Танилцуулга

"Шинэ” АУИС-ийн  Эмзүйн сургууль нь  БШУС-ын 2013 онд А/94 тоот тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн шинээр элсэлт авч Ерөнхий захирлын 142 тоот тушаалаар 5 багш, 2 лаборантын  бүрэлдэхүүнтэйгээр  “Эмзүйн тэнхим” нэртэйгээр байгуулагдан үйл ажилгаагаа явуулж эхэлсэн. 2015 онд NCM-эмзүйн тэнхим, эмийн технологи, бүтэц зохион байгуулалтын тэнхим болж өргөжсөн. 

“Шинэ” АУИС-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Эм зүйн салбар сургууль болж NCM-Эм зүй, Эм зүйн удирдлага зохион байгуулалт, Эмийн технологи- Эмийн шинжилгээ, Эм судлал-Клиник эм зүйн гэсэн 4 тэнхимтэй, Доктор-7, Профессор-6, Докторант-7, Магистр-6, Докторант-6, Магистрант-6 багш тус тус ажиллаж байна.

 

Эм зүйн шинжлэх ухааны үндэс суурь (B) тавигдахаас 4,5 тэрбум жилийн өмнө төвөлшин бий болсон (А) зүй тогтлыг энэ шинжлэх ухаан гарч ирсэнээс хойш хэдэн зуун жилийн дараа шинжлэх ухаанд тайлагдан нээгдсэн цоо шинэ зүй тогтолтой (Б) холбон судалдаг анагаах ухаан бол NCM анагаах ухаан бөгөөд В нь А-ийнхаа тусгал болж үүссэн, тэр нь сүүлийн 100-аад жил хийгдсэн шинжлэх ухааны нээлтүүд болох Б дээр А нь зөв тайлбараа олж байгаагаар буюу “Хүн амьтны бие дэх мембран – редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ” - ний параметрүүдийн хүрээнд илэрдэг гэсэн шинэ тайлал, “Эм Зүй = B+А+Б” хандлага бол NCM мэдлэгт суурилсан Эм зүй, Биофармаци, Клиник эм зүй, эмийн хими, Эмийн технологи зэрэг хичээлүүдийн сургалтын гол агуулга юм.

  1. MNS 5323-126 – д заавал үзэх хичээл ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ – 8, заавал сонгон судлах хичээлийн Хүмүүнлэгийн ухааны хичээл – 6 /2-оос багагүй хичээл сонгоно/, Нийгмийн ухааны хичээл – 6 /2-оос багагүй хичээл сонгоно/, МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ – 29, МЭРГЭШҮҮЛЭХ хичээл – 9, МЭРГЭШҮҮЛЭХ дадлага – 3-ыг 5 жилийн хугацаанд 160 багц цагаас доошгүй байна гэж заасан байдаг ба “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ – 8, заавал сонгон судлах хичээлийн Хүмүүнлэгийн ухааны хичээл – 4, Нийгмийн ухааны хичээл – 2, МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ – 34, МЭРГЭШҮҮЛЭХ хичээл – 12, Мэргэшүүлэх дадлага – 5 нийт 203,5 багц цаг байна гэж заасан нь стандартад зааснаас 43,5 багц цагаар илүү байна.
  2. Энэтхэгийн Эм зүйн их сургууль 4 жилийн хугацаанд 208 кредит буюу 1 семестерт 52 кредит судладаг, “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийг 5 жилийн хугацаанд 203,5 кредит буюу 1 семестрт 40,7 кредит судладаг ба үүнийг харьцуулж үзэхэд манай сургууль 11,3 кредитээр дутуу байна.
  3. Энэтхэгийн Эм зүйн их сургуулийн 32 хичээл нь “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн 27 хичээлтэй агуулгын хувьд ижил байна.
  4. Энэтхэгийн Эм зүйн их сургуулийн сургалтын хөтөлбөрт хичээл, дадлага нийт – 51 (51-32=19), “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл, дадлага нийт – 65 (65-27=38) байгаа нь Энэтхэгийн Эм зүйн их сургуулийн 19 хичээл, “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийн 38 хичээл агуулгын хувьд илүү олон хичээл ордог зөрүүтэй байна.
  5. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Эм зүйч мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь “Соёмбо” хөтөлбөр, “УАУ ба ОҮАУ, NCM анагаах ухаан, NCM мэдлэг бүхий Эм зүй” гэсэн шинжлэх ухааны шинэ интеграцид суурилсан Эм зүйн бакалаврын сургалтын хөтөлбөр (21-р зуун дахь Эм зүйн NCM мэдлэгт суурилсан сургалтын хөтөлбөр)-ийн дагууд дэвшигддэг Эм зүйн шинжлэх ухаан “амьдралын бүх үзэгдэл 15 тэрбум жилийн өмнө манай орчлон дээр үүссэн протон электроноос хамааралтай байдаг зүй тогтол” гэсэн шинэ томъёолол, “Хоёр-Э”-ийн зарчим, “Амьд эсийн доторхи гурван төлөвт зохицуулгын ген, энзим, субстрат, мембраны альфа, бетта, гамма төлөв, окси, ред потенциал хамааралтайгаар бүхий л төрлийн эмийн бодис, өөрийн үндсэн бүтэц байгууламж дээрээ шинээр химийн бүлэг болон химийн холбоотой болж “идэвхитэй хэлбэр рүүгээ” шилжин, биологийн идэвхиэ үзүүлдэг тухай шинэ үзэл баримтлал, онол арга зүйг багтаасан байдаг Энэтхэгийн Эм зүйн их сургуультай харьцуулахад онцлог, давуу тал болж байна.

 

 

 


Нийтлэгдсэн: 2021-03-24 11:44:50