“Шинэ Анагаах Ухаан” Их сургууль нь 2020 -2021 оны хичээлийн жилд Анагаах ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Эм зүйн чиглэлээр магистрант, докторант элсүүлнэ.

Шинэ Анагаах Ухаан” Их сургууль нь 2020 -2021 оны хичээлийн жилд  Анагаах ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Эм зүйн чиглэлээр  магистрант, докторант  элсүүлнэ.

 

Судалгааны ажлын гол чиглэлүүд:

1. Амьдралын тухай шинэ тодорхойлолтыг бий болгох замаар биологи, анагаах ухааны тулгамдсан асуудлыг шийдэх нь

2.Монгол орны зарим халуун рашааны термофиль микроорганизмыг ферментацийн урвалд ашиглах нь

3. Эмчилгээний хоолны биологийн идэвхийг сорилт туршилтын замаар нотлох нь

4.Эм зүйн шинжлэх ухааны шинэ тодорхойлолтыг бий болгох замаар энэ салбар дахь сургалт-судалгааны нэн тулгамдсан асуудлыг шийдэх нь

5. Үндэсний эмийн үйлдвэрлэлийн чанар хангалт ба баталгаажилтыг боловсронгуй болгох нь

6. Үндэсний эмийн бүтээгдэхүүний чанарын дүн шинжилгээг сайжруулах нь

7.Уламжлалт Анагаах ухааны тодорхойлолтыг шинээр бий болгох замаар энэ салбар дахь сургалт-судалгааны нэн тулгамдсан асуудлыг шийдэх нь

8.Орчин үеийн  Анагаах ухааны тодорхойлолтыг шинээр бий болгох замаар энэ салбар дахь сургалт-судалгааны нэн тулгамдсан асуудлыг шийдэх нь

 

 

 

 Докторантур, магистрантурт  элсэх хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ.

v Өргөдөл

v Биеийн байцаалт /1-р маягт/

v Иргэний үнэмлэхний хуулбар

v Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

v Элсэгчийн мэргэжлийн ба хувийн чадварыг үнэлсэн холбогдох албан байгууллагын тодорхойлолт

v 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

v Бүртгэлийн хураамж

Элсэхийг хүсэгчид гадаад хэл /орос, англи/ болон мэргэжлийн шалгалт өгнө.

Элсэгчдийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Магистр, Докторын сургалтын албанд 9 сарын 15-25  ажлын өдрүүдэд 9.00-16.00 цагийн хооронд бүртгэнэ. 

Харилцах утас: 70183235, 88117769


Нийтлэгдсэн: 2020-09-25 01:33:37