Мэдээлэл
|
Оюутан элсүүлэх журам 2022
“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛЬД 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх журам”, тушаал /2016 оны А/87 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/, 2022 оны 04 сарын 22-ны өдрийн А/138 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаалыг үндэслэн элсүүлнэ. 1.2. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авъяасыг бодитойгоор үнэлэх, уламжлалт анагаах ухааны их эмч, хүний их эмч, эм зүйч, сувилахуйн мэргэжилтэн (сувилагч), хоол зүйч, шим тэжээл судлал (эмчилгээний хоол зүйч) болох чин хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино. 1.3. Элсэлтийн ажлыг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна. 1.4. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна. 1.5. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.4-д заасны дагуу элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЭЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.4-д заасан болзлыг хангасан элсэгч “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлж, анги сонголтыг сургууль дээр өөрийн биеэр ирж баталгаажуулна. 1.6. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэргэжлийн түвшин тогтоох зорилго бүхий ЭЕШ-ыг Боловсрол, Шинжлэх Ухаан, Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага буюу Боловсролын Үнэлгээний Төв улс даяар нэгдсэн журмын дагуу зохион байгуулна. 1.7. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн www.ncm.edu.mn, https://www.facebook.com/ncmuniversity вэб сайтад байрлуулна. Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт
шалгалтын хичээлийг сонгох ба ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна. Хоёр дахь хичээлийн шалгалтыг ур чадварын шалгалтаар тооцож болно. /БШУС-ын 2022 оны А/47 тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5 2020-2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламжууд дээрх шалгалтын оноо нь 2022 оны 04 сарын 22-ны өдрийн А/138 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаалын босго оноондоо хүрсэн буюу түүнээс дээш бол сургуульд элсэн ороход хүчин төгөлдөрт тооцогдоно.
Гурав. Элсэгчдийг бүртгэх, хяналтын тоонд багтаан элсүүлэх
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
Бүрдүүлэх материал:
Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх 5.1. Дэлхий дахинд, монгол улсад тархаад байгаа Ковид-19 буюу цар тахалын үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа 2022-2023 онд элсэн суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрөөс 10 хувийн хөнгөлөлттэй сургах. 5.2. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. 5.3. Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 40 хувь хөнгөлнө. 5.4. Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 25 хувь хөнгөлнө. 5.5. Ерөнхий шалгалтанд 500-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө. 5.6. Ерөнхий шалгалтанд 450-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 5 хувь хөнгөлнө. 5.7. 5.1-5.6 дугаар заалтууд зөвхөн нэгдүгээр дамжаанд хүчин төгөлдөр болно. 5.8. 2021, 2022 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчид болон аймаг, хот, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ. Зургаа. Элсэх болзол хангасан элсэгчдийг хичээлийн жил эхлэхэд бүртгэх 6.1. Хяналтын тоонд багтсан элсэгчид 2022 оны 08-р сарын 23-31-нд “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн Оюутны Хөгжлийн Албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 6.2. Дурьдсан хугацаанд ирээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна. 6.3. Улаанбаатар хотоос элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
6.4. Хөдөө орон нутгаас элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
2022-2023 оны элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн
Нийтлэгдсэн: 2022-06-25 19:58:50
|