“Шинэ Анагаах Ухаан” Их сургууль нь 2019 -2020 оны хичээлийн жилд Анагаах ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Эм зүйн чиглэлээр магистрант, докторант элсүүлнэ.

Шинэ Анагаах Ухаан” Их сургууль нь 2019 -2020 оны хичээлийн жилд  Анагаах ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Эм зүйн чиглэлээр  магистрант, докторант  элсүүлнэ.

 

Судалгааны ажлын гол чиглэлүүд:

1. Хүн болон амьтны биед орших протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний төгсгөлийн  9-р үе шатанд явагдах нэг цикл үзэгдлийн гүнзгийрүүлсэн судалгаа

2. Туршлагын амьтдад үүсгэсэн элэгний эсийн  эмгэг  загвар дээр  гэмтсэн элэгний эсийг апоптозын замаар элиминаци хийх механизмыг Салимон эмийн жишээн дээр электрон микроскопийн аргаар судлах асуудалд

3. Протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний  бүх үе шатанд  шатанд  донатор нэгдлээс  протон, электрон  чөлөөлөгдөх  хурдыг фүүд кинетик үзэгдэлтэй холбон судлах асуудалд

4. Таргалалтын эсрэг механизмыг 12 эрсдэлт ген болон ХШБ кодчилолтой холбон судлах асуудалд 

5. Эрт хөгшрөлтийн  эсрэг механизмыг 12 эрсдэлт ген болон ХШБ кодчилолтой холбон судлах асуудалд 

6.Монгол орны зарим халуун рашааны термофиль микроорганизмын судалгаа

 Докторантур, магистрантурт  элсэх хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Өргөдөл
  2. Биеийн байцаалт /1-р маягт/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  5. Элсэгчийн мэргэжлийн ба хувийн чадварыг үнэлсэн холбогдох албан байгууллагын тодорхойлолт
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  7. Бүртгэлийн хураамж

Элсэхийг хүсэгчид гадаад хэл /орос, англи/ болон мэргэжлийн шалгалт өгнө.

Элсэгчдийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Магистр, Докторын сургалтын албанд 9 сарын 09-15  ажлын өдрүүдэд 9.00-16.00 цагийн хооронд бүртгэж, 9 сарын 16-ны өдөр шалгалт авна.

Харилцах утас: 70183235, 88117769

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2019-09-09 03:53:21