Уламжлалт Анагаах Ухааны Сургуулийн танилцуулга

Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Сургуулийн  танилцуулга

 

Он цагийн товчоон:

              “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны сургууль нь 2015 оны 01–р сарын 05- ны өдрийн захирлын Б/03 тоот тушаалаар сургуулийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинээр зарим мэргэжлийн бакалаврын анги нээхтэй холбоотойгоор 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс Уламжлалт анагаах ухааны салбар, 2017 оны 07-р сарын 02-ны өдрийн  “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн ректорын тушаалаар  Уламжлалт анагаах ухааны сургууль болсон. Уламжлалт анагаах ухааны сургууль нь Уламжлалт анагаах ухааны тэнхим, NCM анагаах ухааны тэнхим, Уламжлалт эмийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалт:

Төгсөлтийн өмнөх сургалт:

            Уламжлалт Анагаах Ухааны Салбар 2017 оны 07-р сарын 02-оос эхлэн оюутанд төгсөлтийн өмнөх сургалтыг зохион байгуулан явуулж байна. Төгсөлтийн өмнөх сургалтаар I-VI дамжаанд мэргэжлийн суурь болох УАУ-ы онолын үндэс, УАУ-ы оношлол судлал, УАУ-ы эм судлал, УАУ-ы эм найруулга судлал болон мэргэшүүлэх суурь болох дотор өвчин-1, дотор өвчин-2, УАУ-ы засал судлал, Зүү төөнө судлал, Халуун өвчин судлал зэрэг үндсэн хичээлүүд болон эмнэлзүйн суурь ур чадварын, сувилахуйн, бага эмч, их эмчийн туслах эмчийн болон өрхийн анагаах ухааны эмчийн дадлага тус бүрийг төлөвлөн ордог. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Хавдар Судлалын Үндэсний Төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Батлан Хамгаалах Хууль Сахиулах Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Энэрэл Эмнэлэг, СХД Эрүүл Мэндийн Төв, Хан Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн Эмнэлэг зэрэг 10 гаруй II болон III шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан эмнэл зүйн сургалт судалгаа шинжилгээ хослуулан мэргэшүүлэх чиглэлээр ажиллаж байна. NCM шинэ мэдлэг бий болгон хүн төрөлхтөнд шинжлэх ухаанч хандлагыг шинэлэг хэлбэрээр төлөвшүүлэн суралцагчдыг дэмжих тогтвортой бодлогыг хөгжүүлэн ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгаа:

Тус сургуульд судалгааны  ажлын арвин баялаг туршлагатай, тухайн мэргэжлийн тэргүүлэх  багш нар, залуу судлаачид ажиллаж, магистр, доктор бүхий нийт 14 үндсэн багшийн хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд АУ-ы доктор-2, Докторант багш -8, АУ-ы магистр -3, Магистрант багш-1 зэрэг цолтой багш ажиллаж байна.

Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:      

            УАУС-ийн эмч, багш нар нь өөрийн сургуулийн сургалтын түшиц “Хулж боржигон” эмнэлэг болон гэрээт бааз 10 гаруй улсын II, III шатлалын эмнэлгүүдэд дээр мэргэжлийн чиглэлээр эмнэлзүйн хичээл, дадлагыг удирдан зохион байгуулан, эрүүл мэндийн үйлчилгээнд хамтран оролцож байна. Багш нарын 42% нь үндсэн болон төрөлжсөн мэргэжил эзэмшсэн  байна.

Гадаад харилцаа, түншлэл:

ОХУ-ын Улан-Үдэ хотын Буриадын Их Сургуулийн Анагаах ухааны Дээд сургуулийн эмнэл зүйн бааз, Буриадын Шинжлэх ухааны төв, Дорно дахины анагаах ухааны төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээний орчинтой танилцаж туршлага судалсан. Шинэ анагаах ухаан их сургуулийн УАУ-ны салбарын 6-р курсийн оюутнуудын гадаад дахь эмнэл зүйн танилцах, туршлага хуримтлуулах 5 хоногийн дадлага 2017 оны 12-р сарын 10-аас 12-р сарын 15 ны хооронд ОХУ-ын Улан-Үдэ хотод хийсэн.

Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц бүрэлдэхүүн

 

Харъяа тэнхим, алба, эмнэлэг

 

  1. Уламжлалт анагаах ухааны тэнхим

 

Овог нэр

Эрхэлж буй албан тушаал

Эрдмийн цол, зэрэг

1

С.Оюунцэцэг

УАУ-ы сургуулийн дэд захирал, тэнхмийн эрхлэгч

Докторант

2

Л.Пүрэвдулам

Төвөд хэлний багш,

АУ-ы магистр

3

Д.Цэцгээ

Зүү төөнө, заслын багш

Докторант

4

Д.Дугарсүрэн

Таван заслын багш

АУ-ы магистр

  1. NCM Анагаах Ухааны тэнхим

1

Ж.Наранцэцэг

Инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, тэнхмийн эрхлэгч, уламжлалт дотор өвчин судлалын багш

АУ-ы доктор

2

Б.Ариунцэцэг

Уламжлалт дотор өвчин, мэдрэл судлалын багш

Докторант

3

Д.Аръяа

Уламжлалт анагаах ухааны онолын үндэс, лабораторийн багш

Докторант

4

Ц.Насантогтох

Newly coded medicine хичээлийн багш

Докторант

5

М.Мөнхцэцэг

Клиник эм зүйн хичээлийн багш

Докторант

6

Б.Сугармаа

NCM эм зүйн асуудал хичээлийн багш

Докторант

7

А.Батдулам

Судас оношилгооны багш

АУ-ы магистр

8

Т.Долгорсүрэн

Латин хэл, физиологийн багш

Магистрант

  1. Уламжлалт эмийн  тэнхим

1

Ц.Мөнхтуяа

ТДСА –ы дарга, тэнхмийн эрхлэгч,

АУ-ы доктор

2

Г.Алтанцэцэг

Латин хэлний багш

Докторант

 

 

Харъяа лаборатори-4

  1. Судас шинжлэлийн автомат анализатор багаж
  2. МЕМБРАН-РЕДОКСИ ПОТЕНЦИАЛ СУДЛАЛЫН ЛАБОРТОРИ
  3. УАУ-ы эм судлалын лабортори
  4. УАУ-ы заслын лабортори

 


Нийтлэгдсэн: 2019-02-28 12:40:11