“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД:

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар", БСШУСЯ-ы "Эрүүл оюутан" оюутны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн засаг даргын захирамжийн дагуу “ОЮУТАН ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН” зарлагдсан. Тус аяны хүрээнд Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмч мэргэжилтэнгүүд 2019.09.16-18-ны хооронд “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн нийт оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах тул эрхэм оюутан залуус та бүхнийг хуваарийн дагуу идэвхтэй оролцохыг уриалж байна. ЭРҮҮЛ МЭНД-ЭРХЭМ БАЯН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА, ОЮУТНЫ АЛБА

 


Нийтлэгдсэн: 2019-09-12 06:53:32