“Шинэ анагаах ухаан” Их сургуулийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн Б.Саранцэцэг (АШУ-ны доктор, профессор, Удирдах зөвлөлийн дарга) “Оюуны өмчийн газар”-аас анх удаа олгож буй “Эрдмийн түлхүүр” хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо

“Шинэ анагаах ухаан” Их сургуулийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн Б.Саранцэцэг (АШУ-ны доктор, профессор, Удирдах зөвлөлийн дарга) “Оюуны өмчийн газар”-аас анх удаа олгож буй “Эрдмийн түлхүүр” хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.
Жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг дэлхий нийтээрээ "Дэлхийн оюуны өмчийн өдөр" гэж тэмдэглэдэг бөгөөд Монгол улсын тухайд "Оюуны өмчийг хамгаалах өдөр" хэмээн тэмдэглэдэг билээ. 
Энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд “Оюуны өмчийн газар” анх удаа бүтээн туурвигч, шинийг санаачлагч, оюуны өмчийн эздэд олгож байх “Эрдмийн түлхүүр” хүндэт өргөмжлөлийг олон нийтэд танилцуулж энэ шагналын анхны хүнээр Б.Саранцэцэгийг (АШУ-ны доктор, профессор) тодруулж “Эрдэмийн түлхүүр” хүндэт өргөмжлөлийг гардууллаа. 
Энэ шагналыг цаашид оюуны өмчийг дээдлэгч, улс орон, ард иргэдийнхээ сайн сайханд өөрийн оюун ухаан, авьяас чадвар, мэдлэг боловсролоо шингээн ажилладаг бүтээгч, зохиогч, эрдэмтэн, судлаач, оюуны өмчийн эздэд олгодог “Оюуны өмчийн газар”-ын хүндэт шагнал байх болно хэмээн тус газрын дарга Э.Эрдэнэсүрэн хэллээ.
МУ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар”-аас анх удаа олгож буй “Эрдмийн түлхүүр” хүндэт өргөмжлөлийн эзэн шинийг санаачлагч, зохиогч, бүтээгч оюуны өмчийн эзэн Б.Саранцэцэг (АШУ-ны доктор, профессор) танд халуун баяр хүргэе.
“Шинэ анагаах ухаан” Их сургууль


Нийтлэгдсэн: 2019-04-26 07:28:30