"Шинэ Анагаах Ухаан" Их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профeссор Бандийн Саранцэцэг багш АЛТАН ГАДАС одонгоор шагнууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаа гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа. 
Энэ хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Алтан гадас одонгоор “Шинэ анагаах ухааны” Их сургуулийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профeссор Бандийн Саранцэцэг шагнагдлаа.
Төрийн одон медалиар шагнагдсан багш сурган хүмүүжүүлэгч нарт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг баяр хүргэж, амжилт хүслээ.

Мөн “Шинэ анагаах ухаан” Их сургуулийн нийт багш, ажилчид, үе үеийн шавьнараас “Алтан гадас” одонгоор шагнагдсанд Б.Саранцэцэг танд баяр хүргэн аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна. “Шинэ анагаах ухаан” Их сургууль  

 


Нийтлэгдсэн: 2019-04-19 02:48:29