн хирнээ ОҮАУ-ы чиглэлээр ажиллаж буй төгсөгчдийн эзлэх хувь 36.9 хувь байгаа нь манай сургалтын хөтөлбөрийн бас нэг давуу тал болж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Зураг12Хөдөлмөрийн орлого

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 40.4 хувь нь 600000-799999 төгрөгийн цалинтай орлоготой байгаа нь харагдаж байна. Цалингийн хэмжээг мэргэжилээр нь харьцуулан судлахад статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаа байхгүй байв. Харин төгсөгчийн ажиллаж буй байгууллагын ажлын байрны шаардлага, өмнө нь сургууль төгссөн, суралцаж байхдаа ажиллаж байсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болох талтай учир цаашид илүү гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ гарч байна.

 

ҮНДСЭН ҮР ДҮН: АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НИЙЦЭЛ

 

 

Зураг13Сурсан хөтөлбөр/мэргэжил ажлын нийцэл

“Шинэ Анагаах Ухаан” ДС-ийн уламжлалт анагаах ухааны D722000 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил нь одоогийн эрхэлж буй ажилтай хир уялдаа холбоотойг судлан үзэхэд 56.9 хувь нь маш их, 35.3 хувь нь их гэж үнэлсэн байгаа нь судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 92.2 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг гэж дүгнэж болохоор байна.

 

Зураг14Төгсөгчдийн цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх байдал


 

Цаашид төгсөгчдийн 73.6 хувь нь ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол 26.4 хувь нь уг ажлаа хийхгүй гэж үнэлсэн байна. Ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байгаагийн шалтгааныг судлахад 71.4 хувь нь үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөсөн байгаа нь эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн зах зээлдажлын байрны шаардлагаар мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээ их байдагтай холбоотой байж болох талтай байна.

 

Зураг15Мэргэжил, боловсролоо дээшлүүлсэн байдал

Судалгаанд хамрагдсан 66 төгсөгчдөөссургууль төгссөнөөс хойш төгсөлтийн дараах сургалтанд 32 төгсөгч суралцсан байснаас 34.4 хувь нь магистрын зэрэг хамгаалж боловсролын түвшингээ ахиулж, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол 62.5 хувь нь ЭМЯ, ЭМХТ-ийн ТДСА-ы харъяа УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТТ, ГССҮТ болон АШУҮИС-ийн МДИ-ийн үндсэн мэргэжил олгох Дотор өвчин судлал, гэмтлийн эмч, сэтгэцийн эмч, хүүхдийн эмч, шинжээч эмч, лабораторийн эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч, зүү төөнө заслын эмч зэрэг нарийн мэргэжил сургалтанд хамрагдсан байна. Энэхүү үр дүнгээс харахад төгсөгчидмэргэжил дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах резидентурын сургалтанд илүү давамгайлан суралцаж байгаа нь харагдаж байна.

 

Дүгнэлт:

1.    Судалгаанд 81,5 хувь нь эмэгтэйчүүд хамрагдсан байна.

2.    Төгсөгчдийн 86.2 хувийг 25-29 насны залуучууд эзэлж байна.

3.    Төгсөгчдийн 78.5 хувь нь Улаанбаатар хотод суурьшилтай төгсөгчид хамрагдсан байна.

4.    Хөдөлмөрийн зах зээл дээр эмчийн ажлын байрны эрэлт буураагүй болохыг харуулж байна.

5.    2012 оны төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 0.4 хувиар өссөн байгаа нь эрүүл мэндийн салбарт сүүлийн үед хувийн хэвшлийн эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагууд олноор байгуулагдаж байгаатай холбоотой байх талтай байна.

6.    Төгсөгчдийн 72.3 хувь нь ажил хайгаагүй байгаагаас 52.3  хувь нь дөнгөж төгсөөд буюу шууд ажилд орсонтой холбоотой байсан ба хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээ их байсан байна.

7.    Судалгааны дүнгээс харахад 72.3 хувийг ажил хайгаагүй болон шууд ажилд орсон бол нэг жил хүртэл 27.6 хувь нь ажил идэвхитэй хайснаас 1-6 сар хооронд илүү идэвхитэйхайсан дүн харагдаж байна. Иймд цаашид төгсөгчдийн ажил хайлтын хугацааг богиносгох, ажилд оролтыг нэмэгдүүлэх чиглэлээр төгсөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажиллах хэрэгтэй байна.

8.    Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 80 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд өмнөх онуудыхтай харьцуулбал 5 хувиар хөдөлмөр эрхлэлтийн байдал өссөн байна. Нөгөөтэйгүүр 16.9 хувь нь одоогийн байдлаар ажилгүй, ажил хайхгүй байгаа байдлыг өмнөх оныхтой харьцуулбал 7.7 хувиар буурсан байна.

9.    Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээл дээр эрхэлж буй ажлын байрны албан тушаалын түвшингээр судлан үзэхэд 21 мэргэжлээр ажиллаж байгаагаас УАУ-ы их эмчийн хөтөлбөрөөр төгссөн хирнээ ОҮАУ-ы чиглэлээр ажиллаж буй төгсөгчдийн эзлэх хувь 36.9 хувь байгаа нь манай сургуулийн сургалтын хөтөлбөрийн бас нэг давуу тал болж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

10. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 40.3 хувь нь 600000-799999 төгрөгийн орлоготой байгаа нь харагдаж байна.

11. “Шинэ Анагаах Ухаан” ДС-ийг уламжлалт анагаах ухаан -D722000 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил нь одоогийн эрхэлж буй ажилтай нь хир уялдаа холбоотойг судлан үзэхэд 56.9 хувь нь маш их, 35.3 хувь нь их гэж үнэлсэн байгаа нь судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 92.2 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг гэж дүгнэж болохоор байна.

12. Цаашид төгсөгчдийн 73.6 хувь нь ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол 26.4 хувь нь уг ажлаа хийхгүй гэж үнэлсэн байна. Ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байгаагийн шалтгааныг судлахад 71.4 хувь нь үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөсөн байгаа нь төгсөгчдийн 62.5 хувь нь резидентурын сургалтанд илүү давамгайлан суралцаж байгаагаар батлагдаж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарыг ажлын байранд тавигдах шаардлагтай холбоотой.

 

Зөвлөмж

1.1. Сургалтын хөтөлбөр боловсруулахад өгөх зөвлөмж

1.1.1.   Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээл дээр эрхэлж буй ажлын байрны албан тушаалын түвшингээр судлан үзэхэд 21 мэргэжлээр ажиллаж байгаа нь цаашид сургалтын хөтөлбөрийн хөрвөх чадвар дээр анхаарч, олон улсын түвшинд харьцуулан судалж, сургалтын төлөвлөгөөнд тусгах

1.2. Оюутанд ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл зөвлөмж өгөх

1.2.1.   Судалгааны дүнгээс харахад төгсөгчдийн ажил хайлтын хугацааг богиносгох, ажилд оролтыг нэмэгдүүлэх чиглэлээр төгсөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажиллах хэрэгтэй байна. Оюутны хөдөлмөр эрхлэх хууль эрхзүйн баримт бичгийг тодорхойлж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой буй оюутнуудыг бүртгэх, ажил олгогчдод мэдээлэх мэдээллээр хангах нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын төв тогтолцоог бүрдүүлэх.

1.3. Сургууль ба бизнесийн салбарын хамтын ажиллагаанд зөвлөмж өгөх

1.3.1.   Ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байгаагийн шалтгааныг судлахад 71.4 хувь нь үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөсөн байгаа нь эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны шаардлагаар мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээ их байдагтай холбоотой байж болох талтай байна. Мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулвал оюутнуудыг үйлдвэрлэлийн орчинд ажиллах, суралцах нөхцөл боломж гарна. Тиймээс үндэсний тэтгэлгийг оюутнуудад ажил олгож буй байгууллага аж ахуй нэгжид олгож ажиллаж суралцах боломжоор хангуулахад чиглэх хэрэгтэй.

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛЬ

 

 

 

 

 

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛИЙН 2014 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН МӨШГИХ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

 

 

 

 

Тайлан бичсэн:                     сургалтын албаны мэргэжилтэн Б.Ганзориг

           

 

Тайлан хянасан:                   Б.Бадамцэцэг

Агуулга

СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ.. 5

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА.. 7

Судалгааны зорилго: 7

Судалгааны зорилт: 7

Судалгааны арга зүй: 7

Судалгааны хамрах хүрээ, түүвэр: 7

Судалгааг зохион байгуулсан онцлог, гарсан бэрхшээл, анхаарах зүйл: 7

СУДАЛГААНД ХАМРАГДСАН НИЙТ ТӨГСӨГЧДИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ  9

СУДАЛГААНЫ ҮР ДҮН: ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДЛЫГ СУДАЛСАН ДҮН   11

ТӨГСӨГЧДИЙН ЭРХЭЛЖ БУЙ АЖЛЫГ СУДАЛСАН ДҮН.. 12

ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙ БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛСАН ДҮН   16

СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ДҮН   17

ДҮГНЭЛТ. 20

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1 Сурсан хөтөлбөрт өгөх үнэлгээ. 17

Хүснэгт 2 Сургуулийн хөтөлбөрийн давуу ба сул тал. 18

 

Зургийн жагсаалт

Зураг 1 Төгсөгчдийн хүйсийн харьцаа(хувиар) 9

Зураг 2 Төгсөгчдийн насны байдал (хувиар) 9

Зураг 3 Төгсөгчдийн амьдарч буй байршил (хувиар) 9

Зураг 4 Сургуульд элсэхээс өмнө өөр их дээд сургуульд суралцсан байдал (хувиар) 10

Зураг 5 Сургуульд элсэхээс өмнө өөр ажил эрхэлж байсан байдал (хувиар) 10

Зураг 6 Ажил эрхлэлтийн одоогийн байдал (хувиар) 11

Зураг 7 Өнгөрсөн жил ажил эрхэлсэн, ажилгүй байсан сар, үүнээс төгссөнөөс хойш анх ажилд орох хүртэл ажилгүй байсан хугацаа (сараар) 11

Зураг 8 Ажиллаж буй мэргэжил (хувиар) 12

Зураг 9 Төгсөгчдийн ажиллаж буй газар (хувиар) 12

Зураг 10 Төгсөгчдийн ажиллаж буй байгууллагын хэмжээ(хувиар) 13

Зураг 11 Ажлын байрны мэдээллийг олж авсан эх сурвалж (хувиар) 13

Зураг 12 Долоо хоногт ажиллаж буй цаг (хувиар) 14

Зураг 13 Эрхэлж буй ажлын сарын үндсэн цалин (хувиар) 14

Зураг 14 Төгсөгчдийн мэргэжил, сургалтын хөтөлбөр хоорондын нийцэл (хувиар) 15

Зураг 15 Уг ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхол (хувиар) 15

Зураг 16 Өөр ажил давхар эрхэлдэг байдал(хувиар) 16

Зураг 17 Төгсөгчдийн ур чадварын сэтгэл ханамж(хувиар) 18

Зураг 18 Сургалтын хөтөлбөрийн давуу болон сул талын харьцуулсан дүн (хувиар) 19

 

СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

Судалгааны зорилго:

Манай сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн бүрэн агуулгаар суралцан төгссөн төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх одоогийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, сурсан хөтөлбөрийн сэтгэл ханамжийг судлан тогтоож, төгсөгчдийн зүгээс гарсан санал хүсэлтийг харгалзан цаашид сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж, боловсронгуй болгох зорилгоор төгсөгчдийг мөшгих судалгаанд давтагдах хөндлөн үргэлжлэх арга зүйг ашиглан мэдээлэл цуглуулах арга хэрэгслүүдээр дамжуулан 2015 оны 05–06 сарын хугацаанд цуглуулж, авсан мэдээлэлдээ тулгуурлан дүн шинжилгээ хийх зорилгыг агуулж байсан.

Судалгааны хамрах хүрээ, түүвэр: “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг 2014 онд төгссөн 86 төгсөгчөөс 80 төгсөгч эмч нарыг энэхүү судалгаанд хамруулсан болно. Түүврийн хэмжээг сонгохдоо нийт төгсөгчдийн төлөөлөх чадвартай ажил олгогчийн түүврийн хэмжээг сонгохдоо итгэхмагадлал95 хувь, алдааныхязгаар +/-3 хувиасхэтрүүлэхгүйгээртусгай томъёогоор тооцоолсон болно.

Судалгаан үр дүн:

  1. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 82.5 хувь нь эмэгтэй байсан бол 17.5 хувь нь эрэгтэй байлаа.
  2. Төгсөгчдийн насны байдлаар авч үзэхэд 82.5 хувийг 20-29 насны залуучууд эзэлж байна.
  3. Төгсөгчдийн газарзүйн байршилаар судлан үзэхэд 70 хувь улаанбаатар хотод, 30 хувь нь хөдөө нутагт оршин суудаг төгсөгчид хамрагдсан байна.
  4. Нийт төгсөгчдийн 28.8 хувь нь тус сургуульд элсэхээс өмнө өөр 1-2 их дээд болон тусгай дунд сургуулиудыг эмнэлгийн дунд мэргэжилтнээр суралцан төгссөн төгсөгчид байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны үнэлэмж, цалин хөлс, ажлын ачаалалтай уялдуулан боловсролын түвшингээ ахиулж, шаталсан сургалтанд хамрагдаж байгаатай холбоотой байна. 
  5. Тус сургуульд элсэхээс өмнөх ажил эрхлэлтийн байдлыг судлан үзэхэд нийт төгсөгчдийн 20 хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхэлж байсан төгсөгчид байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны шаардлагаар шатлан суралцах хандлага илүү хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.
  6. Төгсөгчдийн одоо эрхэлж буй ажлын байдлыг судлан үзэхэд 55 төгсөгч буюу 68.8 хувь нь урт удаан тогтвор суурьшилтай ажиллах ажилтан авах сонирхолтой байна.
  7. Төгсөгчдийн 59.5 хувь нь ажил олгогчийн мэдээллийн эх сурвалжаар ажил идэвхитэй хайсанаас 30.4 хувь нь эрүүл мэндийн салбарын аж ахуй нэгж, байгууллагад сургууль төгссөн даруйд ажилд орсон байна.
  8. Судалгаанд хамрагдсан нийт төгсөгчийн ажлын байрны албан тушаалын түвшингээр судлан үзэхэд удирдах түвшинд 3.8 хувь, УАУ-ы болон ОҮАУ-ы их эмч 62.68 хувь, 33.52 хувь нь бусад ажлын байрны албан тушаал дээр мэргэжлийн чиглэлээр ажиллаж байна.
  9. Төгсөгчдийн одоо ажиллаж буй аж ахуй нэгжийг газар зүйн байршилаар судлан үзэхэд ихэнх буюу 58.6 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байгууллага хамрагдсан байна.
  10. Судалгаанд оролцсон төгсөгчдийн ажил олгогч байгууллагуудыг ажиллах хүчний хэмжээгээр нь авч үзвэл 20-49 ажилтантай байгууллагад 32.8 хувь тус аж ахуй нэгж байгууллага эзэлж байна.
  11. Төгсөгчдийн анх ажилд ороход ашигласан мэдээллийн эх сурвалжийг судлан үзэхэд 26,3 хувь нь найз, нөхөд хамаатнаар дамжуулж тухайн байгууллагад ажилд ордог болох нь харагдаж байна.
  12. Төгсөгчдийн долоо хоногт ажиллах дундаж цагийн ачааллыг судлан үзэхэд 56.6 хувь нь 40цаг ажиллаж байгаа нь тохиромжтой байна.
  13. Судалгаанд оролцогчдийн 39.2 хувь 600000-799999 төгрөг байгаа нь төгсөгчдийн дийлэнх нь дундаж  орлоготой байгааг харуулж байна. Ийнхүү цалингийн түвшин дундаж байгаа нь төгсөгчдийн ажлын байрны албан тушаал, мэргэжил дээшлүүлсэн байдал болон эрдмийн зэрэг цол зэрэг ажлын туршлага, ажилласан жил бага байгаатай холбоотой гэж үзэж болох юм.
  14. “Шинэ Анагаах Ухаан” ДС-ийн уламжлалт анагаах ухааны D722000 мэргэжлийн хөтөлбөр нь төгсөгчдийн одоогийн эрхэлж буй ажлын байрны шаардлагад хэр нийцэж буй эсэхийг судлан үзэхэд 43.8 хувь их, 20 хувь нь маш их нийцдэг гэж мэргэжилдээ төгсөгчид сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж үнэлсэн байна.
  15. Судалгаанд оролцсон нийт төгсөгчдийн 77.5 хувь одоогийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой цаашид тогтвор сууршилтай ажиллах төлөвлөгөөтэй байна.
  16. Судалгаанд оролцогч нийт төгсөгчдийн 25 нь хувь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгааныг судлан үзэхэд 13.8 хувийн дийлэнх нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах нарийн мэргэжлээр болон магистрантурт суралцахаар төлөвлөсөн байгаатай холбоотой байна. 
  17. Мөн өөрөө ажлаасаа гарсан төгсөгчид нийт төгсөгчдийн 10%-ийг эзэлж байгаа нь нийгмийн асуудалтай холбоотой гэсэн дүгнэлтийг хийх байна.
  18. Манай сургуулийн нийт төгсөгчдийн ур чадваруудад өгсөн  үнэлгээний ерөнхий түвшингээр 2014 оны төгсөгчдийн 60-аас дээш хувь нь сэтгэл ханамжтай байна. Цаашид манай сургууль сургалтын хөтөлбөрөөр эзэмшүүлвэл зохих хэд хэдэн ур чадвар дээр онцгойлон анхаарч, хувь хүний хөгжил болон сургах арга барилын талаас аль алиныг хослуулан хөгжүүлэх хэрэгцээтэй байгаа нь харагдлаа.
  19. Манай сургуулийн хөтөлбөрийн давуу, сул талыг судлан үзэхэд ерөнхийдээ үзүүлэлт тус бүрд төгсөгчдийн 50-иас дээш хувь нь илүү сайн гэж дүгнэсэн бол нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлд зохицох байдал дээр 40.8, оюутны ачааллыг 34.6 хувь нь сул талтай байдаг гэж үнэлсэн байна.  Эндээс дүгнэж үзвэл манай сургуулийн хувьд хөдөлмөрийн зах зээлд нийцэж байгаа нь харагдаж байгаа ч цаашид хөтөлбөрийг зарим нэгэн талаар илүү сайжруулах шаардлагатай байж болох нь харагдлаа.

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Судалгааны зорилго:

Манай сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн бүрэн агуулгаар суралцан төгссөн төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх одоогийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, сурсан хөтөлбөрийн сэтгэл ханамжийг судлан тогтоож, төгсөгчдийн зүгээс гарсан санал хүсэлтийг харгалзан цаашид сургалтын хөтөлбөрийг улам бүр боловсронгуй болгоход бидний судалгааны зорилго оршиж байна.

Судалгааны зорилт:

  • Төгсөг

Нийтлэгдсэн: 2019-02-28 11:12:31