Мэдээлэл
|
“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ТАМЧИРЧИН
“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН
ШИЛДЭГ ТАМЧИРЧИН
ЭМ ЗҮЙН 405-Р АНГИЙН ОЮУТАН С.ӨСӨХБАЯР
“Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд авьяаслаг, чадварлаг, спортлог олон сайхан оюутан залуус бий. Тэд бие биенээсээ суралцан хамтдаа хөгжиж, хамтдаа урагшилж, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын ирээдүйн хамгийн сайн боловсон хүчин болхоор суралцаж байна. Анагаахын сургуульд суралцахын хажуугаар өөрсдийн хобби, хүсэл зорилгоо орхилгүй спорт, урлагийн олон төрөлд амжилт гарган яваа олон сайхан залуус бий тэдний нэг нь Суурийн Өсөхбаяр.
С.Өсөхбаяр нь 2000 оны 4-р сарын 24- нд Баянхонгор аймагт төрж өссөн. 2006 онд Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуульд элсэн орж 2014 онд 9р ангиа "Аймгийн шилдэг төгсөгч" 2017 онд 12-р ангиа "Аймгийн шилдэг төгсөгч" болж ерөнхий боловсролын дунд сургуулийг төгссөн.
Одоо "Шинэ Анагаах Ухаан Их Сургууль"-ийн Эм зүйн сургуульд суралцаж байна. 2012 онд Б.Оюунболд дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн "Бүргэд" боксын клубд орж спортоор хичээллэсэн бөгөөд олон улс орноор явж, тэмцээн уралдаанд оролцож, олон сайхан бахдам амжилт гаргаж байна. “Бүргэд” боксын клубын дасгалжуулагч Б.Оюунболд багшийн удирдлага дор маш их тэсвэр тэвчээр, эр зориг, өдөр бүрийн бэлтгэл сургуулилтын хүчээр Өсвөр үеийн Улсын аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 2 удаа оролцож, тусгай байр эзэлсэн манай сургуулийн шилдэг оюутан, тамирчин билээ.
Ингээд та бүхэндээ Суурийн Өсөхбаярын гаргасан амжилтуудаас танилцуулая.
Эх орондоо гаргасан амжилтууд:
1. "Бүргэд" боксын клубын нэрэмжит Баянхонгор аймгийн аварга шалгаруулах Анхдугаар тэмцээнд 2-р байр, Мөнгөн медаль, 2013 он.
2. МУ-ын Ардын багш МУГДасгалжуулагч, Д.Бандийн нэрэмжит Өсвөрийн боксчдын аварга шалгаруулах “Олимпын гараа” нээлттэй тэмцээнд 3-р байр, Өргөмжлөл, Хүрэл медаль, 2013 он.
3. ТСБТСДунд сургуулийн нэрэмжит Залуучууд, өсвөр үе, бага насны боксчдын аварга шалгаруулах "Тэмүүлэл" нээлттэй тэмцээнд 3-р байр, Хүрэл медаль, 2013 он.
4. МУ-ын Ардын багш, МУГДасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит Өсвөрийн боксчдын аварга шалгаруулах “Олимпын гараа” нээлттэй тэмцээнд шагналт байр, 2014 он.
5. Монголын Хүүхдийн спортын V их наадмын боксын төрөлд амжилттай орсон, 2015 он.
6. Дархан хотын үүсэн байгуулагдсан түүхт ойн баярт зохиогдсон "Дархан цом-2015" Өсвөр үе, залуучуудын Олон Улсын боксын аврага шалгаруулах тэмцээнд 2-р байр, Өргөмжлөл, Мөнгөн медаль, 2015 он.
7. Ази тивийн хошой аварга, Монголын боксын ууган гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит Залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 2-р байр, Өргөмжлөл, Мөнгөн медаль, 2016 он.
8. ОУХМ, Монголын Боксын Холбооны 3 одтой шүүгч, Ө.Саранхүүгийн нэрэмжит боксын аврага шалгаруулах тэмцээнээс 2-р байр, Өргөмжлөл, Мөнгөн медаль. 2016 он.
9. МУГД Б.Олзодын нэрэмжит Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 1-р байр, Өргөмжлөл, Алтан медаль, 2016 он.
10. Дорноговь аймгаас төрөн гарсан ОУХМ-уудын нэрэмжит холимог насны “Дорноговийн Цом” нээлттэй Боксын тэмцээнд 1-р байр, Алтан медаль, 2016 он.
11. Ази тивийн хошой аварга, Монголын боксын ууган гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит Залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 3-р байр, Өргөмжлөл, Хүрэл медаль, 2017 он.
12. Ази тивийн хошой аварга, Монголын боксын ууган гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит Залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 1-р байр, Өргөмжлөл, Алтан медаль, 2018 он.
13. Сэлэнгэ аймаг Зүүнхараа хот “Залуу боксчдын халз тулаан” тэмцээнд 2-р байр, Өргөмжлөл, Мөнгөн медаль
14. Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит “Эрдэнэт-Спорт-Залуу үе” Монголын шилдэг 8н боксчдын тулаан тэргүүн байр, Өргөмжлөл, Алтан медаль 2018он
15. Монгол Улсын Ууган гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит “2018он Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д 5-р байр
Олон улсад гаргасан амжилтууд:
1. Казахстан улсын Дорнод бүсийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл, 2015 он.
2. Костонай хотод болсон ОУ-ын нээлттэй тэмцээнд шагналт байр, 2015 он.
3. Бүх Хятадын Залуучуудын наадамд оролцох Пужаоу хотын шигшээ багийн бэлтгэл хангагчаар уригдсан, 2015 он.
4. ОХУ-ын Якутск хотноо болсон “Азийн хүүхдүүд наадам-2016” боксын төрөлд амжилттай оролцон шагналт байрт шалгарч 60 кг-д Эх орноо төлөөлөн оролцсон, 2015 он.
5. Хятад улсын Хайлар хотод Хятадын боксын шигшээ багтай хамтарсан бэлтгэл амжилттай хийсэн, 2016 он.
6. Казахстан улсын Дорнод бүсийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл амжилттай хийсэн, 2016 он.
7. 2008 оны Олимпын мөнгөн медальт Казахстан улсын тамирчин “Канат Слам”-ын нэрэмжит боксын Олон Улсын нээлттэй тэмцээнд 1-р байр, Өргөмжлөл, Алтан медаль, 2015 он.
8. ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон Т.О.Толбоевагийн нэрэмжит Залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнд 2-р байр, Мөнгөн медаль хүртсэн, 2016 он.
9. Тайландын нийслэл Бангкок хотод болсон Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн шагналт байр, 2017 он.
10. БНХАУ-ын Хөх хотод болсон International Youth Boxing Winter Camp and Elite Competition тэмцээнд амжилттай оролцон 2-р байр, Мөнгөн медаль хүртсэн, 2018 он.
11. Тайландын нийслэл Бангкок хотод болсон Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн шагналт байр, 2018 он.
12. БНХАУ-ын Хайлар хотод болсон Орос, Монгол, Хятадын хамтарсан бэлтгэл, тэмцээнд амжилттай оролцон 2-р байр, Мөнгөн медаль хүртсэн, 2018 он.
Спортын хүнд эрсдэлтэй төрөлд, тэвчээр эр зориг гарган амжилт гаргаж, төрсөн нутаг, сурсан сургууль, улс орныхоо нэрийг дэлхийн өнцөг булан бүрт түгээх их амжилтыг хүсэн ерөөе.
Нийтлэгдсэн: 2021-04-28 14:47:41
|